Эртний өндөр цамхагууд яагаад газар хөдлөлтөд тэсвэртэй байдаг вэ? Орчин үеийн барилгууд нурж сүйдэж байхад тэд торойн үлдсээр…

1

Италийн төв хэсэгт 2016 онд болсон аймшигт газар хөдлөлтийн гэрэл зургийг олон хүн санаж байгаа гэж найдаж байна: ул мөргүй сүйдэж нурсан хотын дунд Аматриче дахь цамхаг торойн хоцорсон харагдана. Уг цамхаг 13 дугаар зууны үед баригдсан бөгөөд 800 жилийн хугацаанд нэг биш газар хөдлөлтийг үзжээ.

gismeteo.st

Иймэрхүү тохиолдол нэгээр тогтохгүй. Өндөр бас харахад эмзэг гэмээр барилга байгууламжууд газар хөдлөлтөөс тэсэж үлдэх ажээ. Харин орчин үеийн бас бат бөх харагдах барилгууд нь хэдэн хэсэг болж нурна. Яг ийм нөхцөл байдлыг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Мексикт болсон газар хөдлөлтөөс харж болно – үндсэндээ намхан барилгууд нь нуржээ.

Аматричегийн газар хөдлөлтийн төвөөс 200 км-ийн зайд орших Сан-Жиминьяно хотод 12 дугаар зууны 14 цайз, цамхаг олон удаагийн хүчтэй, сул газар хөдлөлтүүдийг давж гарсан байдаг.

gismeteo.st

Адил төстэй цамхагийг мөн Хойд Италийн Альбагаас харж болно.

gismeteo.st

Туркэд 1999 онд болсон Измитийн газар хөдлөлтөөс мөн адил дүр зургийг харах боломжтой – Гельжюк сүмийн барилга ганцаар бүрэн үлджээ.

gismeteo.st

1906 онд Сан-Францискод болсон газар хөдлөлтийн гэрэл зураг дээр газар хөдлөлтөд өртсөн хотыг харуулсан байна – хуучны утааны яндангууд уналгүй босоогоороо харагдана.

gismeteo.st

2016 онд Мьянмарт болсон 6,8 магнитудын газар хөдлөлтөд Иравади хөндийд байрлах түүхийн олон дурсгалт газрууд гэмтсэн, гэхдээ ганц нь ч нурж сүүдээгүй юм.

gismeteo.st

 

Эртний цамхагууд яагаад нурдаггүй вэ?

Нурж сүйдээгүй барилгуудын нууц нь зөвхөн эртний чадалтай барилгачдын гавьяагаар тайлбарлагдахгүй. Газар хөдлөлтийн долгион барилгад хэрхэн нөлөөлдгийг мэдэж авцгаая.

Газар хөдлөлт нь газрын доогуур явагдах сейсмийн долгионыг бий болгодог. Яг л далай тэнгисийн долгион шиг, уналттай, өргөлттэй. Долгион нь өөрийн гэсэн давтамжтай бөгөөд нэгээс нөгөө долгионыг бий болгоно.

Барилга нь янз бүрийн резонанс давтамжтай ба төрөл бүрийн өөрийн гэсэн үелзэлтэй. Хүүхдийг савлуур дээр суулгажээ гэж төсөөлье – богинохон олстой савлуур нь урт олстойгоос илүү их хурдан давтамжтай байна. Харилцан адилгүй барилгуудын хувьд ч мөн адил дүр зураг харагдана. Барилга – урвуу нь харуулсан дүүжин л гэсэн үг, илүү өндөр нь илүү удаан хугацааны үелзэлтэй байна. Үүнээс гадна барилгыг барьсан хөрс мөн нөлөөлнө: илүү богино – зөөлөн хөрсөн дээрх, харин урт нь – чулуурхаг хөрсөн дээр.

Газар хөдлөлтийн өндөр давтамжтай (богино хугацаатай) долгион нь чулуурхаг хөрсөнд илүү хүчтэй болдог бөгөөд газар хөдлөлтийг илүү сул болгодог байна.

gismeteo.st

Газар хөдлөлтийн бага давтамжтай (урт хугацаатай) долгион нь сул хөрсөнд хүчирхэгжиж хүчтэй газар хөдлөлтийг бий болгоно. Жишээ нь 2011 онд Япон болон 2015 онд Дхарахара цамхагийг нураасан Балбад болсон газар хөдлөлтүүдийг дурдаж болох юм.

Хөрсний резонанс давтамж барилгын резонанс давтамжтай давхцахаар долгион илүү хүчтэй болж илүү их хохирол учруулахад хүргэдэг. Мөн байшин нурах магадлалд байшингийн өндөр, масс ч нөлөөлөх нь дамжиггүй.

 

Бичлэгээр сейсмийн долгионыг илүү ойлгомжтойгоор харуулжээ:

Эртний үнэ цэнэтэй барилгуудыг орчин цагийн техник технологиор бэхэлж газар хөдлөлтөд илүү тэсвэртэй болгох  зайлшгүй шаардлагатай. Хуримтлагдсан үр нөлөөг огт мартаж болохгүй – олон удаагийн газар хөдлөлтийн долгион цамхаг, сүмийг их бага хэмжээгээр гэмтээн цав суулгаж байгаа бөгөөд нэг л сул сейсмийн нөлөөнд дахин сэргээх боломжгүйгээр нурах аюултай юм.

9
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *