Өмнөд Солонгос Bloomberg-ийн инновацийн индекс-ээр дэлхийн хамгийн инновацитай улсаар сүүлийн хэдэн жилд шалгарч байна. Тэргүүн ээлжийн технологийг энэ улс бүхий л салбартаа өргөн ашиглах болжээ. Эдгээр нь зөвхөн гадаадын иргэдийн сайшаалыг хүртээд зогсохгүй, Солонгос улсын ард иргэд, аялахаар ирсэн жуулчдын тав тухыг хангахын тулд санаа тавин ажиллаж байна. Дэлгүүрүүдэд нь өөр улсад хэзээ ч олж харахгүй бараа бүтээгдэхүүнүүн ч их байх ажээ.
Өмнөд Солонгосын соёлын онцлогийг бид сонирхоод энэ улс биднийг хэзээ ч гайхшруулж дуусахгүйг ойлгосон юм.
Бялуу нь хуванцар хутгатайгаа зарагддаг, хутган дотроо лаа, чүдэнз хийжээ
Зарим нэг газруудад иймэрхүү лангуутай таарна, мөнгөө тусгайлан бэлдсэн саванд хийгээд ундаагаа аваарай
Пицца нь гар завааруулахгүй зориулалттай ийм нимгэн хуванцар хуруувчтай ирдэг
Энэ улсад нохойд зориулсан телевизийн суваг бий
Ийм гурвалжин савлагаатай кофены сүү зарагдана
Зарим нэг уулзварт том хэмжээтэй шүхэр байрлуулсан, явган зорчигчийг нар, борооноос хамгаалах ажээ (ногоон гэрлээ хүлээх зуур наранд шарагдаж, бороонд норохгүй)
Энэ хотод хүүхдийн тоглоомын талбай их байдаг, бяцхан хотхон ч гэж хэлж болмоор
Зайрмаг болон хөлдөөсөн шүүсийг хамгаалалтын суурьтай зарна. Гар дээр амттан хайлж дусахгүй
Зарим нэг рестораны ариун цэврийн өрөөнд ам зайлагч бодис байдаг
Дэлгүүрүүдэд хэвтэж ном унших зориулалттай нүдний шил зарагдана
Солонгосын зарим нэг галт тэргэнд нэг хүний караоке бүхээг ажилладаг
Дэлгүүрийн үүдэнд урт уутны тавиур байрлах ажээ. Бороотой өдрүүдэд нойтон шүхэр хийх зориулалттай
Та “Чупа-чупс”-ын амттай ундаа ууж үзсэн үү?
Автомат машинд элдэв янзын бараанаас гадна мөн баглаа цэцэг худалдаалдаг
Солонгос дэлгүүр боломжит бүхий л төрлийн амттай Pringles зарагдана
Энэ улсад шувууны үүр олныг олж харна
Нийтийн явган хүний зам дээр наранд халуун перецээ хатаадаг. Алга болно гэж санаа зовох зүйл энд байхгүй
Сөүлд загасчдын битүү бар ажилладаг
Солонгосын хотын гудамжинд ийм нэгэн амттан зарагдана. Чихрэнд дүрсэн гүзээлзгэнийн “шорлог”
Зах дээр маш жижигхэн тарвас зарна
Солонгост 4-ийн тоо муу ёрд тооцогддог тул ихэнх цахилгаан шатанд энэ тоог алгассан байдаг
Энэ шахдаг саванд шүдний оо байгаа шүү
Инчоны онгоцны буудал дээр робот ажилладаг. Зорчигчдын сэтгэл санааг дэмжиж, тэдэнтэй хамт селфи хийнэ
Та Өмнөд Солонгос улсад очиж үзсэн үү? Бусад улс оронд байхгүй зүйлийг олж харж байв уу?
Munhzul Tsedenbaa
2020/05/03 at 10:25
Санаа авхаар зүйл байна шүү. Аялал жуулчлалын байгууллагууд иймэрхүү бар байгуулвал зүгээр л юум
Solongo Solongo
2020/05/03 at 18:15
Endees sanaa awaad busad ulsuud uurchluud hiij bolno . Manai Mongolchuudad bugd l heregtei ym shig bain.
Uka Undarya
2020/05/03 at 19:50
chupachups-ийн ундааг нь ууж үзсэн.Манай ээжийн дэлгүүрт ирдэг юм.Үнэндээ л nice ундаа байна лээ
Namuunaa Bataa
2020/05/03 at 20:55
Huurhun shde zasah ymaa zasjee amjilt tsaashdaa sudalgaa,bodit baidlaa, bas irgeded ymaf jngu aysaar hurgehee sn tohiruulj baigaarai❤❤❤
Б. Халиун
2020/05/03 at 21:16
Manaid oo ni bna
Altanzul Zulaa
2020/05/03 at 22:17
Chupachulsnii undaa bdag sht
So Ko
2020/05/04 at 04:53
Mongold E mart-d bdg shude asia-n ihenh ulsad baij l bdgshde …. edgeer zuils.
Амирлан Амика
2020/05/04 at 12:48
Anirlan Goo
Un Miran
2020/05/04 at 15:12
Neg negere mongld orj irl bga
Зочин
2020/05/04 at 16:33
Өөрсдөө сэтгээд хийхгүй юу