Баярлах цаг удахгүй боллоо: хамт олны шинэ жилийн арга хэмжээний үеэр зохиож болох сонирхолтой 5 тэмцээн

1

Баяр цэнгээний үеэр зохион байгуулж байгаа тэмцээн уйтгартай эсвэл сонирхолгүй байх явдал байдаг. Тиймээс энэ таагүй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд урьдчилан сайтар бэлдэх ёстой юм. Ширээний тоглоом, дуу хөгжим, амттай хоол унд, ундаа, хөгжилтэй хамт олон – баяр цэнгээнд заавал байх ёстой зүйл, гэхдээ үүгээр хязгаарлагдах ёсгүй. Баярлаж хөөрсөн хүмүүсийн дундаас хэн нэгэн нь: “Тэмцээн байсан бол ч…” Яагаад байж болохгүй гэж? Танд цагийг зугаатай өнгөрөөх 5 тэмцээнийг танилцуулахаар бэлдлээ. Зохион байгуулахад төвөг болохгүй, гэхдээ хүн болгонд инээд хөөр бэлэглэнэ. За, эхэлцгээх үү?

1. “Бардам фламинго”

Impact Photography / Shutterstock.com

Энэ тэмцээнийг зохион байгуулахын тулд хоосон орон зай их хэрэгтэй болно, энэ зайндаа саад тотгор хийх ёстой. “Тайз” дээр шил, бичиг хэргийн хэрэгсэл эсвэл гутал (за ер нь гарт таарсан юу ч тавьж болно) байрлуулна. Оролцогчдыг гаргаж ирээд нүдийг нь бооно. Тэдний даалгавар, дайны талбар дээр байгаа саадтай замаар явж давж гарах ёстой. Оролцогчид маш их хичээж алхана, үнэндээ тэр хэсэгт нь юу ч байхгүй, үзэгчид зарим нэг зүйлийг нь хураагаад авчихсан байна. Тэд хоосон газар л хичээгээд алхаад байгаа юм, хөлс нь гоожно. Харин үзэгчид баяссаар л…

 

2. Би хэн бэ?

fabiosa

Тэмцээнд оролцож байгаа бүх хүмүүсийн духан дээр нь янз бүрийн “нэр”-тэй цаас наасан байгаа. Тэр нь амьтны эсвэл зохиомол (алдартнуудын нэр), ногооны ч нэр байж болно. Оролцогч өөрийнх нь ээлж ирэхэд нэрээ таахыг хичээнэ, хэд хэдэн асуулт тавина, асуултын хариулт нь зөвхөн “тийм” эсвэл “үгүй”. Ийм тэмцээн хамт олныг баярлуулах нь дамжиггүй.

 

3. Зураачид

Pressmaster / Shutterstock.com

Энэ илүү уран бүтээлч тэмцээн. Зочин болгон өгсөн цаасан дээр хамт олны баярт ирсэн хэн нэгнийг  зурах ёстой. Гэхдээ ой санамжаараа, ийш тийш харахгүй. Зурж дууссаны дараа зургийг тойруулж явуулна, харсан хүн болгон тэр зураг дээр хэн байгааг таах ёстой. Ингээд зураг дээр хэн байгааг зөв таасан тоогоор санал хураагдаад ялагч тодрох ажээ.

 

4. Алиса

Ridofranz / Depositphotos.com

Энэ тэмцээнийг зохион байгуулахад ухаалаг гар утас дээр суулгасан аппликейшн хэрэгтэй. Оролцогчид богино хугацаанд аппликейшнийг суулгаад хоёр эсвэл гурван баг болж хуваагдана, дараа нь дэлгэц дээр гарч ирсэн үгийг өөрийнхөөрөө дүрслэнэ. Нэг үндэстэй үг хэрэглэж болохгүй. Хариултыг сэтгэн бодож байж хэлэхээр тайлбарлах юм. Жишээ нь, “пончик” гэдэг үг иржээ. Үүнийг тайлбарлахдаа: “Америкийн алдартай амттан, дугуй, жимсний чанамал эсвэл өөр хавчуургатай талх шиг”

 

5. Мэргэжилтнүүд

g-stockstudio / Shutterstock.com

Хоёр баг болон хуваагдана. Багууд өөрийн төрөлтэй болох юм (ургамал, ус, анагаах ухаан). Хэрвээ өөрийн чинь ажилладаг салбар илүү сонирхолтой бол тэрийг ч сонгох боломжтой. Багуудад үсэг өгнө (ъ, ь, ы, ё – үсгийг ашиглахгүй). Дараа нь багууд заасан хугацаанд (1-2 минут) тодорхой үсгээр эхэлсэн сонгож авсан төрөлтэйгөө холбоотой үгийг хэлэх ёстой юм.

Pressmaster / Shutterstock.com

Тэмцээн – хамт олны хувьд зугаатай зүйл байх ёстой, тэднийг багахан хугацаанд ч болов илүү ойртуулж өгнө. Тэр талбайд хамт олон хэрхэн хөгжилдөж байгааг хэн ч хөндлөнгөөс ажиглан суухгүй, бүгд л бужигнана.

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Impassible Uyanga

    Impassible Uyanga

    2018/12/05 at 11:55

    Хасбазар Бат-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *