Сэтгэл санаагаар унасан үедээ зурхайн орууд юу хийвэл аз жаргалтай болох вэ? Хүнд хэцүү үед яах ёстойгоо мэдээд аваарай!

4

Байнга сэтгэл өөдрөг байна гэж байхгүй, хүнд ямар ч үе тохионо. Хүнд хэцүү үед сэтгэл санаагаар унах, юу ч хиймээргүй санагдаж зүгээр л буугаад өгмөөр санагдана.

 

Нэгэнт унасан сэтгэл санааг хэрхэн өргөх вэ?

Сэтгэл санаагаар унасан бол сэргээхэд хэцүү, хамгийн гол нь хүн өөрт тохирсон аргыг олж мэдэх ёстой. Ордуудын зан чанараас шалтгаалаад сэтгэл санаагаа өргөх аргууд ч өөр өөр байх ажээ.

 

Хонь

Maridav / Shutterstock.com

Эрч хүчтэй Хонины ордныхон “дотоод эрч хүчээ” спорт, хөдөлгөөнөөр цэнэглэнэ. Тийм учраас тэд шууд фитнес клуб явсан нь дээр.

 

Үхэр

Халуун дулаан тэврэлт, дэмжлэг болгон хэлсэн үг тэдний тайван байдлыг буцааж авчирна. Тэд дэмжлэгийн үг сонсоод өөртөө итгэлтэй болдог ажээ.

 

Ихэр

michaeljung / Shutterstock.com

Ихрүүдтэй ямар ч сэдвээр хамаагүй яриа өд, тэднийг 15 минут ч болов сэтгэлийг нь зовоогоод байгаа асуудлаас нь холдуулахыг хичээгээрэй. Энэ хугацаанд тэдний сэтгэл санаа сэргэнэ. Ингээд л бүгдийх нь сэтгэл тайван болох ажээ.

 

Мэлхий

Мэлхийг магт, ажил үйлс нь сайн явж байсан үеийг нь дурс – тэднийг “өөд” нь татах хамгийн үр дүнтэй шийдвэр болно. Бас тэднийг амттай шоколадаар эрхлүүлээрэй.

 

Арслан

fizkes / Shutterstock.com

Арсланг хөгжилтэй үдэшлэг эсвэл арга хэмжээнд уриарай. Өөрийгөө ч сайхан хүмүүсээр хүрээлүүлнэ бас Арслангийн ч сэтгэл санааг сэргээнэ.

 

Охин

Охины ордныхныг ганцааранг нь байлгах нөхцөлийг бүрдүүлээрэй, тэр өөрөө нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөг. Тэр өөрөө дүгнэлт хийгээд эцэст нь сэтгэл санаа нь сэргээд ирнэ.

 

Жинлүүр

Nataliass / Shutterstock.com

Сэтгэл санаагаа сэргээхийн тулд тэд ямар нэгэн зүйл оролдох хэрэгтэй. Яагаад зураг зурж болохгүй гэж?

 

Хилэнц

Хардамтгай Хилэнцийн унасан сэтгэл санааг сэргээх амаргүй. Ихэвчлэн тэднээс шууд асуугаад арга хэмжээ авсан нь дээр болов уу.

 

Нум

Olena Yakobchuk / Shutterstock.com

Орчин тойрноо сольж чадвал сэтгэл санаагаа сэргээж чадна. Ядаж л зэргэлдээ байгаа хот суурин, хөдөө зэлүүд газраар аялаарай.

 

Матар

Тэднийг магт, урмын үг хайрла – уйгагүй хөдөлмөрч тэдний хувьд маш их дэмжлэг болно.

 

Бумба

Evgeny Atamanenko / Shutterstock.com

Тэдэнд унших ном эсвэл үзэх сайхан кино санал болго.

 

Загас

Итгэлтэй, чин сэтгэлийн яриа хөөрөө л тэдний сэтгэлийг сэргээнэ.

86
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
8
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ука Ундрах

    Ука Ундрах

    2019/04/09 at 20:59

    Зугаалаад л байж дээ

  2. Baigalmaa Sharhuu

    Baigalmaa Sharhuu

    2019/04/11 at 11:48

    Нээрээ тийм бдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *