Камасутра зурхай: Зурхайн ордуудад сексийн ямар байрлал тохирох вэ?

3

Оддын байрлалаас хамаар сексийн байрлал хүртэл өөр байх аа? Яагаад үгүй гэж, өөрийн оддын зурхайд сексийн ямар байрлал танд илүү таарахыг мэдэж аваарай.

Хонь (3-р сарын 21 — 4-р сарын 20): эмэгтэй нь дээрээ

Эмэгтэй хонь нь амьдралд төдийгүй орон дотроо ч давамгайлах үүрэг гүйцэтгэх дуртай хүмүүс. Мөн хосоосоо түрүүлж дур ханахыг илүүд үзнэ. Тиймээс танд “эмэгтэй нь дээрээ” гэсэн байрлал их таалагдах ба эсвэл байдлыг давамгайлж, хянаж байгаагаа мэдрэх байрлал болгон таарах биз ээ.

Үхэр (4-р сарын 21— 5-р сарын 20): гэлэн байрлал

Үхэр нь таньж дассан хостойгоо цуг байх үедээ, дадсан байрлалаараа хийх сексийн үед таашаал авдаг хүмүүс. Тэд гэлэн маягийн сонгодог байрлалд дуртай ба энэ нь аливаа шинэ зүйлээс ичдэг зовдогтоо биш харин дассан байрлал нь тэдэнд эвтэйхэн, таашаал авахад нь хамгийн сайн таардагт байгаа юм.

Ихэр (5-р сарын 21— 6-р сарын 21): өөд өөдөөсөө харан зогсоогоор

Ихрүүд нь сексийн байрлалаа сольж, хэрэглэдэг элдэв секс-тоглоомоо олон янз байлгах, ер нь аливаа туршилт хийхдээ дуртай хүмүүс байдаг байна. Өөд өөдөөсөө харан зогсоогоороо байх байрлал нь та хоёрт ор хэрэггүйн нэг давуу тал бөгөөд хайр дурлалдаа шатаж байх үедээ та хоёр энэ байрлалаар ямар ч босоо зогсох орон зай бүхий газар таашаал авч болох билээ.

Мэлхий (6-р сарын 22 — 7-р сарын 22): морь унасан эмэгтэй

Мэлхийнүүд сэтгэл хөдлөлөө ил гаргахдаа муу боловч цаг нь болсон бол тэд үүнийгээ дэлбэ татан гарган ирж, хос нь үүнд хэрхэн хандаж байгааг харж байх нь чухал байдаг байна. Энэ байрлалд байхдаа та хосынхоо нүдийг яг харж эсвэл мөрөнд нь толгойгоо наах, тэврэх гээд сэтгэл хөдлөлөө ил гаргах олон янзын хувилбар байж болно.

Арслан (7-р сарын 23 — 8-р сарын 22): толины өмнө “догги-стайл”

Арслан бол орон доторх рок-од юм. Тэд өөрсдийн сэтгэл ханамжийн тухай бодох ч бас хосоо зүгээр нэг хос төдий бодохгүй, аль болох юу чаддагаа харуулах гэж хичээдэг байна. Мөн энэ ордныхон бага зэрэг эксгибционистууд (дур ханах үедээ ес журам, ёс суртахуун мартагдах) байдаг учир та толины өмнө бэлгийн ажил хийх нь ихээхэн таалагдах болов уу. “Зэрлэг араатны” аашаа ил гаргах хамгийн таарах байрлал бол “догги-стайл” юм.

Охин (8-р сарын 23 — 9-р сарын 22): өөд өөдөөсөө харан хажуугаараа

Охины бодол санаа амархан сарниж өөр тийш шилжих нь элбэг бөгөөд сексийн үед ч бас ийм байдаг байна. Хажуугаар, өөд өөдөөсөө харсан байрлал нь таны бодол санааг зөвхөн хос дээр тань, хийж байгаа зүйлд тань анхаарлаа хандуулахад тустай юм. Энэ байрлалд та хосынхоо нүд царайг харах төдийгүй хамгийн ойрхон байрлалд байх учир сайн тэврэлдэж, хөлөөрөө орооцолдон байдаг билээ.

Жинлүүр (9-р сарын 23 — 10-р сарын 22): аалз

Жинлүүрийн хувьд орон доторх ажил маань хосын үүрэг хариуцлага бөгөөд хүн болгон өөрийн хийх ёстой зүйлээ хийх ёстой. “Аалз” байрлалыг оролдоод үзээрэй: эхлээд та хоёр өөд өөдөөсөө харан суух ба эрэгтэй нь эмэгтэйгээ хөлөөрөө тэвэрнэ. Та аажуухан нуруугаараа хэвтэх ба цаашид эрэгтэй нь мөн адил хэвтэх эсвэл хуучнаараа байж болох ба чухам аль байрлал нь та хоёрт илүү сайхан байгаагаас шалтгаална.

Хилэнц (10-р сарын 23 — 11-р сарын 21): доош харан, гавтай

Нэгдүгээрт хилэнц нь уран сэтгэмжийн зай завсар байхад дуртай бөгөөд эрэгтэй хосоо харж чадахгүй байх үедээ энэхүү уран сэтгэмжээ ашигладаг байна. Доош харан хэвтэж өгзөгөө бага зэрэг өргөх ба энэ үед хос нь таны дотор орох болно. Хоёрдугаарт. Илүү хурц сэтгэгдэл авахын тулд өөрийгөө гавлаад ортой хүлэхийг эрэгтэйгээсээ гуйж болно: ямар ч хилэнцийг ийм тоглоом дээд зэргээр өдөөх ба танд энэ таалагдана гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Нум (11-р сарын 22 — 12-р сарын 21): нарийн бичиг

Нумынхан эротик тоглоом, адал явдал, туршилт, урьд өмнөх мөрөөдлөө секстээ хэрэгжүүлэх дуртай хүмүүс. Та хостойгоо цуг ширээний ойрхон байх үедээ ширээн дээрээ доош харан гэдсээрээ хэвтээд хосоо араасаа орохыг гуйх хэрэгтэй ба байрлал нь яг л оффист байгаа мэт, ажил дээрх адал явдал мэт байгаа нь танд хамгийн халуун секс хийх хүсэл төрүүлнэ.

Матар (12-р сарын 22 — 1-р сарын 19): дoгги-стaйл

Матар бол амьдралынхаа хамаг л үйл ажиллагааг хяналтандаа байлгаж байх дуртай перфекционистууд юм. Тиймээс тэд орон дотор “урсгал даган” таашаал авах их дуртай хүмүүс байдаг байна. Таны хос давамгайлж болох тийм байрлалыг сонгох хэрэгтэй ба энэ тухай аль болох бодохгүй, үйл хөдлөлд нь нөлөөлөхгүй зэргийг санах хэрэгтэй ба догги стайл, гэлэн байрлал хамгийн их тохирох болов уу.

Хумх (1-р сарын 20 — 2-р сарын 18): сандал дээр эрэгтэйгийнхээ дээр нь

Хумхынхан ил задгай байдал, уран сэтгэмж бол орон дотор байх ёстой нэг чухал зүйл гэж үздэг хүмүүс байна. Танд сэтгэлийн хөдлөл бүхий контакт хэрэгтэй учир та хайртай эрэгтэйгийнхээ хөл дээр суун нүдийг нь харах ба харин тэр нь таны хөхийг таалж, нурууг тань бага зэрэг үрж урж, хүзүү рүү тань зөөлөн амьсгалах болно.

Загас (2-р сарын 19 — 3-р сарын 20): мэлхий

Загас бол авахаасаа илүү өгөх дуртай хүмүүс байдаг учир та байдлыг хянаж байх, хосдоо таашаал өгөх тийм байрлал илүү таалагдах болно. Эр нь нуруугаараа дээш харан хэвтэж, та дээр нь гарахдаа хөлөө урагш жийх байрлалтай болно. Алгаа цээжин дээр нь тавьж ор луу даран тэнцвэрээ олж, хурдаа, нэвтрэх гүнээ тохируулаарай.

18
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *