Залуу харагдуулах гол булчин: хүзүүний булчингаа хэрхэн чангалах вэ?

2

Эмэгтэйчүүд залуу сайхан харагдахын тулд асар их хүч хөдөлмөр зардаг. Тэд элдэв маск, тосонд мөнгө хайрлахгүй, нүүрэндээ элдэв иллэг хийх боловч хүзүүндээ анхаарал сул тавьдаг дутагдалтай. Энэ бол уучилж болохгүй алдаа бөгөөд чухам энэ хэсэг нь таны жинхэнэ насыг харуулж байдаг билээ. Булчин, арьс сулрах нь байгалийн үзэгдэл бөгөөд аажмаар унжиж эхэлнэ. Яагаад ингэдэг юм бол?

Dmytro Flisak / Shutterstock.com

Хүзүү орчмын арьс, булчин нь биеийн бусад хэсгийнхтэй харьцуулахад илүү зөөлөн эмзэг байна. Мөн хэт ягаан туяа зэрэг гадны нөлөөлөлд ч амархан автдаг. Эмэгтэйчүүд нүүрний арьсаа цэвэр байлгах, хамгаалахад их анхаардаг нь нууц зүйл биш. Тийм учраас чийгшүүлэх, цэвэрлэх хөнгөн үйлчилгээтэй хэрэгсэл ашиглах нь хэвшил болох ёстой зүйл.

LStockStudio / Shutterstock.com

Бас бидний унтаж байгаа байрлал маань ч их чухал үүрэгтэй. Хэт өндөр болон хэт олон дэр давхарлах нь хүзүүний арьс үрчийх нэг шалтгаан юм.

Syda Productions / Shutterstock.com

Өөхний деформац нь арьсны үрчлээ хурдан бий болох бас нэг шалтгаан нь билээ. Тиймээс хүзүү хэсэгт өөх хурдан, бас жигд биш хуралдах ба жин хасахад хамгийн сүүлд алга болдог байна. Мөн “Санчирын бүслүүр” хэмээх ойлголт бий – илүүдэл жинтэй хүн толгойгоо эргүүлэх үед ил гарах давхар эрүү зэрэг нугалаасууд бөгөөд “Клеопатрагийн хүзүү” гэдэг нь үүнтэй ойролцоо боловч ихэнхдээ удам дамжсан хүзүүний шинж төрх юм.

Geinz Angelina / Shutterstock.com

Яг энэ хэсэгт залуу насны булчин хэмээх булчин байрлах ба зарим нь үүнийг платизма хэмээн нэрлэнэ. Энэ нь 2-р хавирганы хэсгээс эхэлж дээшлэн доод эрүү, бүр түүнээс ч дээш үргэлжлэх ба арьсны эд эстэй нягт байдлаар зэрэгцэн байрлана. Энэ булчин сул бол амны хоёр үзүүрээр арьс унжих, хүний эрүү амны хэсгийн ерөнхий байдал өөрчлөгдөнө.

Hank Grebe / Shutterstock.com

Платизмаг өөрчлөх нь булчингийн үйл ажиллагааг дахин өөрчлөн зохицуулах гэсэн үг бөгөөд ингэснээр хүний нүүрний доод хэсэг, бүр нүүрний гуравны хоёр хэсгийн өнгө төрхөд сайнаар нөлөөлнө. Хамгийн гол нь үүний тулд гоо сайхны мэс ажилбар хэрэггүй юм шүү.

  1. Өөрийн биеийн хэлбэрт санаа тавь: аль болохоор бөхийхгүй явж байх. Эрүү бага зэрэг дээш өлийсөн байдалтай байх хэрэгтэй ба энэ нь хүзүү үрчлээтэх явцыг сааруулдаг юм.
  2. Нүүрний өөрчлөлтөд анхаар. Сэтгэл санаа тааруу байх нь таны царай зүсийг муухай болгохоос гадна толгойгоо унжуулахад хүргэж, улмаар амны хоёр захын арьс унжихад хүргэнэ. Өөрөөр хэлбэл платизма суларч байгаа хэрэг бөгөөд яваандаа энэ булчин нь улам бүр “залхуу”, сул болох билээ.
  3. Дасгал сургуулилтын үед хүзүүний булчинг хэт ачааллах хэрэггүй ба аль болох иллэг хийхгүй байхыг бодоорой. Эхнийх нь гэмтэлд хүргэж болох бол дараагийнх нь арьс сунгах эрсдэлтэй юм.
Honeybee49 / Shutterstock.com

Ингээд таны амьдралд дасал болох ёстой нэгэн дасгал:

  • Хөдөлгөөнгүй зогсоно
  • Доод уруулаа урагш цорвойлгож эрүүгээ доошлуулан булчингаа агшаана – энэ үед хүзүүнд босоо хавирга мэт хатуу булчин товойно.
  • 6 секундын дараа эргээд үндсэн байрлалд орж биеэ сулла
  • Дасгалыг дахин хийх ба хооронд нь амрах зай авч байгаарай

Дасгал хийх явцад хүзүүний ар хэсгээр ачаалал авч байвал толгойн байрлал болон дасгал хийх явц тань буруу байна гэсэн үг. Таны зорилго бол хүзүүнийхээ хавирга хэлбэрт булчин гаргаж, амны хэлбэр нь ямар нэг үрчлээ үүсхээргүй хэлбэртэй болоход оршино.

GlebSStock / Shutterstock.com

Ер нь бол хөгшрөлт нь хоёр янз бий. Хэрвээ та булчингийн хөгшрөлд өртөж байгаа бол дээрх аргууд нь ихээхэн үр дүнтэй болно. Арьсны болон бага зэргийн үрчлээ зэрэгт арай бага үр дүнтэй байх бөгөөд угаасаа бүх хүмүүст таарах нэг ижил арга гэж үгүй билээ. Гэсэн хэдий ч хүзүүгээ эрүүл залуу байлгах нь давхар эрүү зэрэг хөгшрөлийн эсрэг тэмцлийн нэг сайн хэлбэр юм шүү.

5
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *