Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчид тодорлоо. Нэгдүгээр байрт хэн орсныг та гадарлах ч үгүй дээ!

1

Variety гэх америк сэтгүүл алдартай жүжигчдийн сүүлийн үед тоглосон дүрээрээ олсон орлогыг хэвлэн нийтлээд дараах дүгнэлтэнд хүрсэн байна: тодорхой хувь хүн их хэмжээний мөнгө олох эрин үе дуусаж байна. Учир юунд оршино вэ гэвэл үзэгчид зөвхөн одыг дэлгэцнээ харах гэж кино үзэхээ больж – тэдэнд тоглосон жүжигчдийн бүрэлдэхүүн чухал биш харин сонирхол татахуйц үйл явдал чухал болжээ. Тийм учраас кассын орлого их цуглуулах кинонд тоглож чадсан нь л их орлоготой хоцрох нь.

Ингээд хэн их орлого олоод байгааг сонирхоцгооё.

15. Брайс Даллас Ховард

Орлого: “Jurassic World: Fallen Kingdom” (2018) киноноос 8 сая доллар

Анхны ангиас л айдастай нүдтэй шаргал үст бүсгүй үзэгчдийн сэтгэлд үлдсэн. “Spider Man 3” кинонд тоглохдоо Тоби Магуайр болон Кристан Данст нартай зураг авалтын талбай дээр цуг ажиллаж байв.

 

14. Эмили Блант

Орлого: “Jungle Cruise” (2019) киногоор 8-10 сая доллар

Түүний Холливудад хөл тавьсан түүх гэвэл “The Devil Wears Prada” киноны үеэр Миранда Пристлигийн туслахаар ажиллаж байсан юм. Шүүмжлэгчид түүнийг тэр үед магтаж байлаа: гол дүрийн Энн Хэтэуэйг давж жүжиглэж чадсан гэжээ.

 

13. Крис Прэтт

Орлого: “Jurassic World: Fallen Kingdom” (2018) киноноос 10 сая доллар

“Guardians of the Galaxy”, “Passengers” кинонуудаараа үзэгчдийн анхаарлыг татаж чадсан, мэдээж бас үлэг гүрвэлийн адал явдалтай киноны нэгдүгээр ангийг дурдах хэрэгтэй. Сонирхуулж хэлэхэд Крис жүжигчний мэргэжил эзэмшээгүй, кино бизнест орохоосоо өмнө тохиолдлын гэж хэлж болохоор ажил хийж амьдралаа залгуулдаг байжээ.

 

12. Кевин Харт

Орлого: “Jumanji: Welcome to the Jungle” (2017) киногоороо 10 сая доллар

Түүнийг алдаршихад нь хошигнох авьяас нь тус болсон юм: “Scary Movie” киноны 3 болон 4 дүгээр хэсэг, “Modern Family” цуврал киногоор алдаршсан инээдмийн жүжигчин. MTV суваг түүнийг шилдэг дуу оруулагчаар шалгаруулсан юм.

 

11. Бага Роберт Дауни

Орлого: “Spider-Man: Homecoming” (2019) киногоороо 10 сая доллар

Хүн-аалзын шинэ ангид Дауни – дэлгэц дээр 15-хан минут л үзэгдэнэ, гэхдээ кино студи түүнд өндөр үнэ төлөхөөс татгалзаагүй байна.

 

10. Леонардо Ди Каприо

Орлого: “Once Upon A Time In Hollywood” (2019) киногоороо 10 сая доллар

90-ээд оны үед “Титаник”-ийн Жек-д охид бүсгүйчүүд унаж тусдаг байлаа, жүжигчин харин өөрөө энэ дүрээс холдохыг хичээж байсан юм. Тэр ч чадсан: одоо орчин үеийн алдартай, чадалтай жүжигчдийн тоонд зүй ёсоор багтаж хэн ч түүнийг хүндэлж хайрлах болжээ.

 

9. Сандра Буллок

Орлого: “Minions” хүүхэлдэйн киногоороо 10 сая доллар

Эмэгтэй хүний хувьд хамгийн их хүч гаргаж тоглосон киног “Gravity” гэж үздэг. Нэг жилд “Оскар” бас “Алтан Бөөрөлзгөнө/ Golden Raspberry” хүртсэн цорын ганц эмэгтэй жүжигчин – “The Blind Side” киногоороо шилдэг эмэгтэй дүрийн жүжигчин, харин “All About Steve” киногоороо киноны хамгийн муу дүрийн жүжигчнээр шалгарсан юм.

 

8. Харрисон Форд

Орлого: “Indiana Jones 5” (2020) киногоор 10-12 сая доллар

Түүнийг “Star War” киноны Хан Сологоор нь олон хүн мэднэ, бас адал явдалд дуртай археологич Индиан Жонсыг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

Тэрээр кино салбарт ороод дөнгөж 150 доллараар тоглож байсныг итгэхэд бэрх… Холливуд эхлээд түүнийг халуун дулаанаар хүлээж аваагүй, тэрээр кинонд тоглохоо болих тухай хүртэл бодож байсан удаатай ажээ.

 

7. Том Круз

Орлого: “The Mummy” (2017) киногоор 11-13 сая доллар

Николь Кидмантай цугтаа “Far and Away”, “Eyes Wide Shut” кинонуудад тоглож байсан, бас “Vanilla Sky” киног Пенелопа Крустай цуг бүтээж байсан жүжигчин. Эдгээр киног хэн ч мартахгүй дээ. Бас “Rain Man” болон “The Last Samurai” киноны гол дүрд тоглосон хүнтэй юу ч ярих вэ дээ?

 

6. Сет Роген

Орлого: Flarsky (2019) киногоор 15 сая доллар

Буржгар үст канад залуу аль 1999 оноос л од болсон – “Freaks and Geeks” цуврал кинонд талархацгаая.

Зөвхөн инээдмийн төрлийн жүжигчин төдийгүй хүүхэлдэйн кинонд амжилттай ажилласан: “Shreck”, “Horton Hears a Who!” болон “Kung Fu Panda” хүүхэлдэйн кинонуудын гол дүрүүдэд дуу оруулж амилуулжээ. Кино зохиол бичдэг тэрээр анхны бүтээлээ 13 насандаа туурвиж байсан түүхтэй, төд удалгүй стэндап – инээдмийн шоунд хөл тавьжээ.

 

5. Женнифер Лоуренс

Орлого: “Red Sparrow” (2018) киногоороо 15 сая доллар

“Silver Linings Playbook” инээдмийн эмгэнэлт киногоороо анх олны танил болж байсан бүсгүй. Гэхдээ түүнийг “X-men” болон “The Hunger Games” кинонуудаар нь илүү олон хүн мэдэх болжээ.

 

4. Энн Хэтэуэй

Орлого: “Barbie” (2020) киногоор 15 сая доллар

Энн чанга хүмүүжлээр католик шашны уламжлалаар хүмүүжсэн гэхэд итгэх үү? Тэр уг нь гэлэнмаа болох байж, багадаа өөрийнхөө гадаад төрхөөс их ичнэ, бүр депресст хүртэл орж байсан нэгэн. Гэхдээ тэр багаасаа л тайзнаа гарч эхэлсэн – сургуулийн найрал дуунд явдаг байжээ.

 

3. Вин Дизель

Орлого: “The Fate Of The Furious” (2017) киногоор 20 сая

“Би кинонд тоглож мөнгө олохоос өмнө өөрөө кинонд хөрөнгө оруулдаг байлаа” – гэж алдарт хүрсэн түүхээ дурсан жүжигчин, найруулагч залуу хэлжээ. Стивен Спилбергийн агентууд Дизелийг “Strays” киноноос ажиглажээ. Ингээд л Вин киноны агуу том ертөнцөд хөл тавьсан байна.

 

2. Дуэйн Жонсон

Орлого: “Red Notice” (2020) киногоор 22 сая доллар

Америкийн алдартай рестлер Дуэйн 29 насандаа кинонд тоглож эхэлсэн бөгөөд дараа жил нь шууд “The Scorpion King” киноны гол дүрийн санал авсан. Тус дүрээрээ 5,5 сая доллар авч байлаа. Анхны гол дүрээрээ өндөр орлого олсон гэдгээрээ тэр Гиннессийн номд бүртгэгджээ. Тэр цагаас хойш түүний орлого 4 дахин нэмэгдсэн гэж хэлж болно доо.

 

1. Дэниэл Крэйг

Орлого: “Bond 25” (2019) киногоор 25 сая доллар

Сүүлийн жилүүдэд хамгийн их орлогоороо гайхуулах жүжигчин дээр ингээд ирлээ дээ. Дэниэл Крэйгтэй дэлхий ертөнц 2001 онд танилцсан юм: тэрээр Алекс Уэстийн дүрийг бүтээсэн “Lara Croft: Tomb Raider” киноны гол дүрийн эсрэг дүрийг бүтээжээ. Оньсого мэт цэнхэр нүдэн залуугийн алдрын оргилд хүрэх зам нь Бондын дүр байсныг та хэлүүлэлтгүй мэднэ.

68
БахархмаарБахархмаар
22
ГоёГоё
18
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sodnombaljir Batbold

    Sodnombaljir Batbold

    2018/06/09 at 22:07

    Xgftfbgghhbnjjmmjkkmnbbvvbbnnnnmmmmmmmmmmmmmmmmmnmm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *