Саажилттай Америк зураачийн зурсан бодит мэт гайхалтай зургууд

0

Саажилттай Америк зураачийн зурсан бодит мэт гайхалтай зургууд


Америкийн зураач, гэрэл зурагчин Chuck Close нь фото зураг мэт бодитой зурсан зургуудаараа алдартай. 1940 оны 7-р сард Вашингтонд төрсөн энэ эрхмийн анхны уран бүтээлүүд нь гэр бүлийнхэн, найз нөхөд болон бусад зураач нарын гэрэл зураг дээр үндэслэн зурагдсан маш том хэмжээний хөрөг зургууд байлаа. 1988 онд цус харвасны улмаас их хэмжээний саажилттай болсон тэрээр өнөөг хүртэл тахир дутуу хүний тэргэнцэр дээр суусаар байгаа боловч зураг зурах хүсэл эрмэлзлээ гээгээгүй байна. Chuck туслахынхаа хийж өгсөн бага нарийвчлал бүхий торон дөрвөлжинд том хэмжээний хөрөг зургуудаа зурсаар байгаа юм.Гэхдээ бийрээ гараараа барьж чадахгүй болсон тэрээр гарынхаа бугуйнд бийрээ скочоор нааж тогтоогоод зургаа зурдаг болжээ. Дүрслэх урлагт сэтгэл зүрхээ нэгмөсөн өгсөн авьяаслаг уран бүтээлчийн зураг болон бидний өгүүлсэн бяцхан түүх та бүхэнд асар их урам зоригийг хайрлаж чадна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байгаагаа энэ дашрамд илэрхийлэх нь зүй бизээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/17 at 11:50

    1 st yooy aimar ain

  2. Зочин

    2012/07/17 at 12:26

    wow

  3. Зочин

    2012/07/17 at 12:48

    zursan gewel itgemeergvi ym vneheer gaihaltai ymaaa

  4. sekv

    2012/07/17 at 12:52

    gaihamshigtai

  5. Зочин

    2012/07/17 at 13:39

    yooo yu be tseej zurag ymuu ymr gaixaltai zurdgin be

  6. Зочин

    2012/07/17 at 13:45

    iim l bnshdee humuus, manaihan gej nuli zalhuu hudal hun muulahaas uurtgui oyunii uhamsariin yaduurald orson humuus!

  7. Зочин

    2012/07/17 at 20:50

    gaihaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *