Дэлхийн хамгийн том мэрэгчтэй хамт амьдардаг Америк гэр бүл

0

Дэлхийн хамгийн том мэрэгчтэй хамт амьдардаг Америк гэр бүл54 кг жинтэй, бараг 70 см өндөртэй мэрэгч амьтан Америкийн нэгэн гэр бүлийн хүндэт гишүүн болон амьдарч байна. Энэхүү аварга мэрэгчийг Герибалди Роус /Garibaldi Rous/ гэдэг. Харин гэр бүлийнхэн нь түүнийг зүгээр л Гери /Gari/ гэж дууддаг. Техасын Буда хотод Типалдос /Typaldos/-ын гэр бүлийн гишүүн Геригийн талаар эзэн нь болох Мелани Типалдос /Melanie Typaldos/ өгүүлэхдээ хайр татам, ухаантайг нь онцолсон бөгөөд Меланигийн хэлснээр Гери усанд сэлэх их дуртай гэнэ. Америкийн амьтны хүрээлэнгүүд ихэвчлэн байдаг энэ амьтныг хайрлах хайр нь тус гэр бүлийг Техасын их сургуулийн Малын эмнэлэг, био анагаахын шинжлэх ухааны коллежтой хамтран Роус нэртэй санг байгуулахад хөтлөжээ. Энэхүү сан нь капибара /capybara/ хэмээх энэхүү мэрэгч амьтныг гэршүүлж, тэдний эздэд мал эмнэлгийн зардлаа бий болгоход нь туслах үйл ажиллагаа явуулдаг аж. Дэлхийн хамгийн том мэрэгч амьтан болох Өмнөд Америкийн уугуул капибара хэмээх энэхүү мэрэгч амьтан нь усан гахайны ойрын төрөл ба халуун орны ой, өтгөн шигүү ой модонд усны ойролцоо амьдардаг. Маш нийтэч энэ амьтан ихэвчлэн 10-20 тооны амьтад бүлсэн амьдардаг ч хамгийн том бүл 100 хүртэлх тооны капибарагаас бүрдсэн байжээ. Одоо гурван настай Гериг эзэд нь яг л нохой шиг хүзүүвчээр оосорлон авч явдаг. Тэр эзэдтэйгээ хамт машинаар зугаалж, усан санд сэлж, өөрийн эзэн болох 57 настай Типалдос, 54 настай Рик Лавмен /Rick Loveman/ нарынхаа орон дээр унтдаг байна. Хэдийгээр тэр өлсөхөөрөө уурладаггүй боловч шөнө дунд ‘намайг хооллооч’ гэсэн нүдээр харан босож ирдэг байна. Заримдаа шөнө сэрээд нүдээ нээхэд нүүрэн дээр тулаад ирчихсэн байгаа том гэгчийн капибараг хардаг шүү хэмээн өгүүлэх Типалдосын хэлснээр Гери 2-4 лааз органик шанцай идэхээс гадна тарвас, усан үзэм, нэрс, алим, эрдэнэшиш, брокколи иддэг гэнэ.. Хүссэн үедээ гэрт орж, гэрээс гардаг Гери хүмүүс шиг ариун цэврийн өрөөг ч ашигладаг ба суултуурын дэргэд байх усны хувин түүнийх аж. Сарвуугаа гар шиг сэгсрэх, хошуугаараа товчлуур дарах зэрэг үйлдлийг хийдэг Геригийн хамт байх дуртай хамгийн дуртай хүн нь Рик гэнэ. Тэр Рикийг байх юм бол яг л цавуугаар наачихсан юм шиг л дэргэд нь байж байдаг гэж Типалдос хэлжээ.

1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *