Үе мөчний өвчнийг дарах байгалийн гаралтай бүтээгдэхүүн – Энэ бэлдмэл үнэхээр гайхамшгийг бүтээнэ!

3

Үе мөчний өвчин маш таагүй мэдрэмж төрүүлдэг. Ихэвчлэн мөр, өвдөг, тохойгоор өвддөг.

Үе мөчний өвчин ихэвчлэн 40-өөс дээш насныханд мэдрэгдэж эхэлдэг. Хүмүүсийн ихэнх нь насны өөрчлөлтөөс болж өвдөж байна гэж ойлгоно. Хэрвээ та 25 эсвэл 30 орчим насных бөгөөд үе мөчөөр чинь өвдөөд байгаа бол юунаас болж өвдөж байна гэж ойлгох уу? Лав насных биш гэлтэй.

Үе мөч өвдөх нь хэд хэдэн шалтгаантай байж болно, жишээ нь үе мөчинд хэт их ачаалал авсан, бэртэл гэмтэл, үе мөчний үрэвсэл зэрэг. Хамгийн гол нь өвчний эх сурвалжийг олж тогтоож дарах ёстой.

Бидний танилцуулах гэж байгаа жорыг та өөрөө гэртээ бэлдэх боломжтой юм. Нэг удаа хэрэглээд л таны өвчин мэдэгдэхүйц багасна.

Энэ бол ардын уламжлалт жор бөгөөд энгийн орцоос бүрдэнэ. Тиймээс та гэртээ өөрөө бэлдээд таагүй өвчнийг дараарай.

Орц:

  • 1 х.х нунтаг гич
  • 1 х.х ус
  • 1 х.х жижиг ширхэгтэй далайн давс
  • 1х.х цэвэр зөгийн бал

Бүх орцуудыг холиод сайтар хутгаж жигд зуурмаг болгоно.

Бэлдмэлийг хэрэглэх заавар:

  1. Бэлдмэлийг өвдөж байгаа хэсэгтээ түрхэнэ. Дээрээс нь гялгар уут нааж бүлээн алчуураар бэгнэж ороогоорой (ноосон ороолт бас сайн).

Ингээд боолттой чигээр нь 1,5-2 цаг байлгана. Боломжтой бол унтахаасаа өмнө түрхээрэй, таны үе мөчинд сайн шингэхээс гадна дараа нь тайван амрах тул илүү хурдан үр дүнгээ өгнө.

  1. Дараа нь бүлээн усаар угааж цэвэрлэнэ

Ганцхан удаа хэрэглээд болих хэрэггүй. Хэд хэдэн удаа дарааллаж бэлдмэлийг түрхэнэ, 4-5 хоног заавал даарааллаарай.

  1. Энэ хүчтэй бэлдмэлийг хэрэглэсэн эхний өдрөөс эхэлж та өөрчлөлт гарч байгааг мэдэрнэ. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг дахина. Бэлдмэлийг тагтай шилэн саванд хийгээд хөргөгчинд хэд хоног хадгалж болно. Хэрэглэхээсээ өмнө хөргөгчнөөс гаргаад бага зэрэг бүлээсгээрэй, хүйтнээр нь түрхэж огт болохгүй.
  2. Уг бэлдмэлийн гол орц нь гич юм. Таны толгой өвдөөд байна гэж бодъё, тэгвэл духандаа бага зэрэг энэ бэлдмэлээсээ түрхэж болно. Тун удахгүй толгойн өвчин намжина. Хэрвээ хоолой өвдөөд ханиад хүрлээ гэж бодъё, 1 цайны халбага нунтаг гич ууна. Ханиад урьдынхаасаа богино хугацаанд эдгэрнэ.

Энэ бэлдмэл үнэхээр үр дүнтэй гэдгийг та өөрийн биеэр мэдрэх болно, туршаад л үз.

5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Badamsanjaa Luvsanbaldan

    Badamsanjaa Luvsanbaldan

    2019/05/14 at 23:11

    turshij uzeerei

  2. М. Ганцэцэг

    М. Ганцэцэг

    2019/05/15 at 00:19

    hich haanaad avah ve

  3. М. Ганцэцэг

    М. Ганцэцэг

    2019/05/15 at 00:19

    gich

  4. Amar Bayasgalan

    Amar Bayasgalan

    2019/05/15 at 09:22

    Gich gej yamar yum baidag yum be zurgiig n oruulasch haanaas awah we

  5. Гич- корчиш аптек болгонд бгаа да.

  6. Tsewelmaa Tsegii

    Tsewelmaa Tsegii

    2019/05/15 at 19:21

    Gich xaana bdag we

  7. Амана

    2019/05/16 at 11:06

    Надад энэ булан Маш таалагдаг хэрэгтэй зуйлээ мэдэж авдаг та бухэнд ажлын амжилт хусье

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *