ЗХУ хүчирхэг гүрэн байсан гэдгийг батлах маш нууц, томоохон хэмжээний 5 төсөл. Тухайн үед ард иргэд нь энэ талаар огт мэддэггүй байв

0

Зөвлөлт засгийн үед мэдээж дутагдалтай, сөрөг тал байсан л байж таараа. Гэхдээ энэ аугаа том гүрний сүр хүчийг хэн ч үгүйсгэж чадахгүй. ЗХУ нь сүр хүчтэй их гүрэнд тооцогдож байв. Үүний нотолгоо нь Зөвлөлт даяар томоохон хэмжээний төслүүд хэрэгжиж байсан юм. Жирийн ард иргэд уг төслийн тухай сонсож ч байгаагүй. Эдгээр төслүүдийн зарим нэгийг та бүхэндээ танилцуухалаар бэлдлээ.

Азербайджан дахь Газрын тос олборлох хот

Усан дээр барьсан хот гэхэд ер буруудахгүй. Газрын тосны их нөөцтэй газар барьсан юм. Нөөцийг олборлох зорилгоор тусгайлан барилга байгууламж босгосон нь өнөөдрийн хувьд ч гайхагдахаар. Энэ бол “хар алт” олборлох эртний платформ-д орно, мөн Гиннесийн Рекордын номд ч бичигдсэн. Энэ “хот”-ыг газрын тосыг бүх шатанд боловсруулах зорилгоор барьсан юм. Газрын тосыг боловсруулах, газрын тос олборлох мөн зориулалтынх нь дагуу ашиглана.

Энэ том төслийг 1958 онд эхлүүлсэн. Хүмүүсийг нутагшуулах зорилгоор хүмүүсийг далайд амьдруулж байжээ. Тэдэнд зориулж хөвдөг жижгэвтэр байшин барихын зэрэгцээ зарим нэг нь усан онгоцонд амьдардаг байв.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2 жилийн дараа Никита Хрущев зочилж ирсэн байдаг. Тэрээр хүмүүсийг нисдэг тэргээр тээвэрлэх үүрэг өгөөд буцжээ. Мөн түүний тушаалаар хүний бүхий л хэрэгцээг хангах өндөр байшингууд “ургаж” эхэлсэн. 5 болон 9 давхрууд.

Уг  систем одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байна. Ажилтнууд нь ээлжээр ажилладаг. Тэд усан дээр нэг долоо хоног ажиллаад дараа нь хуурай газар ирж амардаг болжээ. Мөн амьдрах зориулалттай барилгууд ч хэвийн үйл ажиллагаатай. Энд бүр хөл бөмбөгийн талбай хүртэл бий.

 

Крымийн Балаквлава дахь шумбагч онгоцны бааз

Өнөөдөр энэ объект өөрийн нууцлалын зэрэглэлээ алдсан. Уг байгууламжийг барьж байхад хэн ч мэддэггүй байлаа. Энэ л шалтгааны улмаас уг хотхоныг Севастополийн дүүрэгтэй хамт газартай тэгшилсэн, хэний ч анхаарлыг татахгүй гэж тэр.

ЗХУ уг төслийг зэвсэглэлийн зориулалтаар боловсруулсан юм. Хамгийн гол даалгавар бол бүрэн тусгаарлалт болон аюулгүй байдлыг хангах. Тиймээс байгууламжийг барих газраа маш удаан бөгөөд нарийн судалж байж сонгожээ. Байгууламжийг дуусгахад 8 жил зарцуулсан гэдэг. Уг объект хэмжээгээрээ үнэхээр алмайруулна. Ямар нэгэн аюул боллоо гэхэд Балаклавын оршин суугчид бүгд ямар ч асуудалгүй багтахаар хэмжээтэй.

Шумбагч онгоцны хувьд гэвэл энд нэг дор 7 ийм онгоц хадгалагдаж болохоор. Үүнээс гадна засварын тасаг ч бий. Уг төслийг боловсруулж байхдаа цөмийн зэвсэг хадгалах зориулалтыг нь бас бодолцжээ.

 

 

Ионосфер судлалын станц (одоогийн Украинд байдаг)

Уг төслийг Аляска дахь америкийн HAARP станцтай адилтган үздэг, үнэндээ энэ харьцуулалт бодит байдалтай огт нийцэхгүй юм. Тус объект нь АНУ-ын станцаас (1997 онд ашиглалтад орсон шинээрээ станц) хэдэн жилийн тэртээ баригдсан.

Станц Харьков мужийн Змиев хотод байрладаг. Хэд хэдэн антенаас бүрдсэн, дээрээс нь мөн 25 метрийн диаметртэй тавган антенууд ч бий. Харилцаа холбоог дэмжих зорилгоор цахилгааны утас гүйлгэсэн бетон шонгуудыг мөн мартаж болохгүй. Албан ёсны мэдээгээр уг станц одоо ч ажиллаж байгаа гэх боловч зарим нэг улсын ярих нь эзэнгүй хэвтэж байгаа ч гэсэн мэдээ байдаг.

 

Москвагийн ойролцоох Протвино дахь адронны коллайдер

Адронн коллайдерийг тойрсон шуугианыг санаж байна уу? Зөвлөлт засаг энэ тухайгаа аль эрт мэдээллэж шуугиан тарьж байх ёстой байсан юм. Уг төслийг өнгөрсөн зууны 80-90-ээд оны үед Протвино дахь Эрчим хүчний физикийн институтад боловсруулжээ. Төслийн хүрээнд маш олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байдаг.

“Протон” комплекст зориулж газар доогуур маш урт тоннель гаргасан – үргэлжлэх урт 21 км. Харамсалтай нь байгууламжийг барих төслийг 11 жилийн дараа зогсоосон, шалтгаан нь үнэхээр утгагүй, мөнгө байхгүй. Өнөө цагт дуусгая гэхэд ямар ч үнэ цэнэгүй, хэрэгцээгүй зүйл болжээ.

 

Чернобыль дэх “Дуга” радиолокаторын станц

Анхны радиолокаторын станц цэрэг дайны салбарт огцом ахиц авчирч байсан удаатай. Энэ байгууламжийн тусламжтайгаар тив алгасах баллистик пуужинг хянах боломж нээгдсэн юм. Энэ төсөл маш нууц байсанд гайхаад байх ч зүйл алга.

Харин өнөөдөр нуугаад байх зүйлгүй болжээ. Зөвлөлтийн үед баригдсан гурван станц илрээд байгаа. Нэг станц нь Комсомольска-на-Амуре, мөн хоёр нь одоогийн Украинд бий. Киев мужийн Николаевскт (Чернобылийн хажууд).

Чернобыль дэх станцын тухай арай дэлгэрэнгүй дурдах хэрэгтэй болов уу. Бараг л үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болж байсан юм. Ойр орчимд нь цэргийн гарнизонууд байрлаж бэлтгэл ажлаа хангаж байтал Чернобылийн атомын цахилгаан станцад осол гарсан нь харамсалтай.

Ослын улмаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн, станцын үйл ажиллагааг түр царцааж байгаад төд удалгүй бүр хаажээ. Тус объектоос аварга антены тор л үлджээ. Интернетэд Чернобыль 2 гэж нэрлэсэн байна. Адал явдал хайсан жуулчид үүгээр тасардаггүй сурагтай.

31
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    2020/06/21 at 07:39

    Гайхалтай🌷

  2. Manlai Kh

    2020/06/21 at 10:44

    ЗСБНХУ задарсан нь ХХ зууны эмгэнэл!..

  3. Munguu Suldee

    2020/06/21 at 18:09

    Odooch huchirhegshd

  4. Тэмкэ Э.

    2020/06/21 at 18:59

    Chernobyl iin tuhui bur sain delgerengui medeell haanaas awhuu.

  5. У. Одбаяр

    2020/06/21 at 19:33

    2дохь зураг PUBG😂😂

  6. Byambaa Ayur

    2020/06/21 at 20:41

    Хамгийн том эмпире улс байлаа. Дэлхийн 2-р дайнд 2 талаасаа дайсантай ялсан. Сансарт хүн анх нисгэсэн….

  7. Энхтөр Хувцагаан

    2020/06/22 at 07:11

    Сансарын хөлөгийн одоо ч АНУ ашиглдаг

  8. Анар.М Анар.

    2020/06/22 at 11:17

    1 DeX n nova

  9. Мөнх Эрдэнэ

    2020/06/22 at 13:59

    barag pubg ym bishvv

  10. Buynjargal Baatar

    2020/06/22 at 23:32

    Одоо авилгалд идэгдсэн олигархуудын орон болсон.Путин хүчээр барьж байгаа.Тосгод нь ядуу.

  11. Jawzaa Svrnee

    2020/06/23 at 03:19

    Haraal idsen oros sunvvl taarna

  12. Тоогий Тоогий

    2020/06/23 at 14:06

    Zgr l gaihaltai sanagdaj bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *