12-р сарын зурхай: таныг энэ сар юу хүлээж байна вэ?

5

Энэ сард танд болон таны амьдралд юу тохиолдохыг мэдмээр байна уу? Тэгвэл 12-р сарын зурхайгаа уншаарай.

Хонь

Шинэ жил таны хувьд маш чухал байх болно – өөрийгөө хөгжүүлнэ. Урт удаан хугацааны турш биелүүлэхээр чармайж байсан зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна. Урам зориг, амбиц болгон болж бүтэх юм шиг мэдрэмж төрж байгаа биз?

Та өнгөрч байгаа энэ жил зарим нэг зүйлийг алдсан – хүндлэл, энэ нь таныг өөрчилсөн гэхэд буруудахгүй. Гэхдээ таны оюун бодол болон сэтгэл хөдлөл эрч хүчээр дүүрэн байна. Иймээс урд тань хүлээж буй зүйлс рүү тэмүүлэх цаг нь ирлээ. 2019 он цаг хугацааны хувьд яг тохиромжтой.

 

 

Үхэр

Таны хувьд өмчлөл гэдэг зүйл хамгийн халуун сэдэв тийм үү? Харин энэ сарын тухайд таны өмчлөх сэтгэлгээ арай бага байхаас гадна, энэ нь таны ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаанд нөлөөлнө – мэдээж сайн талаар гэдгийг дуулгахад таатай байна.

Хэнд юу байна, хэн мөнгөтэй байна, хэн юу хүссэнээ яаж авч байна гэх зэрэг зүйлсэд санаагаа чилээхээ больсон тэр цаг үеэс эхлэн та амар тайвныг мэдрэх болно. Таны хайртай болон дуртай зүйлстэй холбоотой гэнэтийн гэмээр гайхалтай зүйлс энэ сард тохиох нь ээ.

 

 

Ихэр

Хэзээний эрч хүчээр дүүрэн байдаг таны зан энэ сард амралт өгөхгүй ба та ирээдүйн маш том зорилгоо тодорхой болгох болно. Гэхдээ та амрах хэрэгтэй, энэ жил хийсэн зүйлс тань таныг багагүй ядраасан нь гарцаагүй. Өөрийгөө цэнэглэ, эрч хүчээр сэлбэ. Учир нь дараагийн шинэ зүйл таниас их хэмжээний эрч хүчийг шаардана. Энэ сарыг таны хажууд байгаа хүмүүстээ цаг зарцуулж, хамтдаа өнгөрүүлэхийг хичээ. Та 12-р сард амбицтай, гайхалтай байх болно.

 

 

 

Мэлхий

Цоо шинэ өөрчлөлт таныг энэ сард хүлээж байна, иймээс та одоо хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийгээрэй. Магадгүй танд шаргуу ажилласаар л байх юм шиг санагдах боловч, амжилт танд маш ойртож ирж байгаа гэдгийг бүү мартаарай. Далайг сэлүүрдэж байж гаталдаг гэдгийг та эрхбиш мэддэг гэдэгт итгэлтэй байна. Өмнө чинь тулгарсан зарим нэг асуудлуудыг шийдвэрлэсний дараа та хэрэггүй зүйлд эмээж байснаа ойлгоно. Үр дүнд нь та амар тайван байж чадна.

 

 

 

Арслан

Энэ сар Арслангууд нилээдгүй бодолд автах нь. Ирээдүйд юу хүлээж байгаа бол, өнгөрсөнд юу хийчихэв гэх мэтээр бодлогоширно. Алдана гэдэг амьдралын нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Алдах нь мэдээж өвтгөнө, гэхдээ хэсэг хугацаа өнгөрсний дараа энэ өвдөлт эдгэж, бүх зүйл хэвэндээ орно гэдгийг та хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. 2018 онд та амьдралаас багагүй олон зүйлийг ойлгож авчээ. Шинэ жилийн баяраар хэн нэгнээс гайхалтай бэлэг авч болзошгүй.

Та бол хүчирхэг, уян хатан бас ухаалаг – иймд ямар ч саад бэрхшээл таныг мохоохгүй. Та ялалтаа тэмдэглэсээр байна.

 

 

Охин

2018 онд хийж бүтээсэн бүхэн тань таныг өнөөдөр авчирсан гэдгийг санах хэрэгтэй. Төсөөлөл, хүсэл мөрөөдөл, бодол санаагаа сайтар бичиж, тэмдэглэж, 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө багтаахыг од эрхэс сануулж байна. Та энэ сар сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх нь. Итгэл үнэмшилтэй байж чадвал, та өмнөө тавьсан зорилгодоо ирэх жил заавал хүрэх болно.

 

 

 

Жинлүүр

2018 он магадгүй таны хувьд тийм ч таатай жил байгаагүй ба та үргэлж амьдралын ухаанд суралцсаар таарсан гэж бодож байна. Гэвч үр дүнд нь та одоо асар их хүч чадал, тэнхээтэй болсон учир ямар ч асуудлыг шийдвэрлэж чадна. Энэ үнэн шүү. Өөртөө бий болгосон бардамнал, дотоод хүч чадлаа хамгийн ихээр биелүүлэхийг хүсэж буй зүйлдээ төвлөрүүл. Энэ сар та зоригтой, шийдэмгий байж, том алхам хийж мэдэх нь ээ. Энэ алхамыг амжилттай болгохын тулд хүч чадлаа ашигла. Хэн ч таныг зогсоож чадахгүй.

 

 

Хилэнц

Санааг тань зовоосоор ирсэн зүйл хачирхалтай байдлаар төгсөж мэднэ, магадгүй энэ үйл явдал таны амьдралд тохиолдож байсан хамгийн гайхалтай мөч болох магадлалтай. Таны ойр дотнын хүн таниас холдож явна – магадгүй аяллаар эсвэл өөр ажлаар. Энэ нь таныг тавгүйтүүлж, сэтгэлийн хямралд оруулж болзошгүй. Гэвч та төрөлхийн өөртөө итгэлтэй, тэвчээртэй учир аз жаргалыг эргээд мэдэрч эхлэх болно, бас ирэх саруудад таны амьдрал гэнэтийн зүйлсээр дүүрэн байна.

 

 

 

Нум

Эд материалын хувьд өөрчлөлт орно – ажил мэргэжил, мөнгө, гэр орон, мэргэжил гэх мэт. Таны бодож байсан зүйл таныхаар болохгүй байж мэднэ, эсвэл танд заналхийлж ч болно. Иймд ямар ч үр дагавар гарсан бай, сэтгэл санааны бэлтгэлтэй бай. Мөнгөтэй ухаалаг, болгоомжтой харьц. Болгоомжтой байсныг тань ирээдүй шагнана.

 

 

 

 

Матар

2019 онд төсөөллөөрөө амьдрах боломж танд байна. Муу зуршлаа хаяж, шинэ зуршилтай болох хэрэгтэй. Ингэснээр та амьдралаа өөрчилж, итгэл үнэмшлээ дахин шинээр олж авахаас гадна бүх зүйл танд гайхамшигтай санагдана. Хоол эсвэл дасгал хөдөлгөөнд анхаарах бус, юу хүсэж мөрөөдөж байгаадаа л анхаарлаа голчлон хандуул. Гэхдээ хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд танд шилдэг төлөвлөгөө хэрэг болно гэдгийг од эрхэс хэлж байна.

 

 

 

Хумх

Хэрэв та мөрөөдөж чадвал, та хийж чадна гэсэн үг. Хумхууд ийм л төрөлхийн зан чанартай хүмүүс. Энэ сард танд хүчтэй сэдлүүд төрөх ба үүнийг ашиглан, хүслээ гүйцээхэд яг таг тохирох болно. Энгийн бас жирийн амьдралаар амьдрах нь хумхуудад илүү их аз жаргал авчирна. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн амьдрах үед танд гэнэтийн зүйлс тохиолдох ба эдгээр нь бүгд эерэг зүйлс байх учраас санаа зовохгүй байж болно.

 

 

 

Загас

Та бол төрөлхийн санаа зовнигч. Гэвч энэ 12-р сард стресс эсвэл бодолд автахаас та түр ч болов ангижирна. Таны ирээдүй гэрэлтэй харагдаж байна, бас энэ сар та эрч хүчээр дүүрэн байна. Таны зорилго бол үр дүнд хүрэх явдал гэдгийг бүү мартаарай. Өөрийнхөө хүчирхэг төсөөлөл болон сэтгэл хөдлөлийн тусламжтай хамгийн том мөрөөдөж чадах мөрөөдлөө мөрөөдөж, түүндээ хүрэх гээд хичээгээд үзээрэй. Таны хүслийг биелүүлэхэд од эрхэс танд тусална.

42
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Б. Өлзийхишиг

    Б. Өлзийхишиг

    2018/12/02 at 01:25

    Дөлгөөн Х. Ч. Хулан Д’ Отгнчмг Л. Гандолгор

  2. Croup Enkhbayr

    Croup Enkhbayr

    2018/12/02 at 05:35

    Яг л таараад байгаа юм даа би чин хумх юм шүү дээ.

  3. Оюунцэцэг Оюуна

    Оюунцэцэг Оюуна

    2018/12/03 at 23:34

    arslan

  4. Оюунцэцэг Оюуна

    Оюунцэцэг Оюуна

    2018/12/03 at 23:34

    arslan

  5. Tsetsegmaa Tseegii

    Tsetsegmaa Tseegii

    2018/12/04 at 21:10

    ?taaraad l bna da hurai hurai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *