Найз маань жингээ хасахын тулд талхнаас эрс татгалзсан. Гэтэл 3 сарын дараа юу болсон гээч?

2

Би талханд маш их дуртай. Ганц өдөрт бараг нэг бүтэн талх бараг идчихдэг байлаа. Таргалсан шалтгаанаа би талх идсэнээс боллоо гэж бодсон. Нэг удаа талхнаас эрс татгалзахаар шийдсэн юм. Ямар үр дүнд хүрсэн гэж бодож байна – дараах түүхийг уншаарай.

2017 оны сүүлээр, би талх (хар болон цагаан)-аас эрс татгалзсан, яагаад гэвэл би талх миний жин хасахад саад хийж байгаа гол хүчин зүйл гэж бодсон.

Үнэн хэрэгтээ би талхыг олон зүйлтэй хамт иддэг байсан: гоймон, буузнаас авахуулаад өөр бусад гурилан бүтээгдэхүүн – би идэх үнэхээр дуртай. Ингээд би нэгэн сонирхолтой туршилт хийхийг хүссэн юм.

3 сарын хугацаанд би маш их жин хаяж чадсан – 63 кг-аас 47 кг (158 см өндөр). Зарим хүмүүс 47 кг жинг хэвийн байна гэж хэлж байсан ч надад тэгж санагдахгүй байв. Хөл тэгшхэн харагдаж, хавирганууд тодорч (ил гарсан гэсэн утгаар), нүүр хэсгээрээ нарийхан болсон байлаа.

Огцом жин хассан шалтгаан нь хачиртай талх бүхий хөнгөн зууш идэхээ больж, нүүрс усны хэрэглээ эрчимтэй буурсанд байв.

 

Талх идэхээ болих: сөрөг талууд ч бас бий

Хамгийн том сул тал – үс унаж эхэлсэн (2-2.5 сар өнгөрсний дараа).

Өнгө зүс гундсан – үс сааралдуу болж хувирсан.

Гэдсээр өвдөлт мэдрэгдсэн (Би үүнийг талх идэхээ больсонтой холбож хэлж чадахгүй ч ямар нэгэн байдлаар холбоотой юм шиг санагдаж байна).

2018 оноос би дахин талх идэж эхэлсэн бөгөөд миний үс нэмж ургаагүй ч гэлээ ямартай ч өмнөх шигээ унахаа больсон. Би буцаад 60 кг жинтэй болсон. Гэдсээр өвдөлт мэдрэгдэхээ ч болив.

Үр дүн: талхыг хоол хүнснээсээ хасах нь жин хасахад тусална, гэхдээ энэ хоолны дэглэм бие организмд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлнэ. Одоо хэрэв би хоолны дэглэмээ зөв болгоё гэж бодож байвал, талхны хэрэглээгээ бууруулах ёстой болохоос биш, талхыг огтхон ч идэхгүй байх нь буруу юм байна гэдгийг ойлгосон.  

72
ГоёГоё
24
БахархмаарБахархмаар
24
ГайхмаарГайхмаар
20
Ха ХаХа Ха
16
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Solongo Baynmunh

    Solongo Baynmunh

    2019/04/09 at 16:20

    talhni surtalchilgaa ymuu haasaaiin unshsad ined hurevshde

  2. Naran Naran

    Naran Naran

    2019/04/09 at 16:46

    Хоол хүнс нөлөөлөхгүй ганцхан хөдөлгөөн.

  3. Зочин

    2019/04/09 at 19:00

    ♥♥♥♥♥♥♥♥3♥♥♥♥♥3

  4. Byambasuren Galbat

    Byambasuren Galbat

    2019/04/09 at 20:52

    heregtei zuilees zohistiu hemjeegeer heregleh ni zuv.Balance chuhal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *