Ямар ч гутлыг хөлд эвтэйхэн, тав тухтай болгох 12 зөвлөмж. Таны хөл дахин хэзээ ч холгохгүй, чийг татахгүй бас цэврүүтэхгүй

0

Бидэнд гаднаасаа гоё харагддаг ч өмсөхөд тухгүй, хөл өвтгөдөг гутал олон байдаг. Гэвч тухгүй байлаа гээд өмсөхгүй хадгалах юм уу, хаях хэрэгтэй гэсэн үг биш юм. Тиймээс ямар ч гутлыг хөлд эвтэйхэн болгож хувиргах аргыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Өсгийндөө бүрхэвч хийх

Олон жил өмссөн гутлын өсгий идэгдэж, хуучирсан байдаг учир алхахад тухгүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс хуучирсан хэдий ч өмсөх дуртай гутлынхаа өсгийг сайтар шалгаад үзээрэй. Хэрэв өсгий нь хуучирч төмөр нь гарсан байвал өсгийний бүрхэвч ашиглаад үзэхийг зөвлөж байна.

 

2. Хуучин жийнс ашиглаж урагдсан хэсгээ доторлоорой

Гутал өмсөхөд хөлийн өсгийн шүргэдэг хэсэг хамгийн түрүүнд элэгдэж урагдах магадлалтай байдаг. Харин жийнс бол яг тэр уранхай хэсгийг нөхөхөд хамгийн тохиромжтой материал бөгөөд харагдах байдлаасаа ч тун дажгүй харагдах болно. Ингэхийн тулд урагдсан хэсгүүд дээр жийнсний хэсгийг тааруулан оёход л хангалттай.

 

3. Гутал өнгөлөгчийн оронд ангижруулагч хэрэглэвэл гутлын арьс зөөлөрч өмсөхөд эвтэйхэн болно

 

4. Хатуу гутлын хоёр хажуу талаар хөлс дарагч түрхээд үз

Хатуу материалтай гутал өмсөхөд бага зэрэг хүндрэлтэй байдаг. Тиймээс хоёр хажуу талаар нь хөлс дарагч түрхвэл өмсөхөд илүү хялбар болно.

 

5. Хөлөө цэврүүтэхээс сэргийлж хөлс дарагч түрхэх

Хөлс дарагчид өөр нэгэн ид шидийн гэмээр чадвар байдаг нь гутал болон хөл хоорондын үрэлтийг багасгах юм. Үрэлт багатай бол арьс гэмтэж цэврүүтэхгүй гэсэн үг. Хөлийн үрэгдэх магадлалтай хэсгүүд дээрээ түрхээрэй.

 

6. Гэртээ байхдаа оймстойгоо гутлаа өмс

Шинэ гутал ихэнхдээ бага зэрэг бариу эсвэл хатуу байдаг. Тиймээс гэртээ байх үедээ хоёр давхар оймс өмсөж байгаад шинэ гутлаа 2-3 өдөр өмсөөд жаахан сунгаад өгөх хэрэгтэй. Ингээд гутал чинь сунаж өмсөхөд энд тэндээ холгож зовоохгүй болно.

 

 

7. Хөлөө гулсуулахгүйн тулд хурганы ноос хийгээд үз

Томдсон гутал өмсөхөөр хөл холхиод байдаг асуудлыг амархан шийдэж болно. Гутлынхаа урд хэсэгт хурганы ноос хийчихвэл хөлд элдэв таагүй мэдрэмж төрүүлэхгүйн дээр гутал холхихгүй.

 

8. Цэврүү үүсэх, хөлрөх зэргээс сэргийлж хүүхдийн тальк цацаарай

Хөлөө цэврүүтэхээс сэргийлэх бас нэг арга бол гутлаа өмсөхөөсөө өмнө хүүхдийн тальк цацах юм. Ингэснээр хөл хөлөрч чийг татахгүй, цэврүүтэхгүй.

 

9. Хөлс шингээх зориулалттай хуурай цаас дэвсэх

Хэрэв таны хөл их хэмжээгээр хөлөрдөг бол гутлынхаа уланд тусгай хөлс шингээгч цаас дэвсээд үзээрэй. Тэрхүү цаас нь хөлрөлтийг багасгаж таагүй мэдрэмжийг үгүй хийх болно.

 

10. Хөвөн даавуун наалт ашигла

Хөвөн даавуун наалт ямар ч гутланд төгс зохицно. Хэмжээг нь тохируулж болдог учир оломтой гутланд хамгийн их тохирдог давуу талтай. Хэрэглэхэд хялбар бөгөөд цэврүүтэхээс сэргийлнэ.

 

11. Үдээсний нэмэлт нүхийг ашигла

Зарим пүүз, ялангуяа гүйхдээ өмсдөг пүүзнүүд холгох нь үргэлж гардаг асуудлуудын нэг. Харин пүүзэнд байх үдээсний нэмэлт нүх нь тэрхүү асуудлаас сэргийлдэг бөгөөд хөлд илүү их дэмжлэг үзүүлж, эвтэйхэн болгодог байна.

 

12. Цэврүүтэх магадлалтай хэсэгтээ шархны лент наах

Шархны лент бол цэврүүтэхээс сэргийлж болох хамгийн амархан бөгөөд түгээмэл арга юм. Шагайнаас доогуур байдаг богино түрийтэй гуталд илүү тохиромжтой. Цэврүүтэх, үрэгдэх зэргээс сэргийлнэ.

10
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    2020/05/02 at 22:50

  2. Altantsetseg Urjin

    2020/05/04 at 19:13

    Hurganii noosiig yaj oloh ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *