Эдгээр 25 алхамыг хийснээр та зовлон шаналалаас бүрмөсөн ангижрах болно

4

Олон хүн амьдралынхаа туршид олон зүйлээс болж зовж шаналдаг ба энэ нь тааламжгүй мэдрэмжийг төрүүлдэг нь нууц биш. Ихэвчлэн хүмүүс аливааг хүсэж, өөртөө хамаатай болгосноор зовж шаналахад хүрдэг байна.

Гэхдээ мэдээж хэрэг зовлон шаналлаасаа ангижирч, амьдралаа өөрчилж чаддаг хүмүүс бас бий. Танд, тэр тусмаа зовлонгоосоо ангижирч чадахгүй байгаа хүн бүхэнд амар амгалан, тайван амьдрахад туслах энгийн 25 алхамыг хүргэхээр бэлтгэлээ. Амьдрал гэдэг зовж өнгөрөөх хором мөч биш шүү дээ. Нэг л олдох амьдралыг жаргалтайгаар өнгөрүүлэх ёстой.

1. Эхний алхам, хамгийн чухал нь та дэмий зүйлд зовж шаналахаа болих хэрэгтэй.

2. Зовоож буй зүйлээ байх ёстой мэтээр хүлээж авч, аль болох одоо байгаа нөхцөл байдлыг улам дордуулахгүйг хичээ.

3. Зовлон түр хугацаанд айлчлан ирсэн гэж бодох ёстой.

4. Таныг зовоож буй объект, зураглал эсвэл өөр ямар эд зүйл байна, тэдгээрийг тодорхойл. Хэн, юу таныг зовоогоод байна, тэрийг олж мэд.

5. Сэтгэл хөдлөлөөс болж зовж шаналаад байна уу? Эсвэл бие организмаас болоод /өвчин/ зовоход хүрэв үү? Хариултыг нь олж мэдэх хэрэгтэй.

6. Таныг зовоож байгаа зүйлийг түүх болгон, өнгөрсөнд үлдээ. Ингэхдээ юу таныг зовоодог билээ гэдгийг хожим хойно ухамсарлаж, тэр зүйлийг дахин гаргаж ирэхгүйн тулд хичээ.

7. Хүүхэд шиг гэнэн томоогүй, бодлогогүй зангаасаа болж зовж шаналж байгаа бол даруйхан боль.

8. Өөрийгөө зоригжуул, хүч чадлаа мэдэр. Зовлонг сөрж зогсож чадна гэдгээ өөрөө өөртөө итгүүл.

9. Заримдаа амьдрал төсөөлж, таамаглаагүй байхад гэнэтийн гай зовлонтой учруулдаг амьдралын хатуу хууль гэж байдгийг ухамсарла.

10. Эрүүл мэнддээ анхаарал тавь, зовоод л байвал эрүүл мэнд улам л муудна. Үүнийг дагаад эргэн тойронд хүмүүсийн эрүүл мэнд танд санаа зовсноор муудаж эхэлнэ.

11. Хүрээлэн буй орчноо сайтар хар, таныг зовж шаналж байхад хэн тус дэм үзүүлж байна, хэн таны сэтгэлийг засах гэж хичээж байна?

12. Гэр бүлийнхнээ анхааралтай ажигла. Хэн нь таны сэтгэлийн тэр их шаналалыг өөрийнх мэтээр хүлээж авч байна?

13. Ингэж зовж шаналж байгаадаа аль болох бусдыг буруутгах хэрэггүй. Харин бусдын зовлон шаналалаасаа ангижрах арга ухаанаас суралц.

14. Өөрийгөө өрөвдөж, зовлондоо уусаж шингэхээ зогсоо. Энэ байдал хэзээ ч чамд тус хүргэхгүй. Бас өөр хэн нэгэн чиний зовлонг нимгэлж өгөх албагүй гэдгийг сана.

15. Бусдыг буруутгахаа больж өөрөө өөрөөсөө алдааг хай.

16. Зовох нэг өдөр байхад, жаргах нэг өдөр ирнэ гэдгийг бүү март.

17. Зовлон шаналалаасаа аль болох хурдан ангижирч, цаг хугацааны л асуудал гэж хүлээж авч, цааш урагшлахдаа бэлэн байгаарай. Өөрийгөө хаана алдсанаа ухамсарлаж, гэм буруугаа хүлээ. Энэ нь бусдад таалагдах эсэх нь огтхон ч хамаагүй.

18. Амьдрал юм чинь зовлон ирнэ, үйлийн үр нь энэ юм байлгүй гэх мэтээр зовлонтойгоо эвлэрч суух хэрэггүй.

19. Өөрт төрж буй мэдрэмжээ тэр чигээр нь гарга, багны ард зовлонгоо нуух хэрэггүй, зовлон ямар мэдрэмж төрүүлж байгаагаа бүү далдал, яагаад гэвэл энэ нь дараа нь танд маш том сургамж болон үлдэх болно. Бас амьдралаа өөрчлөх зөв алхам бол энэ юм.

20. Алдаагаа хүлээн зөвшөөрч, алдаанаасаа суралцаж, туршлагатай бол.

21. Зовлон шаналалаасаа ангижрахын тулд өөртөө багагүй хугацааг олго.

22. Хүн бүрд л ийм зүйл тохиолддог гэсэн гутранги үзлээ авч хая.

23. Амьдралд яаж зовж байгаагаа биш, амьдрал чамд юу өгч байгааг мэдэр. Ямар боломжийг ашиглаж чадалгүй алдсанаас болж ийм зүйлд хүрэв гэдгээ олж мэд.

24. Одоо өөрийгөө болон амьдралаа хайрла. Өөр хэн ч таныг хайрлахгүй.

25. Шинэ боломж, шинэ хүмүүс зовох бүрд амьдралд гарч ирэхгүй. Зовлон шаналалаасаа ангижирч чадах цорын ганц хүн бол зөвхөн та өөрөө юм шүү.

Эдгээр 25 алхамыг ээлж дараатайгаар бодож үзэн, хэрэгжүүлээрэй. Хүн бүхэн жаргалтай байх болтугай гэж хүсье!

14
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tulga Baterdene

    Tulga Baterdene

    2018/12/04 at 21:37

    Ricardo Ronaldo

  2. Oyunaa Oyunaa

    Oyunaa Oyunaa

    2018/12/05 at 10:49

    Хүн бүхэн жаргалтай бх болтугай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *