Ээжүүд энэ дэлхий дээрх хамгийн их хайр хүндэтгэлийг хүртэх эрхтэй хүмүүс гэдгийг батлан харуулах 23 сэтгэл хөдөлгөм гэрэл зураг

2

Бидэнд үлгэрийн баатрын хувцас урлаж өгөхөөс авахуулаад найзуудад маань хүртэл өдрийн хоол бэлдэж өгдөг, ээжүүд бидэнд байгаа бүхнээ зориулдаг, тэд биднийг гайхшруулахдаа хэзээ ч бүтэлгүйтдэггүй! Тэдний төсөөлөл болон ухаанд хязгаар гэж үгүй, үргэлж ямар ч нөхцөлд асуудлыг шийдэх гарц олж чаддаг, тэр ч бүү хэл нөөц хомс, цаг хугацаа давчуу үед ч гэсэн. Хэдэн настай байх нь хамаагүй, бид үргэлж ээжүүдийнхээ нүдэнд бяцхан хүүхэд хэвээрээ харагддаг ба тэд бидэнд туслахад хэзээд бэлэн байдаг, хэдий бид 30 нас хүрсэн ч гэсэн шүү.

Өнөөдөр бид ээжүүдийгээ бишрэхээр шийдсэн учир, та бүхэнд ээжүүдийн сэтгэл хөдлөл, ур ухаан, хатан зориг болон хүч чадлыг харуулсан 23 фото зургийг сонирхуулж байна.

1. Амаржсаныхаа дараа, эхнэр нь дөнгөж төрсөн хүүхдээ хараад ухаан алдаж унасан нөхрөө шоолж инээжээ.

© diablek / reddit

 

2. “Ээждээ хэрхэн баярласан сэтгэлээ илэрхийлэх аргаа олчих шиг боллоо.”

© BorksAndKnives / reddit

 

3. Сургуулиа амжилттай төгссөн хүүгээрээ бахархаж буй эх хүн

© CambodianDuck / reddit

 

4. “Ээж маань 2 жилийн өмнө надад нэг бөөрөө өгсөн юм. Харин миний түүнд өгч чадах зүйл ердөө цэцэгс л байх шив дээ.”

© kingsleep / imgur

 

5. Энэ ухаалаг ганц бие ээж хүүхдийнхээ сургуулийн “Аавтайгаа хайрсан боов идэцгээе” өдөрлөг дээр аав шиг хувцаслаад иржээ.

© GallowBoob / reddit

 

6. Тэр 3 охинтой бас өдөр бүр охидууддаа зориулж, тус бүрт нь 5 мөр бичдэг. Хожим тэднийг гэрлэх үед, энэ маш том бэлэг байх болно.

© kadysykes / reddit

 

7. Энэ ээж хүүхдийнхээ хамтаар “Power Ranger” болж пооз авчээ. Та хөгжилдөхийн тулд заавал хүүхэд байх албагүй.

© reddit

 

8. Орон гэргүй ээж охиноо сургуульд нь явахын өмнө хувцаслаж байна.

© iMangeshSN / reddit

 

9. “Найзын маань ээж миний яст мэлхийнүүдийг бүр ч өхөөрдөм болгож өгсөн.”

© mahnica / reddit

 

10. “Хамт ажилладаг хүний маань ээж оффисын бүх ажилчдад зориулж, өдрийн хоол бэлдэж өгсөн гэсэн. Бид хүлээж авлаа.”

© JiveMonkey / reddit

 

11. Хамгийн шилдэг косплэй бол ээж чинь чамтай хамт оролцох явдал юм.

© maltaa / reddit

 

12. “Би ээждээ өнөөдөр бие үнэхээр тааруу байна гэж хэлсэн. Харин цагийн дараа тэр манайд ирэхдээ эдгээрийг авчиржээ. Би 30 настай.”

© rIse_four_ten_ten / reddit

 

13. “Би Канадад амьдардаг багш, ээж маань намайг дулаахан байг гэсэндээ энэ ороолтыг нэхэж өгсөн.”

© carlinha1289 / reddit

 

14. Охин нь ээждээ цэргийн албаа амжилттай хаагаад ирэхдээ гэнэтийн бэлэг барьжээ. Түүний ээжийн сэтгэл хөдлөлийг юутай ч зүйрлэшгүй.

© SukkerMonkeez / reddit

 

15. “Ээж маань Бостоны марафон гүйлтийн үеэрх дэлбэрэлтээс хойш 9 сарын дараа анх удаагаа гүйж үзэж байгаа нь энэ. Тэр бол миний үлгэр дуурайлал!”

© unknown / imgur

 

16. “Би гадаадад сурч байхдаа ээж рүүгээ өөрийнхөө зургийг томоор хэвлүүлээд явуулсан юм. Түүнд энэ бэлэг маань нилээн хөгжилтэй санагдсан бололтой.”

© EverythingFerns / reddit

 

17. “Энэ бол миний хамгийн дуртай зургуудын нэг, яагаад гэвэл ээж маань намайг хараад дэндүү их баярлаж байгааг энэ зургаас харж болно.”

© wparishtd / reddit

 

18. “Ээж маань өнөөдөр шатаж буй автобуснаас 40 хүүхдийн амийг аварсны дараа инээж байгаа нь”

© unknown / imgur

 

19. “Ээжийн маань нэхсэн энэ аварга том алчуурыг хараач ээ!”

© setoxxx / reddit

 

20. “Ээж маань намайг нисэх онгоцны буудал дээр ийм байдалтай угтаж авсан, бид бие биенээ хараагүй нилээд хэдэн жил өнгөрчээ. Тэр нисэх онгоцны буудлаас явтлаа намайг зүүн гараараа тэвэр явсан.”

© unknown / imgur

 

21. “Ээж бид хоёр Хаадын тоглоом цувралын үнэнч фенүүд. Энэ жил ээж маань миний 30 насны төрсөн өдрөөр үүнийг надад бэлэглэсэн.”

© Mahogany651 / reddit

 

22. “Аав маань 7-р сард уушгины хорт хавдраар таалал төгссөн юм. Ээж маань ах бид хоёрт энэ бэлгийг өгсөн. Хамгийн үнэ цэнэтэй бэлэг байлаа.”

Бичвэр: “Энэ бол миний өмсдөг байсан цамц, үүнийг өмсөх үед би та нарын дэргэд байх болно. Хайрт ааваас нь.”

© velaniswin / reddit

 

23. “Ээж маань албан ёсоор доктор, профессор болж байна. Тэр зорилгодоо хүрч, сургуулиа амжилттай төгслөө.”

© liftingtailsofcats / reddit

 

Бонус: Ээжүүд үргэлж адилхан байдаг, хүн бүхнийг хайрлаж бас халамжилдаг.

© eire1228 / reddit

Аль зураг нь танд илүү их таалагдсан бэ? Танд ээжтэйгаа хамт авахуулсан өхөөрдөм зураг байдаг уу?

47
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Эрдэнэсүх Цэвээн

    Эрдэнэсүх Цэвээн

    2019/07/28 at 21:57

    ЭХ хүн хаана хэзээд ч муу муухайгийн эсрэг байдаг

  2. Ahmarjan Ahmarjan

    Ahmarjan Ahmarjan

    2019/07/29 at 15:13

    Катюша А. Hairtai shuu…

  3. Baterdene Lu

    Baterdene Lu

    2019/07/30 at 19:25

    Xvmvvs yaagaad dandaa eej eej gedeg yum boloo. Sain aaw bdag shvv dee. Medeej eejdee xairtai gexdee aawdaa ilvv ix xairtai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *