Бусдад гайхалтай сайхан анхны сэтгэгдэл төрүүлэхийн тулд дараах 7 аргыг мэдэж байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна!

0

Сэтгэлзүйчийн зөвлөж буйгаар хүнд төрөх анхны сэтгэгдэл урт хугацаанд үргэлжлэх ёстой аж. Хамгийн сонирхолтой хэсэг нь тухайн хүний хэр зэрэг сайн хүн болох нь анхны сэтгэгдэл төрүүлэх явдалтай шууд холбоотой байдаг байна. Энэ бүхэн үгээр үл илэрхийлэх шинж тэмдэг, дохио зангаа болон хүний хийх үйл хөдлөл буюу анхны сэтгэгдэл төрүүлэх ур чадваруудыг хэлж байгаа юм.

Бид та бүхэнд олон улсын нэр хүндтэй мэргэжилтэн болох Leil Lowndes-ийн санал болгож буй анхны сэтгэгдэл төрүүлэхэд туслах зөвлөгөөг хүргэж байна.

1. Бага зэрэг удаашралттай инээмсэглэх

Бид бүгд инээмсэглэл бол үр дүнтэй харилцааны маш чухал хэсэг гэдгийг мэддэг. Гэсэн хэдий ч энэ нь найрсаг байдлыг харуулдаг хуурамч инээмсэглэлийн тухай яриа биш юм. Мэргэжилтэн Leil Lowndes гайхалтай сэтгэгдэл төрүүлэхийн тулд эхлээд тухайн хүнийхээ нүүр рүү харж, хэдэн секунд өнгөрсний дараагаар инээмсэглэх хэрэгтэй гэж зөвлөжээ. Энэ завсарлага таны инээмсэглэлийг илүү чин сэтгэлээсээ гарч байгааг мэдрүүлнэ.

© JJ Georges / Wikimedia

 

2. Нүдээрээ хэтэрхий удаан контакт үүсгэх хэрэггүй

Судалгаанаас харахад нэг хүн нөгөө хүнийхээ нүд рүү удаан хугацаанд ширтвэл, энэ нь түрэмгийллийн илэрхийлэл байх боломжтойг Lowndes баталжээ. Оронд нь уулзалт эхэлснээс хойш нүдээрээ контакт үүсгэх хугацааг бага багаар нэмж болох талаар мэргэжилтэн маань зөвлөж байна. Энэ нөхцөлд 60/40 дүрэм төгс тохирно – уулзалтын нийт цагийн 60%-д нь нүдээрээ контакт үүсгэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаанд ч гэсэн энэ дүрэм үйлчлэх хэрэгтэй.

© shutterstock.com

 

3. Биеийн байрлалдаа анхаарах

Спортын аварга тамирчид эсвэл улс төрийн зүтгэлтнүүдийг хараарай – та тэдний мөр эсвэл нүд хоёр нь унжийсан байхыг хэзээ ч олж харахгүй. Харин эсрэгээрээ тэд үргэлж цэх зогсож, нүүрэндээ инээмсэглэл тодруулдаг. Дээрээс нь тэд өөртөө итгэлтэй байдлаа бусдад харуулахыг зорьдог бөгөөд энэ нь ч хүмүүст таалагддаг. Мэргэжилтэн маань хэрэв та бусдад гайхалтай анхны сэтгэгдэл төрүүлмээр байгаа бол яг тэдэн шиг байх хэрэгтэй гэжээ.

© Tabercil / Wikimedia © Gage / Wikimedia

 

4. Сонирхлоо илэрхийлэх

Шинэ хүнтэй уулзахад хүн бүр 2 зүйлийн талаар боддог: “Би түүнтэй найрсаг харьцах ёстой юу?”, “Тэр надтай найрсаг харьцаж байна уу?”. Тэгэхээр гайхалтай анхны сэтгэгдэл үлдээхийн тулд тухайн хүнд сонирхлоо илэрхийлэх хэрэгтэй гэж зөвлөсөн бөгөөд эс бөгөөс та бага зэрэг биеэ тоосон юм шиг харагдах гэнэ. Энэ талаар Lowndes өөрийн номондоо бичжээ.

Үүнийг хийх хамгийн шилдэг арга зам бол үгээр үл илэрхийлэгдэх биеийн хэлэмжүүд болох инээмсэглэх, бүтэн биеэрээ эргэж, тухайн хүн рүү харах юм. Анхаарлаа хандуулж, илүү нээлттэй байх нь харилцааг аварна: цүнх, нүдний шил болон таны гар – ойролцоо байж болохгүй.

© depositphotos.com © shutterstock.com

 

 

5. Сэтгэл зовнисон дохио зангаанаас салах

Таныг худал ярьж байгааг илтгэх ямар ч үгээр үл илэрхийлэгдэх биеийн хэлэмж гэж байхгүй. Гэсэн хэдий ч төвөгтэй гарын хөдөлгөөн нь ямар нэгэн зүйл нууж байгааг илтгэх талаар олон тооны мэдээлэл байдаг. Гарын энэ хөдөлгөөнийг хараад худал ярьж байгаа юм биш биз гэж сэжиглэдэг олон хүн байдаг. Түүнчлэн аль болох хүзүү, нүүр, чих эсвэл үсэндээ гараараа хүрч болохгүй.

© Tm / Wikimedia

 

6. Өөрийгөө бусдын оронд тавьдаг байх

Та үгээр үл илэрхийлэх биеийн хэлэмжүүдийн тусламжтай дан ганц өөрийнхөө ашиг сонирхлыг тухайн хүнд илэрхийлэх боломжгүй. Харин зан чанар болон хариу үйлдлээрээ дүр эсгэж болно. Ингэснээр тухайн хүн танд итгэл хүлээлгэж, итгэж болохуйц хүн байна гэж дүгнэнэ. Мэргэжилтэн маань үүнийг “Та яг тухайн хүн шиг авирлахад тэр хүнд таалагдаж эхэлнэ.” гэж тайлбарлажээ.

© shutterstock.com

 

7. Уулзалтыг урьдаас төсөөлөн бодох

Хэрэв уулзалт болохоос өмнө танд тодорхой цаг зав байвал, та бэлтгэл хийх гээд үзэх хэрэгтэй. Өөрийгөө тухайн хүнтэй ярилцаж байгаагаар төсөөлж, толины өмнө бэлтгэл хийж, инээмсэглэл болон биеийнхээ байрлалд анхаараал хандуул. Төсөөлөх бодох нь үргэлж эерэг үр дүн авчирдаг болохыг Lowndes хэлж байна.

© shutterstock.com

Та гайхалтай анхны сэтгэгдэл төрүүлэхдээ ямар арга заль ашигладаг вэ? Сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан бидэнтэй мэдлэг туршлагаасаа хуваалцаарай.

10
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 雪美琴

    雪美琴

    2020/03/14 at 10:56

    Oyuk Zss uuruu unsh 😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *