Хэдхэн төгрөгөөр хэдэн саяыг зарцуулсан юм шиг харагдуулах 9 ухаалаг арга. Таныг цэмцгэр бас үнэтэй чамин харагдуулж чадна

1

Бүсгүй хүн бүр л загварлаг харагдахыг хүснэ. Хэн нэг нь үнэтэй юм болгон загварлаг харагдуулна гэж эндүү бодоод үнэтэй бүхнийг худалдаж авдаг. Харин нөгөө нэг нь загварын чиг хандлагын талаар нэг их ойлголт байхгүй учраас өөрийн бие галбир болон сонирхлыг үл харгалзан нүдэнд туссанаа авах нь ч бий. Үнэн хэрэгтээ загварлаг харагдуулах төгс жор гэж байхгүй гэдгийг бид одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр, аятайхан харагдаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд өөрийн гадаад үзэмжний онцлогт тохирсон тийм л загварын хувцас сонгож сурах хэрэгтэй болж байна.

Зөв, цэмцгэр бас үнэтэй харагдуулахад туслах тийм л аргуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Гэхдээ нэг их мөнгө зарахгүйгээр шүү дээ.

Товч зэрэг жижиг чимэглэлийг нь сольдог байгаарай

© VitalikRadko / Depositphotos, © Denisfilm / Depositphotos, © VitalikRadko / Depositphotos

Амжилтгүй сонгосон жижиг чимэглэл эсвэл товч зэрэг нь моодны чанартай хувцсыг ч гутааж мэднэ. Гэхдээ тийм байлаа гээд тэр хувцсыг худалдаж авахаас татгалз гэж байгаа юм биш шүү. Юуны түрүүнд өөрийн бие галбирт тохирсон хувцсаа сонгох нь зохиогүй товч хадахаас ч хэцүү ажил байдгийг бодолцоорой. Оёдлын дэлгүүрт зохицоогүй товчийг орлох сонголт өргөн байгаа. Таны гадаад үзэмж тийм өчүүхэн зүйлээс шалтгаалж ямар их өөрчлөгдөж болохыг хараад гайхах биз ээ.

 

Хүнд өнгийг сайтар ажиглаж байгаарай

Олон өнгийн туяа аливаа зүйлийн харагдах байдалд ихээр нөлөөлдөг. Ялангуяа харьцуулахад шууд л мэдэгдэнэ, жишээ нь ногоон болон неон. Гэхдээ бас нарийн учир шалтгаан бий. Дээр үзүүлсэн зургаас харахад баруун талын саарал өнгө нь цайвар хувилбараас илүү зөөлөн харагдана. Ийм туяаг хүнд хэмээдэг, яагаад гэвэл монохром өнгийн хольц ихтэй байгаа юм. Үүнд цагаан, саарал, хар өнгө оржээ.

 

Материалд өндөр ач холбогдол өгнө

© NeydtStock / Depositphotos

Биеийн зураас болгоныг ил мэдэгдүүлэх нимгэн цамц, утас нь гогдож гарч ирсэн зузаан цамц, торон жемпер – зөвхөн тодорхой нөхцөл байдалд л тохирох хувилбарууд. Ихэнх тохиолдолд зузаан материалтай даруухан кардиган зөв сонголт болно. Элдэв маяггүй тул ямар ч тохиолдолд загварлаг мөн төлөв харагдана.

 

Алдартай брэндийн хуурамч барааг март

© Erik Mclean / Pexels, © Thought Catalog / Unsplash

Олноо танигдсан нэргүй ч чанартай бас хямд цүнх утас нь сөрвийсөн, мурий хээтэй бас буруу логотой хуурамч Gucci болон Michael Kors цүнхнээс хамаагүй илүү дэгжин харагдуулдаг юм шүү. Загварын чиг хандлагын араас галзууртлаа гүйх хэрэг огт байхгүй. Ухамсартайгаар хандах нь чухал, масс-маркетад зарагдаж байгаа загварын нийтлэг чиг хандлагыг барьсан цүнх авахыг хичээгээрэй. Өөрийгөө аль ч утгаар хуурамч гэдгийг шууд илэрхийлэх хулхи бренд-ийн цүнх барихаас шууд татгалзаж бай.

 

Зөв дотуур хувцас сонгоход анхаарлаа хандуул

© paulvinten / Depositphotos

Өөгүй галбиртай харагдуулахад дотоож хоёрдугаар зэргийн үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг, тийм ч учраас бүсгүйчүүд юуны түрүүнд хөхний даруулгадаа л анхаарал хандуулаад байдаг талтай. Үнэндээ энэ ойлголт үндсээрээ буруу юм, зөв сонгосон дотоож нь эмэгтэй хүний гадаад үзэмжинд шууд нөлөөлдөг байна. Энэ тохиолдолд микрофибр материалаар хийсэн кюлот загварын дотоож хамгийн зөв сонголт болдог. Өндөр суудалтай тул банзлыг эргэлдүүлэхгүй барьж өгнө, өгзөгний доогуур оёдол нь орох тул лифтингийн үүргийг давхар гүйцэтгэдэг, тэгээд ч бүхэлдээ биед тун эвтэйхэн байдаг ажээ.

 

Тодорхой хүрээнд л зориулж гаргасан эд зүйлийн араас бүү хөөцөлд

© Tamara Bellis / Unsplash, © Utopia By Cho / Unsplash

Онцгой элемент агуулсан гоёл чимэглэл, хувцас эсвэл цүнхтэй болох санаагаа орхисон нь дээр, тэр болгоныг цуглуулаад байвал дараа нь хоорондоо зохицохгүй баахан хогтой л үлдэнэ гэж ойлгоорой. Моод гэдэг эцэс төгсгөлгүй өөрчлөгдөж байдаг зүйл гэдгийг байнга санаж явна. Тэгэхээр танд шинэ загварын хувцас танилцуулж байгаа нь заавал худалдаж аваад өмс гэсэн үг биш юм шүү. Өөрийн бие галбир, хэв маягтаа тохируулан сонгож авсан хувцас ямар ч тохиолдолд танд ашигтай байх болно.

 

Контраст аксессуар сонгоорой

© Đoàn Tiến Hải / Unsplash, © Đoàn Tiến Hải / Unsplash

Монохром хэв маяг аль ч утгаараа загварлаг харагдуулна, гэхдээ аксессуар онцгойрох ёстой юм. Эцсийн эцэст, уг зүйл хувцастай нэгэн өнгөөр уусаж үл мэдэгдээд эхлэхээр өөрийнхөө үндсэн үүргийг гүйцэтгэхээ больдог, тэр зүйл таныг чимэх ёстой. Мөн хэмжээ ч үүнд хамааралтай. Хэтэрхий жижиг цүнх нь олон давхар хувцастай зохицохгүй, бас хэтэрхий овор ихтэй цүнх нь минимализм загвартай эрс тэс уур амьсгалыг бий болгоно.

 

Үндсэн эд зүйлээр шкафаа дүүргээрэй

© Junko Nakase / Unsplash

Өөр хоорондоо зөв зохицох капсулан шкафтай болохын тулд өөрт чухам юу чухал болохыг тодорхойлох хэрэгтэй. Таны үндсэн хувцас банзал, цамц эсвэл жийнсэн өмд ч байж болно – хамгийн гол нь таны үндсэн хувцасны сонголт чанартай байх ёстой. Ингээд дараа нь аажим аажмаар шинэ элементүүд нэмнэ, гэхдээ ядаж хоёр хувцастай тохирохоор загвар сонгохыг анхаараарай. Энэ арга техникээр хувцасны шкафаа дүүргэхдээ амьдралын ямар ч тохиолдолд өмсөж болохоор хувцасны цуглуулгатай болж чадна.

 

“2х2” дүрмийг баримтлан хэв маягтаа анхаараарай

© korzeniewski / Depositphotos, © Melody Jacob / Unsplash

Нэмэлт гоёл чимэглэл дүр төрхийг тодосгож өгөх ёстой. Тиймээс өөр хооронд нь зөв зохицуулах ёстой болохоос бус зүгээр цуглуулга хийж болохгүй. Үүнд алдаа гаргахгүй байхад туслах маш энгийн арга бий – “2х2” дүрмийг баримтлах. Логик талаас нь харах юм бол дараах байдлаар ажиллана: Гоёл чимэглэл нь үндсэн загвартайгаа өнгө, материал, хэлбэр, төрөл зэргээр зохицох ёстой.

Эхний гэрэл зураг дээр хамгийн энгийн хувилбарыг танилцуулжээ. Цүнхний материал болон өнгө нь бүсний материал болон өнгөтэй адил, мөн гутлын арьсан оруулгыг мөн хар даа. Дараагийн гэрэл зураг дээр даашинз болон хумсны будаг нь зохицсон, металл чимэглэл нь цагтай нэг өнгө. Малгайны материал, загвар нь цүнхтэйгээ адил. Энэ бүгд өөр хоорондоо зохицож нэгэн бүхэл бүтэн загвар болж харагдаж чадаж байна.

Илүү загварлаг дүр төрхтэй болоход та юуг анхаардаг вэ? Эсвэл бүр эсрэгээрээ юу гутаадаг вэ? Та юу гэж бодож байна.

11
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. がや きり

    がや きり

    2020/10/06 at 20:58

    Hat Temuulen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *