Хиймэл хөх хийлгэх мөнгө гуйж замын хажууд зогсдог бүсгүй

0

Хиймэл хөх хийлгэх мөнгө гуйж замын хажууд зогсдог бүсгүйЗөвхөн ядуу хүн л гудамжинд яваа хүмүүсээс хоногийн хоолоо худалдаж авахын тулд мөнгө гуйдаг биш ажээ. Өөрийн хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхлын үүднээс замын хажууд, дэргэдүүрээ өнгөрөх машинтай хүмүүсээс мөнгө гуйн зогсдог нэгэн бүсгүйн тухай мэдээллийг энд бэлтгэлээ. Флоридагийн иргэн Кристина Эндрюс /Cristina Andrews/ өөртөө заяасан хөхөндөө сэтгэл хангалуун байж чаддаггүй нэгэн. Тиймээс тэрээр хөх томруулах мэс засал хийлгэхээр шийджээ. Гэхдээ үүнд багагүй мөнгө хэрэгтэйгээс гадна залуу бүсгүй өр зээл тавихыг хүсэхгүй байсан учир хиймэл хөхний мөнгө цуглуулах маш өвөрмөц аргыг бодож олсон байна. Кристина ягаан өнгийн цаасан дээр хөх өнгөөр “Би орон гэргүй хүн биш. Харин том хөх хийлгэх хэрэгтэй байна.” гэж бичээд замын хажууд зогсон дэргэдүүрээ өнгөрөх машины жолооч нарт харуулан мөнгө гуйх болжээ. Бүсгүй хэлэхдээ анх жолооч нар түүний гуйлгын бичгийг уншаад инээгээд өнгөрөх байх гэж бодож байсан гэнэ. Гэтэл Кристинагийн бичиг жолооч нарт таалагдаж, тэдний зарим нь түүнд мөнгө өгч эхэлсэн байна. Мэдээж хэрэг мөнгө өгч байгаа хүмүүсийн олонх нь эрчүүд. Ямар ч байсан Кристина хангалттай мөнгө олох хүртлээ ийнхүү гуйлга гуйх юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *