
Орчин цагийн хамгийн чухал асуудлуудын нэг бол хэт таргалалт болон илүүдэл жин юм. Суугаа амьдралын хэв маяг биед өөх хуримтлагдах үндсийг тавьдаг байна.
Хамгийн онцгүй зүйл нь энэ амьдралын хэв маяг бидэнд дасгал хөдөлгөөн хийх боломжийг олгодоггүй. Бид ихэнх цагийг сууж өнгөрүүлдэг ба үр дүнд нь биедээ өөхийг хуримтлуулна. Их хэмжээний өөх хэвлийд бүрэлдэх ба үүнийг өөрөөр идэвхтэй бодисын солилцооны өөх тос ч гэж нэрлэдэг. Энэ төрлийн өөх маш аюултай юм. Яагаад гэвэл олон төрлийн өвчинтэй шууд холбогддог байна. Тухайлбал зүрхний өвчин, Альцгеймер, цусны даралт, атеросклероз, бодисын солилцооны эмгэг, астма, үр хөврөлийн асуудал болон нөхөн үржихүйн эрхтнүүдийн доголдол гэх мэт.
Нөгөө талаасаа гоо сайханд сөргөөр нөлөөлж, улмаар илүүдэл жинд хөтөлдөг. Хэн ч гэсэн тарган гэж хэлүүлэх эсвэл хоолны хатуу дэглэм баримтлахыг хүсэхгүй нь лавтай. Дээрээс нь хүн бүр хэт таргалалтаас илүү гоолиг бие бусдын анхаарлыг илүү их татдаг гэдгийг хүлээн зөвшөөрнө.
Мөн зарим эмэгтэйчүүдийн хувьд төрсний дараа гэдэс нь сунаснаас болж, арьс нь унждаг асуудлыг энд дурдах хэрэгтэй болов уу.
Илүүдэл жинтэй тэмцэхийн тулд бидний ихэнх нь фитнест явж, цаг хугацаагаа спорт зааланд өнгөрүүлдэг. Гэсэн хэдий ч хүмүүсийн олонхид нь фитнест явах цаг хомс олддог билээ. Тийм учраас хүссэн хүсээгүй маш их өлсгөдөг хоолны дэглэм баримтлахаас өөр аргагүйд хүрдэг.
Биед хуримтлагдсан их хэмжээний өөхийг хайлуулахын тулд байгалийн гаралтай бэлдмэлийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр эрүүл мэндэд элдэв сөрөг нөлөөгүйгээр жингээ хасаж болно. Тэгэхээр бид та бүхэнд богино хугацаанд илүүдэл жингээ хасахад чинь туслах нэгэн жорыг хүргэхээр бэлтгэснийг хүлээн авна уу. Танд ердөө 3 орц хэрэг болох ба үүнийг бэлтгэхэд тэгтлээ их цаг зарцуулахгүй.
Хэрэг болох зүйлс:
- Цагаан гаа – жижиг хэмжээтэй
- Нимбэг – 1 ширхэг
- Бууцай – 1 атга
- Ус – 1 аяга

Хийх болон хэрэглэх заавар:
- Цагаан гаа болон бууцайг угааж, бүх бактерийг нь цэвэрлэнэ. Тэгээд нимбэгийг шахаж шүүсийг нь авна.
- Бүх орцуудыг холигчид хийж сайтар холино.
Бэлэн болсны дараа тэр даруйд нь шингэнийг ууна. Илүү үр дүнд хүрэхийн тулд та өглөө өлөн ходоодон дээрээ уугаарай. Гэхдээ та эхний удаа уухад л таныг тэр дор нь гоолиг болгоно гэж буруу бодох хэрэггүй. Тэвчээртэй байх хэрэгтэй ба 20 өдөр уух ёстой гэдгийг санаарай.
Дахин хэрхэн турах вэ гэж бодолд автах хэрэггүй. Энэ ид шидийн ундааг уухад хангалттай. 20 өдөр нэг курс болох ба хүсвэл та дахин үргэлжлүүлэн ууж болно.
АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!
Хэрэв танд энэ мэдээлэл таалагдсан бол найз нөхөд болон гэр бүлийнхэндээ заавал дуулгаарай.








Нямка Н.С
2019/10/17 at 16:56
Anuu Ganaa
Батчулуун Янжиндулам
2019/10/18 at 00:13
Olziitsetseg Badarch
Solongo Bataahuu
2019/10/18 at 18:27
Munkhzul Sodnom
Vvree Vvrtsaih
2019/10/19 at 13:06
Ц. Цэрэннадмид
Anu Anukk
2019/10/19 at 19:18
Buyanjargal Nemehbaatar
Tsendayush Tsendayush
2019/10/19 at 23:10
С. Номиндарь