Өдгөө дэлхий даяар 20 хааны гэр бүл байдаг бөгөөд хааны удмынханы үр хойч ямар харагддаг вэ?

0

Диснейн хүүхэлдэйн кинон дээр л хаадын гэр бүл гардаг гэж бодож байгаа бол та эндүүрчээ. Өдгөө дэлхий даяар 20 хааны гэр бүл оршиж буй бөгөөд тэдний амьдрал чухам ямар байдаг талаар бид төсөөлөхөөс цааш хэтрэхгүй билээ. Манай сайт уншигч танд зориулан ирээдүйн хаан, хатад болох хүүхдүүдийг танилцуулахаар бэлдлээ.

1. Испанийн гүнж Leonor

© Thorton/DDP Images/East News

Гүнж Leonor нь 2005 оны 10 сарын 31-ний өдөр мэндэлсэн бөгөөд Хаан Felipe-ийн отгон охин ажээ. Тэрээр угсаа залгамжлах гүнжээр өргөмжлөгдөөд буй нь 1868 оноос хойш Испани улсад төрж буй анхны хатан хаан болох хувь тохиол гэнэ. Гүнж маань унаган испани хэлнээс гадна англи хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд хятад, франц, араб хэлийг судалж буй. Мөн тэрээр аялсан газар бүртээ камер авч явдаг фото зургийн сонирхолтой нэгэн аж.

© Thorton/DDP Images/East News, © Thorton/DDP Images/East News

 

2. Их Британийн ханхүү George

© kensingtonroyal / instagram

Ханхүү George бол William ханхүүгийн ууган хүү бөгөөд Их Британийн хаан ширээний гуравдугаар үеийн залгамжлагч ажээ. Энэ нь өвөө болох Ханхүү Charles болон аав болох ханхүү William нарын дараагаар хаан ширээнд суух залгамжлагч гэсэн утгатай. Тэрээр 2013 онд төрсөн өдгөө 7 настай.

 

3. Шведийн гүнж Estelle

© kungahuset / instagram

Шведийн гүнж Estelle нь угсаа залгамжлах гүнж Victoria-гийн ууган охин бөгөөд Шведийн хаан ширээний хоёрдугаар үеийн залгамжлагч ажээ. Тэрээр 2012 оны 2 сарын 23-ны өдөр төрсөн ба бүтэн нэрийг нь Estelle Silvia Ewa Mary гэдэг. Ирээдүйн хатан хаан маань чөлөөт цагаараа дүүтэйгээ тоглох, гадуур зугаалах дуртай бөгөөд өөрийн болон дэлхийн улсуудын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой музей болон бусад тоглолтууд үзэх дуртай.

© David Niviere/SIPA/EAST NEWS, © David Niviere/SIPA/EAST NEWS

 

4. Белгийн гүнж Elisabeth

Photo by Patrick van Katwijk/Getty Images

Белгийн гүнж Elisabeth 2001 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн, 18 настай. Тэрээр хааны ууган охин бөгөөд хэдийгээр эрэгтэй дүү нартай боловч 1991 онд өөрчлөлт оруулсан угсаа залгамжлах дүрмийн дагуу хаан ширээг залгамжлагч ажээ. Хатан хааны титэм зүүх өдөр тэрээр Белгийн түүхэн дэх анхны хатан хаан хэмээн бичигдэн үлдэх хувьтай нэгэн гэнэ. Тэрээр хөгжим тоглох, хоол хийх, унших болон найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх дуртай бөгөөд теннис, цана, усанд шумбалт зэргээр хичээллэдэг.

Photo credit should read ERIC LALMAND/AFP via Getty Images

Түүний хувьд нидерланд, франц, герман болон англи хэлтэй. Өнгөрөгч 5 сард Уэльс дэх UWC Atlantic College-ийг дүүргэжээ. Мөн хүүхэд болон орон гэргүй хүмүүст туслах зэрэг сайн дурын ажилд идэвхтэй ороцдог нэгэн аж.

 

5. Данийн ханхүү Christian

Photo by Ole Jensen/Corbis via Getty Images

Хатан хаан хоёрдугаар Margrethe-ийн ач, угсаа залгамжлах ханхүү Frederik-ийн ууган хүү, ханхүү Christian өдгөө 15 настай. Сонирхолтой нь XVI зуунаас хойш төрсөн Данийн хаан ширээ залгамжлагчид бүгд Frederik эсвэл Christian гэсэн нэртэй байдаг гэнэ шүү.

 

6. Монакогийн ханхүү Jacques

© VALERY HACHE/AFP/East News

Түүний бүтэн нэрийг Honoré Rainier Grimaldi гэдэг бөгөөд 2014 оны 12 сарын 10-ны өдөр мэндэлжээ. Тэрээр Gabriella нэртэй ихэр эгчтэй гэнэ. Хэдийгээр тэрээр дүү нь боловч Монакогийн хаан ширээ залгамжлах дүрмийн дагуу угсаа залгамжлагч хэмээн өргөмжлөгдсөн аж.

 

7. Мораккогийн ханхүү Moulay Hassan

© AP/Associated Press/East News

2003 онд төрсөн Мораккогийн ханхүү Moulay Hassan бол хаан Mohanned-ын ууган хүү, хаан ширээ залгамжлагч тэрээр энэ жил ахлах сургуулиа дүүргэж, эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын зэрэг горилж эхэлжээ. Xанхүү араб, англи, франц, испани хэлтэй, хуулийн чиглэлээр мэргэшсэн ааваасаа ялгаатай нь нисгэгчээр мэргэших хүсэлтэй нэгэн ажээ. Сүүлийн үед тэрээр аавыгаа төлөөлж олон улсын удирдагчдын уулзалтанд оролцож, хааны гэр бүлийн ажилд үүрэг оролцоо нэмэгдэх болжээ.

 

8. Нидерландийн гүнж Catharina-Amalia

Photo by Patrick van Katwijk/Getty Images

Нидерландын Вант Улсын гүнж Catharina-Amalia өдгөө 16 настай. Тэрээр 3 охинтой хааны гэр бүлийн ууган буюу хаан ширээ залгамжлагч нэгэн. Хэдийгээр эгч дүү 3 хааны удмын язгууртан хэдий ч нийтийн сургуульд суралцдаг ажээ. Тэрээр нидерланд, англи болон испани хэлтэй, морь унах, хоккей тоглох, дуулах болон төгөлдөр хуур тоглох дуртай.

 

9. Норвегийн гүнж Ingrid Alexandra

© LISE ASERUD/AFP/East News

Норвегийн угсаа залгамжлагч ханхүү Haakon-ы ууган охин тэрээр өдгөө 16 настай, аавынхаа дараагаар хаан ширээнд залрах учиртай нэгэн юм. Хатан хаан Margaret-аас хойшхи буюу XV зуунаас хойш төрж буй Норвегийн анхны хатан хаан болох аж. Тэрээр нийтийн сургуульд суралцаж байгаад англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготойгоор англи хэлний гүнзгийрүүлсэн хувийн сургуульд элсэн оржээ. Ingrid Alexandra хүрээлэн буй орчны хамгааллын чиглэлээр ихэд сонирхон судалдаг бөгөөд цана, кикбокс болон усан дээгүүр гулгалтаар хичээллэх дуртай. 2016 онд түүний нэрэмжит уран баримлын парк нээлтээ хийсэн бөгөөд улсын өнцөг булан бүрээс ирүүлсэн хүүхдүүдийн дизайнууд дундаас сонголтоо хийж энэхүү паркын үйл ажиллагааг нээсэн түүхтэй ажээ.

Танд өөрийн амьдралаа хааны гэр бүлийн нэгэн гишүүний амьдралаар солих завшаан олдвол солих байсан уу? Хэрэв тийм бол хэний оронд очихыг хүсч байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

98
БахархмаарБахархмаар
34
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
21
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
13
Ха ХаХа Ха
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Аниа

    2020/09/09 at 17:43

    Царайлаг юмоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *