Бидэнд хөнгөмсөг дүрээрээ танил болсон хэдий ч, гэнэт маш нухацтай тэс өөр хүний дүр бүтээсэн 12 жүжигчин

0

Жүжигчдэд дүрдээ бaригдах гэж зүйл байдаг, өөрөөр хэлбэл цаашид түүнд нэг л төрлийн дүр санал болгосоор байдаг юм. Жишээ хэлэхэд, уянгын инээдмийн киноны эрэгтэй болон эмэгтэй дүрүүдэд тоглосон жүжигчид булчинлаг залуу эр эсвэл аальгүй бүсгүйн дүрүүддээ л “гацдаг”. Тэднийг өөр дүрээр харах нь маш ховор тохиолдол болно.

Өнөөдрийн нийтлэлд бид гэнэт л урьдынхаа уламжлалт дүрүүдээсээ тэс өөр дүр бүтээсэн жүжигчдийг танилцуулахаар бэлдлээ.

Райан Рейнольдс

© The Proposal / Touchstone Pictures, © The Captive / Ego Film Arts

Райан Рейнольдс олон жилийн турш дэлгэцээр зөвхөн уянгын инээдмийн кинонд булчинлаг, царайлаг залуугийн дүрд тоглож гарч байлаа. Түүнд дурлахгүй байхын аргагүй. Гэхдээ “The Captive” кино нь жүжигчний бусад бүтээлүүдээс эрс ялгаатай: тэр алга болсон охиныхоо араас амьдаараа зовж байгаа эцгийн дүрийг бүтээдэг юм.

 

Мег Райан

© When Harry Met Sally… / Castle Rock Entertainment, © Ithaca / Co-Op Entertainment

Мег Райаны киноны дүрүүд – ихэнх нь романтик дүр, эмзэг, өрөвч гэхдээ өөрийнхөө аз жаргалын төлөө тэмцэхэд бэлэн бүсгүй. Яг л “When Harry Met Sally…” киноны дүр. Жүжигчин үүнтэй адил маш олон дүрийг бүтээжээ. Тэрээр нэг л өдөр “Ithaca” киног өөрөө найруулж бүтээлдээ драмын дүрийг бүтээхээр шийдсэн юм. Энэ удаад нөхөр нь дaйнд яваад эргэж ирээгүй нэгэн эхнэрийн дүрийг бүтээсэн – бага насны хүүтэйгээ хоцорсон ганц бие эмэгтэй. Мегийн энэ дүр хэдий гол дүр биш ч гэлээ, чухалд тооцогдоно.

 

Дэвид Швиммер

© Friends / Warner Bros. Television, © The Laundromat / Anonymous Content

“Friends” цувралын Росс Гиллер – магадгүй Дэвид Швиммерийн хамгийн алдартай дүр байх. Шүтэн бишрэгчдийнхээ дунд энэ л дүрээрээ үлдсэн. Гэхдээ жүжигчний уран бүтээлийн санд үүнээс ч илүү нухацтай дүр бий, жишээ нь “The Laundromat” киноны өмгөөлөгчийг дурдаж болох юм.

 

Меган Фокс

© Jennifer’s Body / Fox Atomic, © Jangsa-ri 9.15 / Taewon Entertainment

Меган ихэнхдээ дур булаам үзэсгэлэнтэй бүсгүйн дүрийг бүтээсэн, жишээ нь “Transformers”, “Jennifer’s Body” кинонуудад. Харин 2018 онд “Jangsa-ri 9.15” кинонд жүжигчин түүхэн бодит хүний дүрийг бүтээжээ – цэpгийн сэтгүүлч Маргарита Хиггинс. Уг сэтгүүлч олон улсын сэтгүүл зүйгээр Пулитцерын шагнал авч байсан нэгэн юм.

 

Зоуи Дешанель

© (500) Days of Summer / Fox Searchlight Pictures, © Rock the Kasbah / Imagine Entertainment

Бид Зоуиг дэлгэцээр этгээд ааштай, үзэсгэлэнтэй дүрээр нь харсаар байгаад бүр дасаж орхижээ – яг л “(500) Days of Summer” киноны дүрээр нь. Жүжигчин “Rock the Kasbah” кинонд өөрийнхөө менежерийг хуурдаг лаунж-дуучны дүрийг бүтээсэн. Туслах дүр, гэхдээ Зоуигийн бусад дүрүүдийг бодвол илүү хурц гэж хэлж болно.

 

Сет Роген

© Knocked Up / Universal Pictures, © An American Pickle / Point Grey Pictures

Сет ихэнх тохиолдолд зугаацаж найрлах дуртай дүр бүтээсэн, ер нь түүнийг “Knocked Up” киноных нь дүрээр төсөөлөхөд л болно. Гэхдээ “An American Pickle” кинонд амьдралынхаа төлөө тэмцэж байгаа ажилчин хүний дүрийг бүтээжээ. Уг киног инээдмийн төрөлд хамааруулж болох ч гэлээ Сет Рогений тоглолт өндөр байсныг шүүмжлэгчид онцолсон байдаг. Мөн түүний бусад дүрүүдээс эрс ялгаатай гэж дүгнэжээ.

 

Пол Радд

© Friends / Warner Bros. Television, © Mute / Liberty Films UK

Пол Радд инээдмийн дүрээрээ алдартай, ялангуяа “Friends” цувралын Майк Ханнингийн дүрээр. “Mute” кино жүжигчнийг бидэнд өөр талаас нь нээж өгчээ: холхон байвал зохих мэс засалчийн дүрийг бүтээсэн юм.

 

Эмма Робертс

© Wild Child / Universal Pictures, © Paradise Hills / Nostromo Pictures

Жүжигчин бидэнд “сургуулийн хамгийн аальгүй охин”-ы дүрээрээ үлдсэн. Харин “Paradise Hills” кинонд Эмма драмын дүрд тогложээ: эцэг эх нь өөрийнх нь хүслээс гадуур гэрлүүлэх гэж байгаа бүсгүйн дүр.

 

Мишель Родригес

© The Fast and the Furious / Universal Pictures, © Widows / New Regency Productions

Залуу жүжигчин шүтэн бишрэгчиддээ “The Fast and the Furious” киноны танхай бүсгүйн болон өөр бусад олон дүрээр алдартай. Гэхдээ “Widows” дүр нь бидэнд нэгийг ойлгуулна: Мишель зөвхөн эр зоригтой бүсгүйн дүрд тоглож чадаад зогсохгүй мөн жирийн нэг төлөв даруу эмэгтэйн дүрийг ч чадварлагаар бүтээж чадна. Тэрээр уг кинонд гэмт xэрэгтний эхнэрийн дүрийг бүтээсэн юм.

 

Зак Галифианакис

© The Hangover / Warner Bros., © Tulip Fever / Worldview Entertainment

“The Hangover” киноны дүр нь Закын жүжигчний дүр төрхийг тодорхойлсон гэхэд болно. Тэрээр байнга л бүтэлгүйтэж явдаг футболктой залуугийн дүрд биш харин буурь суурьтай хүний дүр бүтээх хүсэлтэй байгаагаа хэлж байсан удаатай. Ингээд жүжигчин “Tulip Fever” киногоор хүслээ биелүүлж чаджээ. Энэ удаад жүжигчин үйл явдал нь 1630-аад онд өрнөх кинонд зураачийн туслахын дүрд тоглосон юм.

 

Билл Мюррей

© Groundhog Day / Columbia Pictures, © On the Rocks / A24 Films

Үзэгч бидний хайрыг татсан Билл Мюррейг бид ихэнхдээ инээдмийн киноны дүрээр нь санадаг: “Groundhog Day” киноны Фил Коннорс эсвэл “Ghostbusters” киноны эрдэмтэн Питер Венкманы дүрээр. Гэхдээ Мюррей драмын кинонд ч авьяас чадлаа гаргаж чадсан. Жишээ нь, София Копполын найруулсан “On the Rocks” драмын кинонд охиныхоо амьдралын хүнд асуудлыг шийдэж өгөх гэж хичээж байгаа эцгийн дүрийг гайхалтай бүтээж чадсан. Мөн өөрийнхөө амьдралын үзэл бодлын учир начрыг нь олох эр хүн юм. Уг кино нь амьдралын гүн ухааныг бидэнд ойлгуулна.

 

Линдси Лохан

© Georgia Rule / Morgan Creek Entertainment, © Among the Shadows / Nomenclature Film

Линдси Лохан – инээдмийн дүрийн жинхэнэ хатан хаан. Түүний дүрүүд – аливаа дүрмийг нулимж үл тоох танхай охин, энэ дүрээ ч чадварлаг гаргаж чаддаг жүжигчин юм. Гэхдээ 2019 онд жүжигчин өөрийн уран бүтээлийн санг “Among the Shadows” гэх нэртэй цус сорогчдын тухай триллер киногоор баяжуулсан. Уг кинонд тэргүүн хатагтайн дүрийг бүтээжээ.

Та эдгээр жүжигчдийг тэс өөр дүрээр харж байсан уу? Манай жагсаалтад өөр хэнийг нэммээр санагдаж байна?

4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *