Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино

0

Удахгүй дэлгэцнээ гарахыг нь тэсэн ядан хүлээдэг кинонууд байдаг. Таныг үзэх киногоо алгасалгүй үзээсэй гэсэн үүднээс дараах кинонуудыг танилцуулж байна, эдгээр кинонууд тун удахгүй дэлгэцнээ гарч эхэлнэ. Зарим нь аль хэдийн нээлтээ хийгээд үзэгчдийн хүртээл болжээ.

Arrival

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 1

Шинжлэх ухааны зөгнөлт кино. Манай дэлхийд газардсан харь гаригийн хүмүүстэй хэл амаа авалцах зорилгоор хэл судлаач эрдэмтэн Эмми Адамсын тусламжийг авахаар болно. Тэрээр харийн зочдын хэлийг ойлголцож эхлэхийн зэрэгцээ хүн төрөлхтний амьдралын утга учрыг ухаарна. Кино 11-р сарын 11-ний өдөр гарч эхэлнэ.

Fantastic Beasts and Where to Find Them

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 2

“Harry Potter”-ийн спин-офф гэж хэлж болно. Харри Поттер илбийн тухай номыг уншихаас өмнөх буюу 70 жилийн өмнөх Ньют Скамандерын адал явдал гарна. Кино 11-р сарын 17-ноос эхлэн дэлгэцнээ тавигдана.

Allied

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 4

Дэлхийн 2-р дайн ид өрнөж байгаа үед америкийн тагнуулч залуу франц бүсгүйтэй хайр дурлалын учир ургуулна. Тэдний хайр дурлал маш олон хүнд шалгуурыг давах шаардлагатай цаг үе. Залууд гэнэтийн муу мэдээ иржээ – түүний хуучин эхнэрийг фашистын тагнуулч гэж дамжуулна. Брэд Питт болон Марион Котийяр нарын жүжиглэлтийг та 11-р сарын 23-ны өдрөөс эхлэн үзэх боломжтой.

Underworld: Blood Wars

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 3

Цус сорогчтой тэмцэгч дайчин бүсгүй Селена шинэ дайсантай болсон. Уг кино нь “Underworld” цувралын нэг анги бөгөөд 11-р сарын 24-нөөс эхлэн дэлгэцнээ гарна.

Assassin’s Creed

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 6

Assassin’s Creed компьютер тоглоомоос сэдэвлэн бүтээсэн шинжлэх ухааны зөгнөлт кино. Гол дүрийн баатар Каллум Линч өндөр технологи бүхий цаг хугацааны машины тусламжтайгаар рыцарийн эрин үед ирнэ. 12-р сарын 14-нөөс эхлэн дэлгэцнээ гарна.

Collateral Beauty

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 5

Кинонд Уилл Смит, Кира Найтли болон Кейт Уинслет тоглосон. Амьдралынхаа утга учрыг алдсан залуу амьдрах ямар ч хүсэлгүй нэгэн болжээ. Цуг ажилладаг найз нар нь түүнийг депрессээс гаргах нэгэн аргыг сонгоно. Тэдний арга ч үр дүнтэй, гэхдээ төсөөлж байснаас өөр. Кино 12-р сарын 15-наас эхлэн гарах ажээ.

Rogue One: A Star Wars Story

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 7

“A Star Wars”-ийн 4 дүгээр цувралтай холбоотой үйл явдал гарна. Бүхэл бүтэн гаригийг сөнөөх хүч чадалтай цэрэг дайны станц байгуулсныг мэдсэн босогчид нууц зэвсгийн зургийг олж авахаар шийднэ. Тэдний эсрэг Дарт Вейдер байгааг тэд гадарлаа ч үгүй. 12-р сарын 16-ны өдөр дэлгэцнээ гарна.

Passengers

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 8

Сансрын хөлөг шинэ гариг руу чиглэн яваа. Хөлгийн зорчигчид бүгд удаан хугацааны унталтын байдалд, яагаад гэвэл тэд 90 жил нисэх юм. Гэтэл хоёр зорчигч ямар нэгэн шалтгаанаар сэрж үлдсэн амьдралаа цугтаа өнгөрөөх ажээ. Шинжлэх ухааны зөгнөлт киног 12-р сарын 21-нээс эхлэн үзэж болно.

Fences

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 9

Учир шалтгааны улмаас спортоо орхиж хотын гудамж шүүрдэх болсон бейсболчны тухай өгүүлнэ. Тэрээр (Дензел Вашингтон) гэр бүлээ тэжээх хүнд хөдөлмөрийн хажуугаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарна. 12-р сарын 25-наас эхлэн дэлхий дахинаа гарч эхэлнэ.

Gold

Энэ жил заавал үзэх ёстой 10 шинэ кино 10

Санхүүгийн томоохон түүхэн үйл явдлыг харуулсан кино. Гол дүрийн баатар Уолш бүтэлгүй нэгэн геологичтой алтны эрэлд гарна. Индонезийн ширэнгэн ойгоор зугаалах адал явдал, Уолл-Стритийн өндөр бооцоо гээд үзэх зүйл ихтэй кино 12-р сарын 25-наас эхлэн гарах ажээ.

3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *