Германд Дэлхийн хамрын тамхичдын аварга шалгаруулах тэмцээн болжээ

0

Германд Дэлхийн хамрын тамхичдын аварга шалгаруулах тэмцээн болжээ


Эдгээр хар хамартай хүмүүс бол Дэлхийн хамрын тамхичдын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа хүмүүс юм. Германы Мюних хотын ойролцоох Пютенхаузен сууринд энэ 7-р сарын 7-ны Бямба гаригт болсон 18 дахь удаагийн Дэлхийн хамрын тамхичдын аварга шалгаруулах тэмцээнд Герман, Австри, Швейцарь, Америк зэрэг орнуудаас ирсэн 290 оролцогч 60 секундын хугацаанд 5 гр тамхинаас чадлынхаа хэрээр хамартаа чихэж уралдсан байна. Хамрын тамхины тухайд Европт 16-р зууны сүүлээр Карибаас орж ирсэн түүхтэй аж.Германы Пютенхаузен сууринд зохион байгуулагдсан 18 дахь удаагийн Дэлхийн хамрын тамхичдын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй нийлсэн 300 орчим хүн оролцжээ. (GUIDO KRZIKOWSKI / REUTERS)

Оролцогчид нэг минутын хугацаанд 5 грамм хамрын тамхинаас чадах хэмжээгээрээ хамрынхаа нүхэнд чихэж татах ёстой бөгөөд тэргүүн байрыг тодруулахдаа хэр их тамхи татсан, мөн тамхиа хэр цэвэрхэн татсан байна вэ гэдгийг харгалзан үздэг байна.

Энэ тэмцээнд оролцохын тулд танд хангалттай хэмжээний туршлага, тэсвэр тэвчээр байх шаардлагатай, учир нь тэмцээнд оролцогчид ялалт байгуулахын тулд чамгүй хэмжээний хамрын тамхийг татах хэрэгтэй болдог.

Мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар энэ тэмцээнд ялахад хамрын нүх том байх нь тийм ч чухал биш, оролцогч ердөө шаргуу бэлтгэл сургуулилт хийсэн, өөрийн гэсэн бүрэн цогц технологийг бий болгосон байх шаардлагатай байдаг гэнэ.

Германд болсон хамрын тамхичдын Дэлхийн аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээний оролцогч

Германд болсон хамрын тамхичдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа хүмүүс хамрын тамхи татаж байна.

Хамрын тамхи гэдэг нь хатааж, нунтаглан боловсруулсан тамхины навч гэдгийг хүн бүр мэднэ.

Тус тэмцээн хамрын тамхи нь хор хөнөөлгүй гэдэг ч эрдэмтэд тэгж үздэггүй. Ердийн амны тамхи татахаас хор багатай ч хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг байна.

Тэмцээний хамгийн шилдэг оролцогч болсон Петра Лейнфельдер хамартаа 4,979 грамм хамрын тамхи чихэж чаджээ.

Эрэгтэйчүүдийн аварга болсон Юрген Фербер 4,995 грамм хамрын тамхи татсан байна.

Германы хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамрын тамхины сонирхогчдын тэмцээний зургууд цацагддаггүй боловч энэхүү тэмцээнд оролцогч бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн зураг Германы бүх сонин хэвлэлүүдээр тархсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Gamer_Hack

    2012/07/15 at 14:02

    piece of shit!!!

  2. Зочин

    2012/07/15 at 14:21

    шал тэнэгийн ийм тэмцээн байхдаа яахуудээ хийх юмаа олж ядсан хүмс л ийм юм хийх байхдаа

  3. pilguun

    2012/07/15 at 15:58

    sonin l yum

  4. jerry-man

    2012/07/15 at 16:21

    ххахаха

  5. Зочин

    2012/07/15 at 17:05

    mongoliin khamriin tamkhichid oroltsvol deeguur bairand oroh yum bn

  6. BEK_KKK

    2012/07/16 at 09:58

    teneguud xaxa

  7. Зочин

    2012/07/27 at 17:20

    шал тэнэг юм гадаадууд гэхээрээ яахаараа хийх юмаа олж ядсан аргаа барсан юмнууд байдаг байна аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *