Өлсгөлөн матарнуудыг хэнэг ч үгүй хооллон зогсох чанга эр. Амьтны хүрээлэнгийн матарнууд биш бүр зэрлэг матарнууд гэж байгаа!

1

Та өөрийгөө зоригтой гэж боддог бол түр азнаад энэхүү нийтлэлийн гарчгийг дахин нэг уншаарай. Тийм ээ, хэдий та зоригтой байж болох ч нүцгэн гараараа өлсгөлөн зэрлэг матарнуудад хоол хаяж өгөх энэ эр шиг зориг гаргаж чадахгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Итгэхэд бэрх хэдий ч үнэхээр түүний зэрлэг матар хооллон зогсож буй бичлэг бий.

Өөртөө хэтэрхий итгэлтэй биш гэж үү?

© Unilad

Аймшигт матарнуудаас огтхон ч айхгүй байгаа нь харахад л илт.

 

Амь насаа биш юмаа гэхэд гараа алдахаас ч айхгүй, матарнуудыг дэндүү тайвнаар хооллож буйг нь хараач!

© Unilad

 

Энэхүү бичлэг цахим сүлжээнд тарсны дараагаар мянга мянган үзэгчдийг өөртөө татаж, төдий хэмжээний сэтгэгдэл ч бичигджээ.

 

Цахим сүлжээгээр дамжуулан үзсэн хүмүүс энэ залуугийн зориг зүрхийг гайхан биширч буйг хэлэхэд ч илүүц биз ээ.

© Unilad

 

Ингээд уг бичлэгийг уншигч танд үлдээе

Guy Hand Feeds Wild Crocodiles

This is actually insane… NEVER try this! 😱😱Sniffr Media

Posted by UNILAD on Sunday, August 19, 2018

 

Үнэн хэрэгтээ нутгийнханы хэлж буйгаар эдгээр матарнууд онгологдсон амьтад бөгөөд дуулгавартай амьтад гэжээ.

© Unilad

Maksims Grudinins нэртэй нэгэн энэхүү бичлэгийг нийтэлсэн бөгөөд тэрээр хэлэхдээ:

“Энэ тосгоны матарнууд онгологдсон амьтад бөгөөд тэд “Матарт цөөрөм” нэртэй газарт амьдардаг ажээ. Нутгийнханы үзэж буйгаар эдгээр матарнууд тосгоны хамгаалагчид бөгөөд ирсэн зочин гийчдийг худал хэлж буй эсэхийг тааж мэддэг гэнэ. Хэрэв гийчид худал хэлж байвал матар худалчийг иднэ хэмээн итгэдэг аж.”

 

Энгийн ч нэг матарнууд биш байгаа биз?

© Unilad

Maksims Grudinins яриагаа цааш үргэлжлүүлэхдээ, “Өмнө нь хүмүүс худал хэлж байж магадгүй гэж сэжиглэсэн хүмүүсээ усны эрэгт зогсоогоод үнэн худлыг матарнуудаар шүүлгэдэг байсан. Гэвч үнэхээр худал хэлсэн хүмүүс нь матрын өмнө зогсохоос эмээж тосгоныг шууд орхин явдаг байсан хэмээжээ.”

Энэ тухай биечлэн мэдэхгүй хэдий ч миний хувьд матарнуудтай ойр амьдрах сонголтыг хийхгүй л байсан болов уу. Харин та яах байсан бэ?

17
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Tsogzol Tegshee

    Tsogzol Tegshee

    2020/09/23 at 12:25

    Aminaasaa uidsan amitan bhoo

  2. Tamir Tamir

    Tamir Tamir

    2020/09/23 at 13:08

    Ingej ogsoor bgd surtsan l yum bn matarnuud ni hoollodg bolohoor ene hvnrvv dairdgvi bhaa

  3. Nandinerdene Purewnyam

    Nandinerdene Purewnyam

    2020/09/23 at 13:32

    wow

  4. Deegii Deegii

    Deegii Deegii

    2020/09/23 at 20:10

    ymar ih setgel gargaj bna

  5. Г. Гантулга

    Г. Гантулга

    2020/09/24 at 15:46

    Зодоод байвал ч ямар ч амьтан юу ч сурна шд.Гол нь уйгагүй зодох хүн хэдэн золиосны баагий л байх хэрэгтэй.

  6. Baagii Kh

    Baagii Kh

    2020/09/25 at 20:10

    Чанга эр нь ч юу юм сонирхол л юм даа.

  7. Francis Arivjir

    Francis Arivjir

    2020/09/25 at 22:36

    Г. Гантулга ergv dagz

  8. Г. Гантулга

    Г. Гантулга

    2020/09/26 at 08:58

    Francis Arivjir хүүхэд минь болзолт рэфлекс гэж байдаг юм.Тулган хүлээлгэж тогтооно.

  9. Francis Arivjir

    Francis Arivjir

    2020/09/26 at 10:31

    Г. Гантулга na chin tge hend hamatain? Zoddoj nvddeg gazra ochij naadha za

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *