Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ?

0

Бид багаасаа л доорх хүмүүсийн тухай ямар нэгэн мэдээлэлтэй байсан бөгөөд тэднийг хэрхэн харагдаж байсан талаар цухасхан төсөөлөлтэй байдаг. Эрдэмтэн, судлаачид түүхэн алдартай хүмүүсийн булшнаас олсон олдвор, цогцсыг шинжилж тэдний нүүр царай, биеийн жинхэнэ төрхийг гаргаж ирэхийг оролджээ.

Яг л амьд мэт харагдах түүхэн алдартай 10 хүний баримлыг танд танилцуулж байна. Тэднийг эгцлэн харж байхад: фараон гэдэг тийм ч агуу хүн биш байжээ, энэ нэрийн ард өвчтэй өрөвдөлтэй хүн байсан байна, алдарт Шекспир уйтгар гунигт автсан Якубовичтэй төстэй бол Нефертити – Анжелина Жоли юм уу даа л гэж бодогдоно.

Тутанхамон

МЭӨ 1332-1323 онд эртний Египтийг удирдаж байсан Фараон. Эрдэмтдийн үзэж байгаагаар, фараон генетикийн өвчлөлөөр шаналж байснаас гадна хумхаагаар өвчилж байсан, тэр нь ч түүний үхлийн шалтгаан болсон байж мэднэ. Фараон 19 настайдаа өөд болсон юм.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 1

Нефертити

2003 онд KV35YL дугаартай мумиг Нефертити хэмээсэн – Эхнатоны XVIII-р эзэн хаан, Египтийн фараоны “гол гэргий”. Хувь хүнийг тогтоосны дараа түүний гадна төрхийг гаргах ажил эхэлжээ.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 2

Данте Алигьери

13-14 дүгээр зууны алдарт яруу найрагч Данте Алигьеригийн дүр төрхийг Италийн эрдэмтэд 2007 онд ийнхүү дүрсэлжээ.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 3

Уильям Шекспир

Английн алдарт яруу найрагч, драматургчийн үхлийн багийг ашиглан түүний нүүрний төрхийг гаргажээ.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 4

Апостол Павел

Номлогч Павел МЭ 5-67 онд амьдарч байсан. Ромын Сан-Паоло-фуори-ле-Мура сүмийн тахилын ширээн доор байрласан бунханыг анх 2009 онд нээж шинжлэх ухааны судалгаа хийжээ. Бунханд байрлаж байсан цогцсыг Павлынх гэж таамаглан түүний царайны дүр төрхийг гаргасан байна.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 5

Гэгээн Николай

Христийн шашинд Николай Мирликийский гайхамшгийг түгээгч хэмээн шүтэгддэг. Далайчид, худалдаачин болон хүүхдүүдийн сахиусан тэнгэрт тооцогдоно.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 6

Генрих IV

Генрих IV (Генрих Наваррский) – Францын хаан ингэж харагдана, тэрээр 1610 онд католик шашны фанатуудын гарт амиа алдсан. Түүний дүр төрхийг тодорхойлох төслийг 2010 онд Филипп Шарльегийн удирдлага дор хэрэгжүүлжээ.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 7

III-р Ричард хаан

Хааны дүрийг 2012 онд Лестере авто зогсоолын доороос олдсон цогцсын үлдэгдлийг сэргээн засварлаж гаргаж ирсэн юм.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 8

Иоганн Себастьян Бах

18-р зуунд амьдарч байсан алдарт хөгжмийн зохиолчийн дүр төрхийг Шотландын антропологич Кэролайн Уилкинсон гаргаж иржээ.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 9

Николай Коперник

Дундад зууны үеийн алдарт одон орон судлаачийн цогцсын үлдэгдлийг 2005 онд Фромборкоос олжээ. Түүний дүр төрхийг Варшавын Криминалистикийн төв лабораторид компьютер ашиглан гаргаж авчээ.

Түүхэн алдартай хүмүүс бодитоор ямар харагддаг байсан бэ? 10

4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/03 at 23:48

    Сэтгэгдэл *Sonirholtoi yum. Manaihan bas aldartai erdemten mergediinhee dur turhiig sergeej boldoggui yum bolov uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *