Сахар, сүү, талх болон дарс эмэгтэй хүний гоо сайхныг хэрхэн эвддэг вэ?

30
5
56,215

Эмч нар дуу нэгтэйгээр батлан хэлж байна: арьсны асуудал нь (үүнд мөн эрт үрчлээтэх хамаарна) – буруу хооллолтын үр дагавар. Таны идэж ууж байгаа болгон таны арьсанд шууд нөлөөлнө.

Дэлхийн оддын гоо сайхныг хариуцан ажилладаг дэлхий хэмжээний гоо сайханч Нигма Талиб саяхан “Ageing: The Revolutionary Inside-Out Plan to Glowing, Youthful Skin” номоо эрхлэн гаргажээ. Номондоо бидний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнс арьсанд хэрхэн нөлөөлдөг болохыг дурьдсан байна.

Тэрээр номондоо:

“Өвчтөн манай эмнэлэгт үзүүлэхээр иржээ – би харангуутаа л түүнийг юу иддэг болохыг мэдсэн. Арьсны элбэг тохиолддог асуудал хоол хүнснээс шууд хамааралтай байдаг. Би гудамжаар зөрж байгаа хүмүүсийн нүүр царайг ч хараад юу иддэгийг нь өөртөө боддог юм.

Би өөрийн эрхгүй тэр танихгүй хүнийг зогсоогоод сүүгээ бага ууж, гоймонгоо багасга гэж хэлмээр санагддаг. Харваас идэж байгаа хоол нь түүний арьсыг баллаж байгаа нь илт байгаа болохоор шүү дээ.

Өглөө идсэн каш, өдрийн цайн дээрээ идсэн гоймон зэрэг нь гадаад төрхөнд нь нөлөөлж байгааг тэд гадарлахгүй л байгаа. Өдөрт уусан цөөн хэдэн хундага дарс нь нүдний арьсны үрчлээ гарах шалтгаан гэдгийг ч тэд мэдэхгүй яваа. Цөцгийтэй соус эсвэл зүсэм бяслаг нь зарим нэг хүмүүсийн нүдний доорх хар толбо гарах шалтгаан гэдгийг мэдэхгүй шүү дээ”.

Талиб хоол хүнс таны арьсанд шууд нөлөөлнө гэдгийг баттай хэлж байна.

“Таны хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж гормоны өөрчлөлтөд оруулдаг юм. Та гадна, доторгүй эрт хөгширч эхэлнэ. Гурилан, сүү болон сүүн бүтээгдэхүүн, сахар, согтууруулах төрлийн ундаа арьсанд илүү муугаар нөлөөлдөг болохыг та анхаараарай”.

Таны дух, эрүү, хацар, нүдэнд илүү нөлөөлнө. Түгээмэл тулгардаг асуудлуудаас дурьдахад:

Сахар, сүү, талх болон дарс эмэгтэй хүний гоо сайхныг хэрхэн эвддэг вэ? 3

Дарсны нүүр

Шинж тэмдэг: нүдний эргэн тойрон улайх, үрчийх; хацар суларч унжих; арьсны нүх томрох; хуурайших; арьс нурах; хамар болон хацар улайх; уруул омголтож, үрчийх.

Эдгээр шинж тэмдэг нь долоо хоногт хэд хэдэн хундага уусны дараа л шууд илэрнэ. Зөвхөн дарс ч бус өөр бусад төрлийн согтууруулах төрлийн ундаа бүгд адил. Согтууруулах төрлийн ундаа нь арьсыг хуурайшуулахаас гадна элгийг гэмтээнэ, сахарын хэмжээг ихэсгэнэ.

Хэрхэн засах вэ: хэсэг завсарла. Гурван долоо хоног согтууруулах төрлийн ундаанаас татгалз. Тэгээд 80/20 гэсэн дүрмийг баримтлаарай: согтууруулах төрлийн ундаа уух 5 санал болгоны нэгийг л хүлээж ав.

Сахарын нүүр

Шинж тэмдэг: дух үрчлээтэх; зовхи унжих; нүүрний арьс унжих; нүүрэн дээр өвчтэй батга гарах; арьсан дээр пигментийн толбо үүсэх; арьс цайвар, саарал өнгөтэй болох.

Сахаранд донтох шиг амар зүйл байхгүй: эрч хүчээр сэлбэдэг идээ. Үйлчлэх хугацаа нь хоёр цаг орчим болохоор хоёр цагийн дараа дахиад л амттан идмээр санагдана.

Ажиллах зарчмыг товчоор ойлгуулбал: та ямар нэгэн амттан идэхэд цусан дахь сахарын хэмжээ огцом нэмэгдэнэ – та хэсэгтээ л эрч хүчтэй, сэргэлэн байна. Сахарын хэмжээ богино хугацаанд унаж эхлэхэд та дахиад л амттан идмээр, харин энэ удаад бүр их хэмжээгээр идэх хүсэл төрнө. Энэ бол “хар тамхичны тойрог” юм.

Бид сахарыг хар тамхи гэж байгаа юм биш, хамгийн гол нь сахарын хараат болж байгаад л асуудал оршиж байна.

Үүнээс гадна, гэдэс ходоодны сайн нянгийн тэнцвэрийг алдагдуулдаг. Бас нэгэн тойрог ажиллана гэсэн үг: та хэдий хэр хэмжээний сахар хэрэглэнэ төдий чинээ нян устгана. Тэгэхээр бие эрхтэн дутагдаж байгаа зүйлээ нөхөхийн тулд илүү ихийг шаардана…

Хэрхэн засах вэ: боловсруулсан амттан авч идэхээ боль, тэгээд л боллоо. Шоколадтай жигнэмэг, бялуу, нарийн боовыг март. Амттан идэхээ больж чадахгүй бол идэх хэмжээгээ бага багаар хас. Амттаныхаа хэмжээг хоёр дахин багасгаж чадвал таны арьс өөрчлөгдөнө.

Муу сахарыг байгалийн сахараар соль: амттай жимс, зөгийн бал зэрэг нь эрүүл хувилбар.

Сүүний нүүр

Шинж тэмдэг: зовхи хавдах; нүдний доор хөх толбо үүсэх; жижиг цагаан толбууд үүсэх; эрүүний хэсэг барзайх.

Байнгын суугаа ажил томчуудын хоол боловсруулах эрхтний хэвийг үйл ажиллагааг алдагдуулдаг, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чадамж нь буурдаг байна. Энэ нь үрэвслийн эх үүсвэр болдог ажээ

Дэлгүүрүүдэд зарагддаг сүү, сүүн бүтээгдэхүүнд маш их гормоны гаралтай нэмэлт бодис ордог ажээ. Учир нь фермерт өсгөн үржүүлж байгаа үнээнүүдийг гормоноор бөмбөгддөгт гол шалтгаан оршиж байна. Иймд энэ төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн нь зөвхөн арьсанд муугаар нөлөөлөөд зогсохгүй хүний биед бүхэлдээ муугаар нөлөөлдөг болохыг анхаарна уу.

Хэрхэн засах вэ: хэрвээ та лактозын харшилтай байж болзошгүй гэж таамаглаж байгаа бол сүүн бүтээгдэхүүнийг 3 долоо хоног хэрэглэхээс татгалз. Таны арьсанд өөрчлөлт орох эсэхийг нь сайн ажигла. Хэрвээ мэдэгдэхүйц өөрчлөлт гарч та илүү эрч хүчтэй болж байвал насан туршдаа сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах болж дээ.

Талхны нүүр

Шинж тэмдэг: хөөсөн улаан хацар; нүүр болон эрүү хавьд гарах пигментын хар толбо.

Талханд агуулагдах цавуулаг нь хүний дархлааны системд муугаар нөлөөлдөг. Нэгдүгээрт, бэлгийн гормоны тэнцвэрт байдал алдагдана, цаашлаад нүүрэн дээр хар толбо үүснэ. Мөн өөр бусад эрхтнүүдэд ч нөлөөлдөг байна.

Нүүрэн дээгүүр гарах улаан том том батганууд нь талхнаас болж байгаагаа мэдэхгүй яваа хэдэн сая хүмүүс байгаа нь харамсалтай.

Хэрхэн засах вэ: хэрвээ таны арьсны гол асуудал талх бол хэрэглээнээсээ хас, ядаж гурван долоо хоногоор. Энэ хугацаанд таны арьсанд өөрчлөлт гарах эсэхийг нь сайн ажиглаарай. Энэ хугацаанд ислэг ихтэй өөр хүнс хэрэглэхээс гадна ус сайн уугаарай. Гэдсэнд хуримтлагдсан цавуулгийг та энэ хугацаанд биенээсээ гадагшлуулах ёстой. Таны хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа сайжрахад таны арьс эрүүл өнгө зүстэй болно.

15
ГоёГоё
8
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

30 Сэтгэгдэл

  1. Б. Грлм

    Б. Грлм

    2016/11/13 at 11:11

    Ss

  2. Ж. Отгоо

    Ж. Отгоо

    2016/11/13 at 11:39

    Намуун ‘Э

  3. Do Onchig

    Do Onchig

    2016/11/13 at 11:39

    КККК хэрэгтэй ид уу л гэхийн боль л гэх ааш н олдохгүй хорвоо гэдэг н яг2 ккккк

  4. Оюун Түлхүүр.Д

    Оюун Түлхүүр.Д

    2016/11/13 at 11:49

    Мишээл Г. Сүү уухаа багасга 🍼🍼🍼

  5. サク サイハナー

    サク サイハナー

    2016/11/13 at 12:04

    Anu Enkhsaikhan Nergui Khishige

  6. Munkhgerel Solongo

    Munkhgerel Solongo

    2016/11/13 at 12:37

    ideh yum oldohguin bna doo

  7. stella

    2016/11/13 at 14:38

    svv hudlaa bna

  8. Su Diamond

    Su Diamond

    2016/11/13 at 14:52

    suu sain bdag mun dars ch sain gd l bdag hudlaa muu tgd >

  9. zochin

    2016/11/13 at 15:17

    Mongoliin orig suunii tuhai bicheegui bhaa. Tejeever maliin bolon uildveriin suu heregledeg gadniihnii bichsen zuild itgeed suugee hereglehgui boluul bid hohirno

  10. Sonorous Mogy

    Sonorous Mogy

    2016/11/13 at 17:56

    Ideh yum oldohguin bn lda kk

  11. Dolgorsuren Gotov

    Dolgorsuren Gotov

    2016/11/13 at 18:14

    tegeed uyidexiin ter zybelgee lxeregtei bna sh dee

  12. Gantuya Ganbold

    Gantuya Ganbold

    2016/11/13 at 18:27

    svv sain uu gedeg bish bilvv talh idehgvi geheer ,baiz…….

  13. Зочин

    2016/11/13 at 18:39

    Saihan medeelel baina 😊

  14. Rii Chemi

    Rii Chemi

    2016/11/13 at 19:03

    Nandin Nandia

  15. Ge Ge

    Ge Ge

    2016/11/13 at 19:49

    Сүү бага хэрэглэ гэхийг ойлгохгүймаа. харин ч сүү тараг арьсанд сайншдэ

  16. Зочин

    2016/11/13 at 20:40

    Tegeed yu ideh yum be.yu ch idehgui bol nuur goe boloh uu

  17. Batnaa Baagii

    Batnaa Baagii

    2016/11/13 at 21:41

    Худлаа худлаа. Насаараа л бугдийг нь хэрэглэж бна. Тохируулж л хэрэглэх нь чухал

  18. O.Nymchimeg

    2016/11/13 at 23:12

    Hvnsni heregleegee tohiruulje heregleh ni zow bha daa .svv talha hereglehgvi bj chadahgvi l bhdaa.

  19. Эрдэнэтуяа Эрка

    Эрдэнэтуяа Эрка

    2016/11/13 at 23:21

    SS

  20. zochin

    2016/11/14 at 06:29

    Ideh yum oldohgui nee

  21. Oyunlkham Damdinsuren

    Oyunlkham Damdinsuren

    2016/11/14 at 07:38

    Munkhjargal Bayanmunkh eniig unshaarai

  22. Tsewelmaa

    2016/11/14 at 10:10

    Хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа

  23. ЗОЧИН

    2016/11/14 at 10:20

    МАНАЙ ОРИГИНАЛ СҮҮНИЙ ТАЛААР БИШ БН. ГАДААДЫН ХАШААНД ХАШИЖ ГОРМОНООР БӨМБӨГДДӨГ ҮНЭЭНИЙ СҮҮГЭЭ БИЧИЦГЭЭГЭЭД ТЭРИЙГ НЬ ОРЧУУЛЖ ТАВЬЖ. МОНГОЛ ҮНЭЭНИЙ СҮҮ ЦАГААН ИДЭЭ ЭМ ШҮҮ ХҮМҮҮСЭЭ. ЯЛГАЖ САЛГАЖ ОЙЛГО!

  24. Cvv

    2016/11/14 at 13:21

    Xairtsagt svvg l hereglhe bagasga gj bn shde udaan hadgalh.n tuld ugaasal himiin holitst.l bga shde. Ym oilgdgui ymu.!!! Maliinha svvg l taawara heregletsgee

  25. zochin

    2016/11/14 at 20:27

    Suu uugaad hugshirnu gene shal hudlaa

  26. Tuya

    2016/11/14 at 23:23

    Yg unen !bayarlalaa

  27. Xaxa

    2016/11/15 at 02:40

    Bvgd esreg bagaasaa l ter svv,talh,goimong idej usloo muudsan ym yu ch alga kkk

  28. Даваа ням

    2016/11/15 at 05:06

    Сайнаар нөлөөлдөг хүнснүүд юу вэ?

  29. Davaa Nyam

    2016/11/15 at 05:09

    Sain nolootei hvnsnvvd yu we?

  30. Dalkhsuren Ankhaa

    Dalkhsuren Ankhaa

    2016/11/15 at 14:49

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.