Кино урлагийн салбарт амжилт гаргаж, өөрийн карьераа олж чадсан 11 эрэгтэй загвар өмсөгчид

0

Холливудад шургах маш олон аргууд бий, нэг жишээ дурдвал загварын сэтгүүлээс эхэлж болдог. Энэ аргаар охид бүсгүйчүүд л амжилт олдог гэж бодож байгаа бол та андуурч байна. Загвар өмсдөг эрчүүд ч гэсэн кино урлагийн салбарт хүч үзэх нь түгээмэл үзэгдлийн нэг мөнөөс мөн. Жишээлбэл, ийм замаар Ченнин Тейтум, Жейми Дорнан, Роберт Паттинсон нар явжээ.

Эхлээд загварын ертөнцөд амжилт гаргаад дараа нь жүжигчний мэргэжлээр тайзаа сольсон 11 эрчүүдийг танилцуулахаар бэлдлээ.

Ченнин Тейтум

© J. Vespa / WireImage / Getty Images

Өнөөдрийн бидний мэдэх Тейтум кино од 2000 оны эхээр алдартай загвар өмсөгч байлаа. Ченнин Giorgio Armani, Dolce & Gabbana болон Abercrombie & Fitch зэрэг компаниудтай хамтран ажилладаг байсан бөгөөд загварын үзүүлбэр, зар сурталчилгааны зураг авалтад оролцдог, загварын сэтгүүлийн нүүр хуудсыг чимдэг залуу байжээ. 2004 онд өөр салбарт хүч үзэхээр шийдсэн бөгөөд “CSI: Miami” телевизийн алдартай олон ангит киноны нэгэн жижиг туслах дүрд тогложээ. Ингээд 2 жилийн дараа гэхэд “She’s the Man” болон “Step Up” гол дүрийг бүтээсэн дэлхийн хэмжээний жүжигчин болсон юм.

 

Иен Сомерхолдер

© Wiese/FaceToFace/REPORTER/East News, © JEAN-BAPTISTE LACROIX/AFP/East News

Цорын ганц алдартай цус сорогч биш юмаа гэхэд ямар ч гэсэн орчин үеийн алдартай цус сорогч яах аргагүй мөн. Иэн Сомерхолдер 10 настай байхаасаа эхлээд л алдартай загвар өмсөгч байлаа. Үнэндээ энэ салбарт удаан ажиллаагүй юм. Иэн хэсэг хугацаанд завсарлага авч жирийн хүүхэд байхаар шийджээ. Өсвөр насандаа загварын ертөнцдөө эргэн ирж үзүүлбэр, сурталчилгааны бичлэг зэрэгт орох болов. Залуу өөрийгөө жүжигчин болох хүн гэж мэдэрсэн учраас мэргэжлээ зоригтой сольж чадсан юм. Иэн Versace, Guess, Calvin Klein, Dolce & Gabbana болон Gucci зэрэг дэлхийн алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж байсан загвар өмсөгч байжээ.

 

Келлан Латс

© NICK HUNT / Patrick McMullan / Getty Images

Келлан Латс “Twilight” киноны Эммет Каллений дүрийг бүтээж алдартай болохоосоо өмнө загвар өмсөгч хийдэг байв. Латс Levi’s болон Calvin Klein зэрэг компаниудтай хамтран ажиллахын зэрэгцээ Elizabeth Arden үнэртний нүүр царай болж байсан юм. Мөн тэрээр Хилари Дафф, Hinder болон Matchbox Twenty-гийн клипний зураг авалтад оролцжээ.

 

Жеймс Марсден

© james_marsden / Instagram

Жеймс Марсдений загвар өмсөгчийн гараа маш амжилттай эхэлсэн гэдэг. 90-ээд оны дундуур Versace-гийн сурталчилгааны кампанит ажлын зураг авалтад оролцсон бөгөөд Жанни Версачийг тайзнаа гарч ирэхэд Брюс Веберийг дагалдан тайзнаа загвар үзүүлсэн байдаг. Энэ үед Марсден жүжигчний чиглэлээр багагүй туршлага хуримтлуулчихсан байсан, гэхдээ жинхэнэ алдар хүнд “X-Men” киноны Циклоп мутантын дүрээр түүнд иржээ.

 

Жейми Дорнан

© DJ / Target Press / EAST NEWS, © DJ / Target Press / EAST NEWS

Нэг дор загвар өмсөгч, хөгжимчин бас жүжигчнээр алдар хүнд олж болох уу? Британи залуу Жейми Дорнан боломжтой гэдгийг өөрийн биеэр батлаад байна. 2008 он хүртэл тэр Sons of Jim хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байлаа, төд удалгүй загвар өмсөгч болоод Dior, Calvin Klein, Armani болон Zara-тай хамтран ажиллажээ. Дорнаны дэлгэцийн анхны бүтээл нь София Копполын найруулсан “Marie-Antoinette” түүхэн уянгын кино, Кирстен Данст гол дүрийг нь бүтээж байж. Гэхдээ түүнд дэлхийн хэмжээний алдар хүндийг чухам ямар дүр авчирсныг бид хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ, мөн дэлхийн алдартай брэндүүдтэй хэдэн саяын гэрээгээ ч байгуулсаар яваа амжилттай залуу юм.

 

Эштон Кутчер

© Thiago Bernardes / LatinContent / Getty Images

1997 онд загварын скаут Айова-Ситигийн нэгэн бааранд түүнийг анзаарч “Айовагийн шинэ нүүр царай” гэх загварын тэмцээнд оролцох санал тавиагүйсэн бол царайлаг Эштон Кутчер одоо хаана юу хийгээд явж байх байсныг хэн ч мэдэхгүй. Уг тэмцээнд Эштон 1 дүгээр байр эзэлсэн юм, тэр цагаас хойш зөвхөн оргил өөд гээч л болж. Тэрээр Нью-Йорк руу шилжлээ, Next modeling agency-тай гэрээ байгууллаа, Calvin Klein, Versace болон Tommy Hilfiger-тэй хамтран ажиллалаа, Парис болон Миланд зохион байгуулагддаг загварын долоо хоногт оролцлоо. Энэ их ажлын хажуугаар Кутчер кинонд тоглох анхны алхмаа хийсэн байдаг, түүний тоглосон өндөр орлоготой кино нь 2004 онд дэлгэцнээ гарсан “The Butterfly Effect” юм.

 

Марк Уолберг

© Ron Galella, Ltd. / Ron Galella Collection / Getty Images

Марк Уолберг болон Кейт Мосс нарын гэрэл зурагтай Calvin Klein-ы цуврал сурталчилгааг бидний ихэнх нь харсан л байж таараа. Тухайн үед олноо танигдаагүй жүжигчин гэхдээ Marky Mark нэрээрээ алдаршаад байсан рэпер залуу дэлхийн хэмжээний брэндтэй гэрээ байгуулж чадсанд үнэндээ гайхаад байх зүйл үгүй юм, яагаад гэвэл Уолберг гайхалтай биеэрээ олон бүсгүйчүүдийн харцыг булааж чадаж байсан залуу. Өнөөдрийн хувьд хоёр ч удаа “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж үзсэн жүжигчин, мөн “Оскар”-т ч хоёр удаа нэр дэвшиж үзжээ. Түүний бие бялдрын хөгжил амжилтад нь нөлөөлсөн нь дамжиггүй.

 

Жош Дюамель

© Josh Duhamel / Facebook, © Josh Duhamel / Facebook

Жош Дюамелийг хараад л тэр загвар өмсөгч байсан гэхэд эргэлзэх зүйлгүй болно. Зүгээр ч нэг загвар өмсөгч биш чамгүй алдартай. 1997 онд тэрээр International Modeling and Talent Association загварын тэмцээний тэргүүн байрыг эзэлж байж, дараа нь сурталчилгаа болон клипний зураг авалтад бага багаар тоглосоор л, ингээд эцэстээ телевиз, цаашлаад киноны од болсон юм. Жүжигчин өөрийн нэг ярилцлагадаа “нэг их ч сайн загвар өмсөгч байгаагүй” гэж ярьсан байдаг. “Үнэндээ би тэр ажлыг хагас жил гаран л хийсэн, тэр салбарт тийм ч их амжилт гаргаж чадаагүй” – гэж Жош дурсжээ.

 

Том Уэллин

© Ray Mickshaw / WireImage

Том Уэллин “Smallville” телевизийн олон ангит киноны Кларк Кентийн дүрээр үзэгч олны дунд алдартай болсон. Сургуулиа төгсөөд Уэллин өөрийгөө жүжигчин болох тухай бодоо ч үгүй гэдэг. Мэргэжлийн гэрэл зурагчин түүнийг загварын бизнест хүчээ сорихыг санал болгох хүртэл барилгачин хийж байжээ. 2000 онд Том эхлээд Нью-Йоркод нүүж ирсэн, харин дараа нь Лос-Анжелес руу нүүж тэндээ Tommy Hilfiger, Abercrombie & Fitch, Calvin Klein компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн байна. Удалгүй өөрийгөө яагаад жүжигчин болж болохгүй гэж хэмээн бодсон нь ирээдүйн Супермений дүрийг бүтээх хэмжээний амжилтад хүрчээ.

 

Роберт Паттинсон

© DJ / LAN/ EAST NEWS

Роберт Паттинсоны ээж нь загварын агентлагт букер хийдэг байсан болохоор хүү багаасаа фешн-индустрид ажиллах болсонд гайхах зүйл алга. Гэхдээ “Twilight” киноны гол дүрийг бүтээсний дараа л дэлхийн алдартай брэндүүд түүнтэй хамтран ажиллах санал тавьж гэрээ байгуулсан юм.

 

Жейсон Момоа

© Ron Galella/Ron Galella Collection / Getty Images

Уран зөгнөл, адал явдалт киноны баатар, мөн Конан-варвар, Кхал Дрого болон Аквамены дүрээрээ үзэгч олны хайрыг татаж чадсан жүжигчин Жейсон Момоа фешн-индустрийг өөрийн биеэр туулж гарсан нэгэн. 1998 онд түүнийг загвар зохион бүтээгч Такео Кобаяши анзаарч загвар өмсөгчийн хувиар хүч сорихыг санал болгожээ. Хэдэн жил каталог болон сэтгүүлийн зураг авалтад оролцов, 1999 онд “Хавайн жилийн шилдэг загвар өмсөгч” цом хүртэл авч байсан түүхтэй. Кино Момоагийн амьдралд тэр л жил буюу 1999-2001 онуудад орж иржээ. Тэрээр “Baywatch” олон ангит кинонд тоглож эхэлсэн юм.

Эдгээр кино одуудын тоглосон дэлгэцийн бүтээл танд таалагддаг уу? Тэдний жүжигчний ур чадварыг та хэрхэн үнэлдэг вэ?

14
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *