Энэ цaгдаагийн морь өглөө болгон заавал нэг аяга цай уусныхаа дараа ажлаа эхлүүлдэг. Эс бөгөөс тэр хэвтрээсээ огтхон ч босдоггүй гэнэ

3

Хэрэв та яг над шиг бол, өглөө бүр сэрээд хамгийн эхэнд хийдэг зүйл бол нэг аяга цай эсвэл кофе уух явдал ба ингэснээр тухайн өдрийг гайхалтайгаар эхлүүлэх боломжтой байдаг – тэгвэл энэ цaгдаагийн морь ч гэсэн адилхан.

Түүнийг Jack гэдэг ба тэр Мерсисайдын цaгдаагийн газар сүүлийн 15 жил ажиллаж байна. Тэр өглөө бүрийг адилхан эхлүүлдэг: нэг аяга сахартай цай ууна.

20 настай азарга өдөр бүр аяга руу хэлээ хийж цай уудаг ба одооноос эхлэн тэр Мерсисайдын цaгдаагийн газрын бусад гишүүдийн адилаар өөрийн гэсэн цайны аягатай болохоор болжээ.

Та энэ том залууг хэрхэн цайг амтархан ууж байгааг доорх бичлэгээс үзээрэй:

Цaгдаагийн oфицеруудын хэлж байгаагаар, Jake Аллертон гэх газарт байдаг ба өдөр бүр шинэ өдрийг нэг аяга цай ууж эхлүүлдэг заншилтай гэнэ.

Тэр эрүүл хооллолтыг сонгодог учраас тослоггүй сүү сонгож хэрэглэдэг. Мөн тэр заавал 2 халбага сахар цайндаа заавал хийлгүүлнэ – яагаад гэвэл энэ азарга сахарт дуртай.

Аз болоход түүнийг унадаг цaгдаа хажууд нь хүйтэн ус тавьдаг ба ингэснээр тэр халуун цайнд хэлээ түлэхгүй байхаас сэргийлдэг байна.

SWNS

Мерсисайдын цaгдаагийн газрын менежер болон сургагч Lindsey Gaven хэлэхдээ:

“Тэр бол бидэнтэй хамтарч ажилладаг 12 морины нэг юм.”

“Би түүнийг олон төрлийн зан чанартай морь гэж тодорхойлмоор байна. Бид түүний цайны захиалгыг сайн мэднэ – түүнд 1 халбага сахар байхад болно, гэхдээ 2 халбага сахарт тэр бүр ч их баярлана.”

“Хэрэв чи түүний хажууд аягатай цай бариад зогсвол, тэр шууд аягатай цайг чинь булаагаад ууж эхлэх болно.”

Merseyside Police

Энэ азарга өөрийн ажилдаа гаргууд ба ихэнхдээ хөлбөмбөгийн тоглолтын үеэр албан үүргээ гүйцэтгэдэг байна.

Гэсэн хэдий ч 20 насыг зооголж буй Jake тун удахгүй үүрэгт албаасаа чөлөөлөгдөх ба ирэх жил тэр албан ёсоор тэтгэвэртээ гарах гэнэ.

Хэрэв түүнд аяга цай өгөхгүй бол, тэр өглөөг маш их залхуурч эхэлдэг ба босохгүй хэвтсээр байдаг аж.

Та урьд өмнө ийм этгээд зуршилтай морь харж байсан уу? Энэхүү сонирхолтой мэдээг SHARE хийж найзууддаа дуулгаарай.

10
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Hulan Hulan

    Hulan Hulan

    2019/12/03 at 14:05

    huurhun mori ve

  2. Сарнай Сарнай

    Сарнай Сарнай

    2019/12/05 at 11:15

    Иим ухаантай морь хөөрхөн юм

  3. Mendbayar Myagmarjav

    Mendbayar Myagmarjav

    2019/12/06 at 02:17

    TEGEJ USRGAJEE GEJ BICHEECH MAL AJ AHUI

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *