Фитнесээр хичээллэдэг найзаасаа мэдэж авсан аргын тусламжтай гарынхаа унжсан хэсгийг арилгаж чадлаа! Одоо би дуртай хувцсаа өмсдөг болсон шүү!

2

Нас нэмэгдэхийн хэрээр олон эмэгтэйчүүдийн хувьд арьс унжих нь асуудал болдог билээ. Заримдаа та гоёмсог даашинз эсвэл усны хувцас өмсөхийг хүсэх боловч эдгээр унжсан “далавч” болон хөхний даруулгаас илүү гарах өөх нөхцөл байдлыг хүндрүүлдэг. Энэхүү асуудлыг нэг мөсөн шийдвэрлэхийн тулд та тогтмол дасгал хийж, шим тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Өнөөдөр бид танд гарын илүүдэл өөх болон унжсан арьсыг арилгах дасгалуудыг хүргэхээр бэлтгэлээ. 3 оролт бүхий эдгээр дасгалыг 15 удаагийн давтамжтайгаар өдөр бүр хийвэл, 3 долоо хоногийн дараа та үр дүнг нь харах болно.

 

30 секундээс 1 минут

Хоёр гараараа жижиг хэмжээтэй, хурдан тойрог үүсгэ. Арагшаагаа 30 секундээс 1 минут, урагшаагаа мөн ижил хугацаанд энэ дасгалыг хийнэ.

3 оролт буюу 20 удаагийн давталт

Энэхүү хуучны дасгал үнэхээр үр дүнтэй. Бараг хүн бүр энэ дасгалыг хийдэг байх. Олон жилийн турш энэ дасгалыг хүмүүс хийсээр ирсэн бөгөөд хамгийн чухал нь зөв хийх хэрэгтэй.

Дасгалын хувьд: цээж болон нүүрээ доош харуулна. Гартаа мөрний хэмжээтэй зай авч тохойгоо нугална. Газраас цээжээ 3 см хэмжээтэй хөндий байлгаж суниана. Дараа нь буцаад эхлэл байрлалдаа шилжинэ.

 

3 оролт бүхий 20 удаагийн давталт

Энэ дасгал тохойнд даралт өгөх бөгөөд гарын хоёр толгойт булчинг ачаалуулах ач тустай.

 

3 оролт бүхий 20 удаагийн давталт

Таны тохой чихний ойролцоо байх ёстой бөгөөд нугалж огтхон ч болохгүй. Гарын гурван толгойт булчинг ачаалуулна.

 

3 оролт бүхий 20 удаагийн давталт

Хоёр гараа ээлжлэн, шулуун байрлалд дээш өргөх бөгөөд хэрэв энэ дасгалыг буруу хийвэл мөрөө гэмтээх аюултай болохыг анхаарна уу.

25
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *