Кинон дээр гардгаас ч илүүтэй сэтгэл хөдөлгөж, шар үс босгом Муланы амьдралын бодит түүх

3

Хуа Муланы домог бол Хятад улсад олон зуун дамжин яригдаж, олон хүмүүст урам зориг хайрладаг түүх билээ. Уг домогт дууль бичигдэн үлдсэн түүхийг сөхвөл Умард Вэй улсын үед хамаарна. Улмаар цаг хугацааны эрхээр ерөнхий агуулга нь хадгалагдан үлдэж, шинэ түүхээр баяжсаар өдийг хүрчээ. Мөн уг түүхэнд өдгөө телевизийн дэлгэцээр гаргаж ч боломгүй жинтэй бөгөөд балмад зүйлс ч олон байдаг гэнэ. Манай сайт уншигч танд Муланы эх түүхээс өгүүлэх гэж байна.

Түүний хувьд төгс төгөлдөр сүйт бүсгүй болох нь тийм ч чухал биш байжээ

© Mulan / Disney, © Culture Club / Hulton Archive / Getty Images

Диснейн кинонд: Диснейн бүтээсэн Муланы түүхийг өгүүлэх хоёр ч уран бүтээлд төгс сүйт бүсгүйг сургаж, ирээдүйн замыг нь гэрэлтэй болгох зорилготой сургагчийн тухай гардаг. Гэвч Мулан бусад бүсгүйчүүдийг бодвол цай аягалж чадахгүй болхи нэгэн байдаг. Мэдээж төгсгөл хэсэг үүнээсээ ч үүдэлтэй гэр бүлийнхээ нэрийг шившигт хутгасан хэмээн өгүүлдэг.

Домогт: эртний Хятадад үнэхээр сүйт бүсгүй бэлдэх хүмүүс байсан бөгөөд харьцангуй зан үйлийн шинжтэй байсан ажээ. Гэсэн ч эртний домог туульс болон жүжигт түүнийг тодруулан харуулсаар иржээ. Сонирхолтой нь Муланы түүхийг өгүүлэх жүжигт бага наснаасаа эхлэн аавтайгаа хамтдаа тулааны урлагт шамдан суралцаж, маш шаргуу нэгэн байсан тухай өгүүлдэг гэнэ. Энэ тухай киноны эхэнд товч гардаг гэдгийг та мэднэ биз ээ.

 

Түүний аав аян дайнд ахин мордохоос эмээсэн

© Mulan / Disney

Диснейн кинонд: Диснейн бүтээлүүдэд Муланы аавыг аль хэдийн нас дээр гарч, олон тулааны нүүрийг үзэж, бие махбодын хувьд тулааны ая даахгүй болсон хэдий ч нэр төрөө бодож өөрт ногдсон үүргийг гүйцэлдүүлж буй тухай гардаг.

Домогт: Эртний домогт Муланы аав цэрэг татлагын мэдээ ирснийг хараад амьдрах ч хүсэлгүй болтлоо шаналж буй тухай өгүүлдэг ажээ. Мөн уг туульд Муланыг тулаанд явахаас өөр сонголтгүй байсан тухай ч өгүүлдэг байна. Учир нь түүнд цэргийн насанд хүрсэн ах байгаагүй бол дүү нь хэтэрхий жаахан байсан аж.

 

Муланы тулалдах шийдвэр нь хамтын шийдэл байсан

© Mulan / Disney, © Prayitno / Flickr

Диснейн кинонд: Диснейн бүтээсэн уран сайхны кино болон анимейшн кинонуудад Мулан өөрөө аавынхаа оронд шөнө дөлөөр гэрээсээ хуяг зэвсгээ аваад явж буй тухай гардаг билээ.

Домогт: Эртний туульд өгүүлснээр Мулан ийнхүү шийдвэр гаргахдаа гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөж, агт морь, эмээл, ташуур, цагаан хэрэглэл, хазаар зэргийг бэлдэж өгөхийг хүсдэг ажээ. Улмаар гэр бүлийнхэн нь зөвшөөрч, морь унах болон жадаар тулалдах зэрэгт өөрийгөө бэлддэг гэнэ.

 

Түүний цээж болон дуу хоолойны өнгө түүнийг эмэгтэй гэдгийг бусдад мэдүүлэх цор ганц таних тэмдэг байсангүй

© Mulan / Disney, © Woller / Wikimedia Commons

Диснейн кинонд: Киноны туршид хэрэв Муланыг эмэгтэй хүн гэдгийг бусад нь мэдвэл тэр дороо амиа алдах байсныг олон ч удаа сануулдаг билээ. Ийм ч учраас армид элсэх нь түүний хувьд гаргаж болох маш эрсдэлтэй шийдвэрүүдийн нэг байсан нь гарцаагүй. Хэдийгээр түүнийг эмэгтэй хүн байсныг Диснейн бүтээсэн хоёр ч уран бүтээлд ялгаатай байдлаар илчилж харуулдаг ч гол санаа нь түүний хийсэн үйлдэл маш ичгэвтэр зүйл байсан гэдгээрээ утга нэг байдаг.

Домогт: XVI зуунд бичигдсэн туульд Мулан Хятад нутагт Х зууны үеэс дэлгэрсэн хөл боох соёлоос үүдэлтэй маш жижиг хөлтэй хэмээн өгүүлсэн байдаг. Иймээс ч түүний хөлийг хараад эмэгтэй хүн байна гэж хялбархан таньж болох байсан гэдэг. Мөн домогт түүнийг эмэгтэй хүн гэдгийг мэдлээ ч хүнд ял шийтгэл оногдуулах тухай ямар нэгэн зүйл дурьдагдаагүй гэнэ.

 

Мулан армид элсэхээсээ ч өмнө чадварлаг тулаанч байсан

© Mulan / Disney, © mickey / flickr, © Mulan / Disney

Диснейн кинонд: Диснейн бүтээсэн анимейшн кинонд Мулан Ли Шан жанжны доор цэргийн эрдэмд маш гаргууд нэгэн болон хувирч буй тухай өгүүлдэг бол уран сайхны сайхны кинонд Муланыг Хуа Жун хэмээн нэрлэсэн Тун удирдагчийн доор зэвсгийн эрдэмд шамдаж буй тухай өгүүлдэг. Ийнхүү Диснейн бүтээсэн Муланы тухай хоёр ч кинонд түүнийг армид элссэн хойноо чадварлаг нэгэн болж өсч дэвжиж буй тухай гардаг билээ.

Домогт: Эртний туульд Мулан өөртөө Хуа Ху хэмээн нэр өгдөг бөгөөд армид элсэхээсээ ч өмнө тулаанд ороход алзахгүй хэмжээний зэвсгийн эрдэмтэй нэгэн гэдгээ баталсан байжээ. Иймээс ч армийн бэлтгэл түүнд тийм ч хүндрэлтэй байгаагүй ажээ.

 

Түүний анд нөхөд ч Муланы эмэгтэй тухай мэдээгүй

© Mulan / Disney, © Anandajoti Bhikkhu / flickr

Диснейн кинонд: Муланы анимейшн кинонд түүнтэй хамт мөр зэрэгцэн тулалдах Яао, Лин, Чень По нэртэй 3 тулаанчийн тухай гардаг. Мөн Мулан киноны туршид хэд хэдэн найзуудтай болдгоос Хонгуй нэртэй цэрэг үзэгчдийн анхаарлыг ихээр татдаг билээ. Гэвч тэдний хэн нь ч Муланыг эмэгтэй болох тухайд анзаардаггүй төдийгүй сайн нөхөд болдог.

Домогт: Домог туульд Мулантай дотно найзууд байсан гэх хэний ч тухай өгүүлдэггүй. Харин Хуа Ху гэх нэгэн этгээдийн тухай гардаг бөгөөд цаг ямагт өөрийгөө хөгжөөж явдаг, хувийн орон зайг чухалчилдаг, ганцаараа байх дуртай нэгний тухай товч гардаг ажээ. Муланы тухайд өөрийг нь сэжиглэж эхэлсэн цэргүүдэд өөрийн нууцаа гэртээ харих үед хэлнэ хэмээн ам гардаг байна.

 

Ид шидийг өөр зорилгоор хэрэглэдэг байсан

© Mulan / Disney

Диснейн кинонд: Диснейн бүтээсэн анимейшн болон уран сайхны кинонуудад Фа болон Финикс нэртэй Муланыг хамгаалж, замыг нь чиглүүлж өгдөг сайн нөхөр болсон шидэт амьтны тухай гардаг билээ. Тэрхүү амьтан Муланыг элдэв асуудал, бэрхшээл дунд замаасаа буцалгүй, хувь тавиланг нь чиглүүлж байдаг.

Домогт: Эртний туульд Диснейн кинонд өгүүлсэн шиг ямар ч амьтны тухай гардаггүй бөгөөд түүний замыг зааж чиглүүлэх хэний ч тухай дурьдагдсан зүйл үгүй ажээ. Гэсэн хэдий ч уг туульд ид шид багагүй чухал байр суурьтай байдаг. Дайнаас эргэн ирэх үед Муланы хөл хэвийн хэмжээндээ орж, том болсон байсан тул шидэт ханд хэрэглэж эмэгтэй хүнийх мэт жижиг болгож буй тухай өгүүлдэг.

 

Кинон дээрх шиг романтик харилцаа түүний амьдралд байгаагүй

© Mulan / Disney, © Kruuth / Wikimedia Commons

Дээрх хөшөө нь Муланыг дайнаас эргэн ирж, аавтайгаа мэндчилж буй мөчийг дүрсэлжээ.

Диснейн кинонд: Анимейшн кинонд Мулан жанжинтайгаа хайр сэтгэлийн харилцаатай болж, гэр бүл болсноор түүх дуусдаг. Харин уран сайхны кинонд түүнийг өөртэй нь мөр зэрэгцэн тулалдаж явсан Хонуйтай хайр сэтгэлийн холбоотой болж, гэр лүүгээ буцахын өмнө түүний гараас барьж буй үзэгдэл харагдаад өнгөрдөг билээ.

Домогт: Туульд ямар нэгэн хайр сэтгэлийн тухай огт өгүүлдэггүй бөгөөд 12 жил цэргийн алба хааж ирсний дараагаар эцэг эх нь хөрш айлын залуутай гэр бүл болгохоор шийдэж буй тухай л гардаг ажээ.

Муланы ямар түүх таны сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн бэ?

73
ТэнэглэлТэнэглэл
43
ГайхмаарГайхмаар
21
ХарамсалтайХарамсалтай
18
ГоёГоё
16
БахархмаарБахархмаар
12
БурууБуруу
9
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Nam Amaraa

    Nam Amaraa

    2020/10/07 at 08:20

    Нүүдэлчин эмэгтэй бсан гээ биз дэээ . Юун домог нтр болчивоо

  2. Нара Дашнанзад

    Нара Дашнанзад

    2020/10/07 at 11:47

    Nam Amaraa харин хятад түүх судлаач нь хүртэл нүүдэлчин аймгийн эмэгтэй хятад биш гэж бичсэн бдаг.хятдууд энэ түүхийг 7 удаа шинэчилэн бичсэн гэсэн.Явсаар явсаар хятад баатарлаг эмэгтэй болчдын бна.

  3. Mgl Darhanbat

    Mgl Darhanbat

    2020/10/07 at 12:20

    Zvger vlger domog shde. Bodit vnen tvvx ene ter gd shaaj ogxima.

  4. Gunjee Wang

    Gunjee Wang

    2020/10/07 at 13:34

    yuun hoer myangan jiliin umnuh tuuhiig manjiin huluu booh zanshiltai holilduulchvaa.

  5. Mgl Darhanbat

    Mgl Darhanbat

    2020/10/07 at 13:38

    Нара Дашнанзад zowxon xytad gj oilgoj boloxgvi. 2000 jilin omno xytadin gazar nutag deer 5 6 tusgaar uls orshin bsan shv.

  6. Mgl Darhanbat

    Mgl Darhanbat

    2020/10/07 at 13:41

    Gunjee Wang manjin ve ch bish lde mini xogshin. Ali 10r zuuni ved xytadin bvjigchin ems xoloo tgj xataadag bsin bnale.

  7. Borgil Batbaatar

    Borgil Batbaatar

    2020/10/07 at 15:50

    Тэр үед Хятадын нутаг ч байгаагүй юм

  8. хужаа нар нүүдэлчдын домгыг хулгайлж хуцаж бга нь

  9. Narunaa Sarak

    Narunaa Sarak

    2020/10/07 at 20:21

    Tiim jijig hultei hun yaj baatarlag tulaanch bdgin, gar savah tudiid salhilah ued hul deere togtoj chadahgui oichino bizde, hyadatud uurtu taarulj baahn hudal tuuh zohioh uma kkk🤣🤣🤣

  10. Lana Rose

    Lana Rose

    2020/10/07 at 21:31

    жижиг хөл чих шиг монгол эмэгтэйд бадамлинхуа хөл байхгүй л дээ гуйвуулах гээд шидэт ханд ч гэх шиг

  11. Hokomn

    Hokomn

    2020/10/08 at 00:28

    Энхжин Энхболд

  12. Ц. Цээгий

    Ц. Цээгий

    2020/10/08 at 11:49

    Mongol ugsaanii toba emegtei bsan gej unshij bsan ym bn. Joohon eh surwaljtai ym niitlene shvv yun hol booh we

  13. Балжинням Олхонуд

    Балжинням Олхонуд

    2020/10/08 at 16:20

    Хятад үлгэр мөн нь мөн. Үлгэр үүссэн цаг хугацаагааны үед тухайн газар нутгийг захирч явсан хүмүүс нь Хятадын хойд хэсгийн ард иргэдтэй нэгдсэн Сьянби гаралтай овог аймаг байсын.

    Хойд вэй гэж улс байгуулаад Нирун улстай байлдаж явсан улс.

    Ориг домог дээрээ нэр нь зүгээр л Мулан гэж байсан гэдгийн. Тэгээд хятадын уран зохиолчид Хуа гэж хятад овог урд нь нэмж Хуа Мулан гэсэн хувилбар нь Хятаддаа илүү түгсэн байдын

  14. Балжинням Олхонуд

    Балжинням Олхонуд

    2020/10/08 at 16:28

    Ц. Цээгий Сьянби улс задраад өмнөд тоба хойд тоба гэж хуваагдсан гэдийн.

    Өмнөд тоба овог аймшийнхан хойд хятадын овог аймагтай нэгдэж хойд вэй гэсэн улс байгуулаад нирун улсын эсрэг байлдаж байх үеийн домог гэдийн билээ

  15. Д. Дүүрэнзаяа

    Д. Дүүрэнзаяа

    2020/10/08 at 16:33

    Худал байна аа учир нь Мулан хятад улсынх байгаагүй гэж түүхд тэмдэглэгдсэн байдаг

  16. Д. Дүүрэнзаяа

    Д. Дүүрэнзаяа

    2020/10/08 at 16:35

    Балжинням Олхонуд түүхэндээ бол хятадын эсрэг л тулалддаг монгол угсаанынх гэдэг дээ😁😁

  17. Tmz Kei

    Tmz Kei

    2020/10/08 at 18:39

    Юугаа хуцаад байгаа юм бэ. Тийм байсан ч гэх шиг. Мулан нь Табар буюу Тобэ улсын эмэгтэй. Хятадын өөрсдийнх нь түүх сударт тодорхой байгаа. Дисней гэж юм холион бантан хутгаад нөгөө хятадууд нь ч иигэчихсэн байх юм.

  18. М. Саруул

    М. Саруул

    2020/10/08 at 21:18

    Mulan geh sheg hend hamaatai yum bee

  19. Балжинням Олхонуд

    Балжинням Олхонуд

    2020/10/08 at 21:28

    Д. Дүүрэнзаяа Энэ түүх биш ээ. Үлгэр. Хятад ардын үлгэр. Харин тэр түүхэн Хойд вэй улсынх нь хаад нь Сьянби гаралтай хүмүүс байсын, жинхнээсээ Нирун улсын эсрэг байлдаж байсан. Нэг нүүдэлчин омог нөгөөхтэйгээ байлдаж байна гэсэн үг шд. Нэх аймаар ховор үзэгдэл биш.

  20. Д. Дүүрэнзаяа

    Д. Дүүрэнзаяа

    2020/10/09 at 09:51

    Балжинням Олхонуд manai tuuhiin bagsh bodit gseen hudlaa bish bodit survaljtai

  21. Отгонбаярын Майк

    Отгонбаярын Майк

    2020/10/09 at 14:33

    Юу хуцаад байгаа юм бэ улсаас кино урлагт мөнгө хаяна гээд байна лээ ахиухан мөнгө гаргаад neftlix-д байршуулчихаар чанартай мулан гээд 5 улирал хйичээч ноооош гэж тэгээл ок шдээ. Одоо манай залуучууд хийж чадахаар харагдаж байна fantastic, u film бол чаднөөө

  22. Baasaarai Vandandorj

    Baasaarai Vandandorj

    2020/10/09 at 17:46

    ene kinon deer ni jahan doojoogui tohiroogui jujigchin toglotson bnale. jinhene hun ni nuudelchin omgiin emegtei gej bichsen bsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *