Хөлд яс ургах буюу тулай өвчний эсрэг дараах арга хэмжээг авах ёстой гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна

2

8 сая ба түүнээс ч олон хүн үе мөч хэврэгших, халуу шатах, улайх болон хавагнахаас болж зовж шаналж байна. Алдар нэрд хүрсэн жүжигчид, тамирчид болон зохиолчид ч гэсэн үүнд хамаатай. Сонирхуулж хэлэхэд, Бенжамин Франклин Тусгаар тогтнолын баярын өдрөөр олон удаагийн уулзалтаа тулай өвчнөөс болж цуцалж байжээ.

Бид танд тулай өвчний эсрэг авах зарим үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Тулай өвчин гэж юу вэ?

Эрүүл мэндийн талаас тулай өвчнийг тайлбарлах маш энгийн – энэ нь үе мөчний үрэвсэл /ихэвчлэн хамгийн том хуруунд тохиолдоно/ бөгөөд шээсний хүчил ихэссэнтэй холбоотой гэж үздэг. Өвчтөнд мэдрэгдэх өвдөлт аймшигтай их байдаг. Амьдралынхаа зарим нэг хэв маягт анхаарах хэрэгтэй бөгөөд учир нь уг өвчнөөр өвчлөх гол шалтгаан үүнтэй холбоотой байх нь бий.

 

1. Илүүдэл жингээсээ салах

Хүмүүс илүүдэл жинтэй байх эсвэл хэт таргалалттайгаас болж бие организм нь хэт их хэмжээний инсулин ялгаруулдаг. Их хэмжээний инсулин шээсний хүчлийг гадагшлуулах үйл явцыг удаашруулж, улмаар тулай өвчин тусах үндэс болдог байна. 2015 онд хийсэн судалгаагаар хэт таргалалттай биш боловч, хэвлий хэсгээрээ илүүдэл жинтэй хүмүүс хэвлийгээрээ бага таргалалттай хүмүүстээ харьцуулахад тулай өвчин тусах магадлал харьцангуй өндөр байдаг нь тогтоогджээ. Иймд илүүдэл жингээсээ салах нь уг өвчнөөр өвчлөхгүй байхад туслах юм.

 

2. Гэр бүлийн өвчний түүхээ шалгах

Тулай өвчин удамшдаг бөгөөд хэрэв танай гэр бүлийн хэн нэг нь өмнө нь уг өвчнөөр өвчилж байсан бол та ч бас өвчлөх магадлалтай гэдгийг анхаарах хэрэгтэй. Харамсалтай нь та энэ удамшлын өвчнөөс ангижрах боломжгүй тул өвчнийг бага дээр нь эмчлэхийг чухалчлах ёстойг бүү мартаарай. Мөн та дараах эрсдэлүүдтэй нүүр тулгарч болзошгүй:

  • 40-50 настай эрэгтэй
  • Шээс хөөх эм эсвэл циклоспорин уух
  • Цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчин, бодисын солилцооны хам шинж эсвэл зүрх болон бөөрний өвчин

 

3. Хооллолтоо өөрчлөх

Тулай өвчнийг түүхэнд “хаадын өвчин” эсвэл “баячуудын өвчин” гэж нэрлэдэг байв. Яагаад ингэж нэрлэсний учир нь далайн гаралтай хоол хүнс болон улаан мах /зөвхөн хөрөнгөтэй хүмүүс тухайн үед авч идэх боломжтой байсан/-ны найрлаганд их хэмжээний пюрин – шээсний хүчлийг нэмдэг химийн бодис байдаг ажээ. Түүнчлэн алкохол, тэр тусмаа шар айраг болон хийжүүлсэн ундааны хэрэглээгээ багасгах нь тулай өвчин тусахаас сэргийлэх ач тустай юм.

 

Тулай өвчний үед мэдрэгдэх өвдөлт болон уг өвчний эсрэг идэхэд тохиромжтой хоол хүнс:

Антиоксидантаар баялаг учир интоор идвэл цусан дахь шээсний хүчлийн хэмжээ буурна. Судалгаагаар 2 өдрийн турш интоор идэх эсвэл интоорыг хоол хүнсэндээ хэрэглэсэн нөхцөлд огт хэрэглэхгүй байх үетэй харьцуулахад тулай өвчин тусах магадлалыг 35%-иар бууруулах боломжтой болохыг олж тогтоожээ.

Ус уу. Шингэний дутагдалд орохгүй байх нь үе мөчид хуримтлагдаж буй шээсний хүчлийг биеэс гаргахад сайнаар нөлөөлөөд зогсохгүй, тулай өвчин тусахаас сэргийлнэ.

Бас нэг судалгаагаар цагаан гаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир уг өвчний эсрэг сайн нөлөөтэй болох нь батлагдсан байна. Та үүнийг хоол хүнсэндээ хэрэглэж болохоос гадна сайтар нунтаглан яс ургаж буй хэсэгтээ түрхэж хэрэглэсэн ч болно.

Куркума бол гайхалтай хүнс, эрүүл мэндэд олон ач тустай бөгөөд үрэвслийн эсрэг найдвартай арга хэмжээ авахад тусална. Түүнчлэн өвдөлт намдаах эм болгон хэрэглэж болдог байна. Судалгаанаас үзэхэд найрлаганд нь агуулагдах куркумин нь бие дэх шээсний хүчлийг бууруулах үйлчилгээтэй болох нь тогтоогджээ.

Хэрэв танд дээр дурдсан зөвлөгөөнүүдээс өөр зөвлөгөө байгаа бол бидэнтэй санал бодлоо хуваалцаарай. Эрүүл энхийг танд хүсье!

36
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Энхцогт Алтанцоож

    Энхцогт Алтанцоож

    2018/08/20 at 14:55

    Puntsagbaatar Nandia

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *