Өөртөө тохирохгүй хүнд цаг заваа дэмий бүү үр! Миний харилцаа одоо төгс болсон, яагаад гэвэл би шидэт 2 дүрмийг сайн мэднэ…

2

Харилцаагаа яаж зөв босгох вэ – энэ тухай сургуульд хичээл заадаггүй. Аливаа харилцаа хүнд нэг бол маш их аз жаргал авчирна, нэг бол хүнд ачаа болж хувирдаг. Харилцаа ямар байх ёстой вэ? Яагаад хүнд хэцүү санагдаад байна?

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар бага насандаа авсан төрөл бүрийн үл ойлголцлоос шалтгаалдаг ажээ. Бид энэ нөхцөл байдлыг өөрчилж чадах уу эсвэл зан аашаараа тохирохгүй байгаа хүнтэйгээ жил жилийн нүүр үзэн амьдарсаар байх уу?

Блогер Морен Мораны үзэж байгаагаар харилцааг сайжруулах 2 арга бий. Гомдол, гутралын тойргийг энэ аргуудыг тусламжтайгаар таслан зогсоож чадна. Түүний үзэл бодлыг илүү хэлэлцүүлэг талаас нь танилцуулж байна.

© DepositPhotos

 

Төгс харилцаа

Нэгдүгээр дүрэм. Харилцаа хөнгөн байх ёстой. Арай илүү дэлгэрэнгүй тайлбар хийвэл: “Энгийн – гэдэг сайхан. Хүнд хэцүү – муу гэж ойлгоно. Хэнд ч юуг ч батлах гэж оролдсоны хэрэггүй”.

Хэнд ч ойлгомжтой тайлбар болсон байх. Магадгүй үүнтэй бүгд санал нийлэх биз ээ. Гэхдээ “гэр бүлийн харилцаанд” яагаад “бүх зүйл хүнд” гэсэн нэр томьёо их яваад байгаа юм бэ?

© DepositPhotos

Милана Кундерын роман “Nesnesitelná lehkost bytí” (чех эх хувь) эсвэл “The Unbearable Lightness Of Being”-д эсрэг тэсрэг ойлголтыг гайхалтай тайлбарласан байдаг: “Хүнд ачаа үнэхээр тийм аймшигтай гэж үү, харин хөнгөн зүйл тийм сайхан гэж үү? Хамгийн хүнд хэцүү зүйл бидний сүйрүүлдэг, бид үүний дор хүчгүйдэж сөгдөнө, биднийг газартай тэгшлэх шиг болно. Гэхдээ цаг цагийн хайрын шүлгүүдэд эмэгтэй хүн эр хүний хүчтэй биеийн доор дарагдахыг ихэд хүсэмжилсэн байгааг илэрхийлсэн байдаг. Эндээс харахад хамгийн хүнд хэцүү зүйл амьдралын амтыг дүүргэх зүйл болж байгааг бид ойлгоно. Хүнд хэцүү байх тусам бидний амьдрал газарт улам ойртоно, тэр тусмаа илүү бодит бөгөөд үнэн байх ажээ”.

© DepositPhotos

“Хүнд хэцүү” болон “энгийн” гэдэг үгний цаад утга учирт нууц хариулт оршиж байна гэж үзэх хүмүүс ч цөөнгүй. “Хүнд хэцүү” гэдэг үг нь өөрөө “худал хуурмаг” гэдэг үгтэй утга адил мэт. Энэ онолоор авч үзвэл хэдий хэр их олон удаа “хүнд хэцүү” гэдэг үгийг хэлнэ төдий чинээгээр бусдад худлаа хэлж байна гэсэн ойлголт бий болно. “Энгийн” гэдэг үг нь “өсөлт” гэдэг үгтэй дүйхүйц, тэгэхээр бид энэ үгийг хэдий хэр олон удаа хэлж байна төдий чинээ өсөж дэвжиж, зорилгодоо хүрэх ажээ.

Хоёрдугаар дүрэм. Харилцаа нь баяр баясал авчрах ёстой. Харилцаа нь баяр баясал авчрахаа больсон цагт харилцаагаа тасалж салсан нь дээр. Би хувьдаа энэ дүрмийг эхний дүрэмтэй хослуулсан. Миний бодлоор, хөнгөн бөгөөд баяр хөөр бол утга нэг ажээ.

© DepositPhotos

Онол маш энгийн. Гэхдээ бүгдийг таслах хүсэл төрөнгүүт бид яагаад шууд явж чаддаггүй вэ? Харилцаа хүндэрсэн үед заавал явах ёстой юу? Энэ талаар маш олон талын үзэл бодол гарна.

© DepositPhotos

Зарим нэг хүмүүсийн ярьж байгаа нь хайр гурван жил л үргэлжилнэ гэх. Нөгөө нэг нь жинхэнэ харилцаа – амьдралын турш гэнэ. Ямар ч харилцаа байж болно, гэхдээ явж чаддаггүй. Тэгээд юу саад болоод байна? Маш олон шалтгаан бий ажээ.

1. Айдас. Бид бүгд өөрчлөлтөөс айдаг. Удаан босгосон зүйлээ нураахаас айж явдаг. Зоригтой алхам хийхийг хүсэвч, үүнийгээ хийхгүй байх ямар нэгэн шалтгаан гаргаад ирнэ. Эхлээд шинэ ажил олж хийх хэрэгтэй, хэл сурна, турна, өөр дээрээ ажиллана, байр авна… Энэ жагсаалт хэзээ ч дуусахгүй.

© DepositPhotos

2. Өрөвдөх сэтгэл. Нөгөө хүнээ өрөвдөнө, хамгаас илүүтэй өөрийнхөө зарцуулсан цаг хугацаанд харамсмаар санагдана.

© DepositPhotos

3. Хувиа хичээсэн байдал. Тэр хүнтэй цуг амьдрах нь маш хэцүү санагдах болоод удаж байгаа, гэхдээ л түүнээс салаад тэр өөр хэн нэгэнтэй холбогдоно гэдэг бодол таныг бүр галзууруулна.

© DepositPhotos

Морены үзэж байгаагаар үндсэн хоёр дүрэм бий. Би хувьдаа бол бараг ганц дүрэм гэж ойлгоод байна: “Хэнд ч, юуг ч батлахыг бүү оролд”. Эдгээр дүрмийг баримтлаад хэн нэгэнтэй харилцаа тогтоох эсэх нь таны хувийн хэрэг.

Хүн гэдэг амьтан ямар нэгэн дүрэм дагаад өөрийгөө алдаанаас хамгаалж чадахгүй л байна. Тиймдээ ч бид үргэлж асуудал, бэрхшээлтэй тулгардаг биз ээ.

5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Д.Жулиан Жулиан

    Д.Жулиан Жулиан

    2019/05/16 at 20:50

    А. Буянаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *