Эмэгтэй хүний биеийн онцлог шинж чанаруудын талаар эмэгтэйчүүдийн өөрсдөө ч сайн мэддэггүй сонирхолтой баримтууд

1

Эмэгтэй хүний бие гэдэг асар олон дааврын өөрчлөлт дунд байхаас гадна шинэ амьдралыг дотроо бүрэлдүүлэн бий болгодог гайхамшиг билээ. Манай сайт уншигч танд тэдний биеийн тухай сонирхол татам баримтуудыг дэлгэж байна.

Эмэгтэйчүүд аливаа зүйлсийг өөрөөр мэдэрдэг.

© Depositphotos.com
  • Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү олон төрлийн өнгө ялгаж харах чадвартай байдаг бөгөөд аль нэг өнгийг харах чадвараа алдах магадлал эрчүүдийнхээс эрс бага байдаг ажээ.
  • Эмэгтэй хүний хэлэнд эрчүүдийнхээс илүү олон амтлах булцуу байдаг. Жирэмсний үед тэдгээр булцууны тоо улам бүр нэмэгдсэн байдаг.
  • Эмэгтэй хүний үнэрлэх мэдрэмж эрчүүдийнхээс харьцангуй илүү байдаг.

 

Эрэгтэй эмэгтэй хүний бие дэх ялгаатай байдлууд.

© Depositphotos.com
  • Эмэгтэй хүний биед дааврын өөрчлөлт их орж, шүлс ялгаруулалт бага байдагтай холбоотойгоор тэдний шүд эрчүүдийнхээс хавьгүй эмзэг байдаг бөгөөд шүд цооролд өртөх магадлал их байдаг аж.
  • Тэдний цусны даралт эрчүүдийнхээс бага байдаг.
  • Эмэгтэй хүний хүүхэн хараа эрэгтэй хүнийхээс том байдаг.

  • Эрчүүдийн хувьд жин нэмэх үед гэдэс орчмоор өөх суудаг бол эмэгтэйчүүд гуя, өгзєг, хэвлий орчмоор илүү махлаг байх хандлагатай бөгөөд ингэснээр нөхөн үржихүйн эрxтнүүдийг хамгаалж байдаг ажээ.
  • Эрчүүдийн даавар хэмээн нэрлэгддэг тестостерон эмэгтэй хүний биед мөн ялгардаг бөгөөд тун бага хэмжээтэй байх энэ даавар нь яс бэхжилт гэх мэт зүйлд нөлөө үзүүлдэг байна.
  • Эстроген дааврын нөлөөгөөр эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сайн дархлаатай байдаг. Иймээс ч эмэгтэй хүний наслалт эрчүүдийнхээс харьцангуй урт байдаг аж.

  • Эмэгтэй хүний бие галбир эрчүүдийнхээс харьцангуй уян хатан байдаг бөгөөд энэ нь ч эмэгтэй хүнийг хүүхэд тээхэд нэмэр болдог байна.
  • Эмэгтэйчүүд зогьсох явдал эрчүүдээс маш бага байдаг.
  • Эмэгтэй хүний зүүн хөx баруун хөxнөөсөө том байдаг.

 

Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн тархины ялгаатай байдал.

  • Эмэгтэй хүний тархи эрчүүдийнхээс жижиг байдаг. Гэвч энэ нь тэднийг эрчүүдээс ухаан муутай гэх үндэслэл болдоггүй нь мэдээж. Тархины хэмжээ жижиг байх нь тархин доторх дохио нэгэндээ илүү хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байдаг аж.
  • Эмэгтэй хүний тархи жижиг зүйлсийг илүү сайн санах хандлагатай байдаг. 2019 онд хийгдсэн Каролинска институтийн судалгаагаар эмэгтэйчүүд аливаа зүйлсийн байршил эсвэл хэн нэгний хэлсэн үгийг нарийн санадаг гэдгээрээ эрчүүдээс ялгардаг нь тогтоогдсон байдаг.

Аль баримт нь хамгийн гайхмаар байсан бэ?

8
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *