Дэлхийн улс орнуудад эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өсгөж, хүмүүжүүлдэг вэ? Тэдний бусдаас ялгарах 10 онцлог таныг гайхшруулах болно

0

Энэ дэлхий дээр төгс эцэг, эх байх заавар гэж байдаггүй тул хүн бүр л сайн ээж, аав байхын тулд өдөр бүр бусдаас суралцаж байдаг билээ. Эцэг эхтэйгээ хамт унтахаа больж, живх хэрэглэхээ зогсоож эхэлсэн тэр цагаас эхэлж хүүхдэд аливааг зааж сургах, ойлгуулах шаардлага эцэг эхчүүдэд тулгардаг билээ. Манай сайт уншигч танд дэлхийн олон орнуудад бага насны хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг талаар мэдээ хүргэж байна.

1. Германд хүүхдүүдийг 5 наснаас нь эхэлж түүдэг гал асаахыг нь зөвшөөрдөг.

© ababaka / Depositphotos

Бидний хувьд бага насны хүүхдийг ил галтай ойр байх нь аюултай зүйл гэж үзэх үзэл түгээмэл байдаг ч Германд эцэг, эхчүүд хүүхдээ 5 нас хүрмэгц ямар нэгэн зүйлийг cүйтгэлгүй, хэн нэгэнд xор xөнөөл учруулахгүйгээр түүдэг гал хэрхэн асаахыг зааж сургадаг ажээ. Өдгөө германчуудын хувьд бараг соёл болсон энэ зүйлийг хүүхдэд сургахад аюулгүй байдлын үүднээс гал cөнөөгчидтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг болжээ.

 

2. Скандинавын хойгийн орнуудад хүүхдийг ямар ч улиралд гадаа унтахыг зөвшөөрдөг.

© Tiered / Reddit

Умард зүгийн орнууд буюу Скандинавын хойгийн орнуудад бүр өвлийн улиралд ч хүүхдийг унтлагын өрөөнөөс гадна тагт, хашаа зэрэгт нойр авч, амсхийхийг зөвшөөрч цэвэр агаарт байхыг нь дэмжиж байдаг аж. Тэдний хувьд ийнхүү цэвэр агаарт цаг агаарыг үл ажран цагийг өнгөрүүлснээр ханиад хүрэх зэрэг асуудлуудтай нүүр тулгарах магадлал ч багасдаг байна. “Цаг агаар муу байна гэж байдаггүй, нимгэн хувцас л гэж байдаг” гэсэн Швед хэлц үг тэднийг хэдий хүйтэн байсан ч дулаан хувцаслаад цэвэр агаарт гарахыг эрхэмлэдэг гэдгийг илтгэх биз ээ.

 

3. Солонгос хүүхдүүд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, тодорхойлох аргад суралцдаг.

© imtmphoto / Depositphotos

Солонгост хүүхдүүд бага наснаасаа эхлэн “нүнчи” хэмээн нэрлэдэг бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, ойлгох, тодорхойлох аргад суралцдаг байна. Ингэснээр тэдний нийгмийн харилцаа сайжирч, бусадтай хурдан ойлголцож, харилцаа холбоо тогтоох боломжийг олгодог гэж тэд үздэг ажээ. Түүнчлэн хүмүүс солонгосчуудын аз жаргалтай амьдралын нэгэн нууц нь энэ юм хэмээн дүгнэдэг бөгөөд к-поп дуунуудад ч “нүнчи” хэмээх нэр томъёог дурдах явдал олшрох болжээ.

 

4. Финляндад шинээр аав болсон эрчүүдэд 7 сар хүртэл хугацааны чөлөө олгодог.

Depositphotos, © monkeybusiness / Depositphotos

Финлянд улсын засгийн газар эрчүүдийн хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа эхчүүдтэй ижил байх хэрэгтэй гэж үзсэн тул шинээр аав болсон эрчүүдэд 7 сар хүртэл хугацаатай чөлөө олгох журмыг баталсан байдаг.

Харин дэлхийн бусад орнуудад эрчүүдийн хүүхэдтэйгээ өнгөрүүлэх хугацаа маш бага байдаг аж. Тухайлбал, Мексик улсад шинээр аав болсон эрчүүдэд 5 хоногийн чөлөө олгох журамтай байдаг бол Парагвай, Уругвай зэрэг орнуудад 14 хүртэл хоногийн чөлөө олгох боломжийг бүрдүүлсэн байдаг.

 

5. Финляндын боловсролын байгууллагууд бага насны сурагчдад гадна талбайд цэвэр агаарт цагийг өнгөрүүлэх хөтөлбөр оруулсан байдаг.

© zurijeta / Depositphotos, © petrograd99 / Depositphotos

Боловсролын тогтолцоогоороо дэлхийд хамгийн чанартайд тооцогддог орнуудын нэг болох Финлянд улсад хүүхэд 6 настайдаа цэцэрлэгт ордог бөгөөд цэцэрлэгт орохын өмнө 20 болон түүнээс дээш цагийн задгай талбайд дасгал хийх, тоглох зэргийг багтаасан хөтөлбөрийг явуулж хүүхдийг цэцэрлэг болон сургуульд ороход бэлтгэдэг ажээ.

Боловсролын тогтолцооны тухайд тус улс сургуулийн өмнөх боловсролын багш нар бакалаврын зэрэгтэй байдаг бол дунд, ахлах сургуулийн багш нар магистрын зэрэгтэй байхыг шаарддаг байна.

 

6. Энэтхэгт 10 хүртэл насны хүүхдүүдээ эцэг эх нь өвөртөлж унтдаг.

© AndrewLozovyi / Depositphotos, © monkeybusiness / Depositphotos

Индонези, Вьетнам зэрэг Азийн бусад орнуудын нэгэн адил Энэтхэгт эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ өвөртөлж унтах явдал түгээмэл байдаг ажээ.

Харин барууны АНУ, Их Британи зэрэг орнуудад эцэг эхчүүд хүүхдэдээ тусдаа өрөө гаргаж, ганцааранг нь унтуулахыг илүүд үздэг. Түүнчлэн 6 сараас дээш сартай хүүхэдтэйгээ хамт унтах нь хэт анхаарал халамж тавьж, хүүхдийг биеэ даах чадамжгүй болгодог гэж тэд үздэг байна.

 

7. Японд хүүхдүүд сургуулийн цэвэрлэгээнд тусалдаг.

© kiankhoon / Depositphotos

Японы дийлэнх ахлах болон дунд сургуулиудын сурагчид сургуулийн болон сургуулийн хоолны газрын цэвэрлэгээнд тусалдаг ажээ. Үүнийг ч боловсролын тогтолцооны нэг хэсэг болгосон байдаг бөгөөд бусдад анхаарал халамж тавьж сургах зорилготой байдаг байна.

 

8. Швейцарь эцэг эхчүүд хүүхдэдээ хэрэгтэй зүйлсийг нь түрээслэх эсвэл хуучин бараа худалдаж авдаг.

© Dashutka161 / Depositphotos

Швейцарь улсад эцэг эхчүүдийн клубууд хамтран улирал бүр хүүхдийнхээ хуучин эд зүйлсийг худалдаалах яармаг худалдаа зохион байгуулдаг бөгөөд хүүхдэдээ хэрэггүй тоглоом, хувцас хэрэглэл зэргийг зарах, түрээслэх зэргээр бусдад өгч, өөрийн хүүхдэд хэрэгтэй байгаа зүйлсийг худалдаж авч өгөх санхүүгийн боломжийг бүрдүүлдэг ажээ.

 

9. Хятад эцэг эхчүүд живх хэрэглэхийг таашаадаггүй.

© halfpoint / Depositphotos, © DragonImages / Depositphotos, © pavlentii/ Depositphotos

Барууны орнуудад хоёр, гурван настай хүүхдүүдэд живхний хэрэглээ өндөр байдаг бол Хятад тэргүүтэй дорнын орнуудад хүүхдийг багаас нь өөрөө бие засч сургах, бие засах шаардлагатай болсон тохиолдолд ариун цэврийн өрөө орох хэрэгтэй гэдгийг ухааруулах зорилгоор живхийг төдийлөн хэрэглэхийг таашаадаггүй ажээ.

Нөгөөтэйгүүр дорнын орнуудад эцэг эхчүүд бие засах хэрэгтэй болох үед шүгэлдэх, исгэрэх зэрэг чимээ гаргахыг хүүхдэдээ зааж сургасан байдаг билээ.

 

10. Японд эцэг эхчүүд бага насны хүүхдээ нийтийн тээврээр ганцаараа явахыг зөвшөөрдөг.

© coscaron / Depositphotos, © teamtime / Depositphotos55

Азийн орнуудад 7 настай хүүхэд нийтийн тээврээр ганцаараа зорчиж явааг харах энгийн үзэгдэл билээ. Тэгвэл бүр 4 настай хүүхэд ч ганцаараа нийтийн тэврээр явж байгааг харах боломжтой бөгөөд ийнхүү хүүхдэд биеэ даах эрх чөлөөг олгодог гэдгээрээ дэлхийн бусад орнуудаас ялгардаг ажээ.

Монгол эцэг эхчүүдийн хувьд бусад орнуудын эцэг эхчүүдээс ялгарах онцлог юу вэ?

31
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *