
Зарим нэг ойлголт байнга давтагдан яригдаж байдгаасаа болж яваандаа маргашгүй зүйл болж хувирдаг. Гэтэл бодит байдал дээрээ тэр болгон тийм биш байдаг гэнэ.
Шалгаад үзэх үү? Дэлхийн хамгийн өндөр уул ямар уул вэ? Хэрвээ та Эверест ч юм уу Килиманжаро гэвэл яг зөв хариулт бас биш. Эверестийг ёроолоос нь орой хүртэл хэмжвэл яах аргагүй хамгийн өндөр байх боловч дэлхийн хамгийн өндөр уул нь Хавайд орших Мауна-Кеа юм. Энэхүү уулын далайн төвшнөөс дооших хэсгийг уулын өндөрт оруулбал яах аргагүй хамгийн өндөр нь билээ.
Сонин байгаа биз? Тэгвэл иймэрхүү худал боловч үнэн мэт санагддаг 10 баримтыг сонирхоё.
Хамелеон орчиндоо уусаж харагдахгүйн тулд өнгөө өөрчилдөг
Түүнд харагдахгүйн тулд өнгөө өөрчлөөд байх шаардлага байхгүй бөгөөд түүний өөрийнх нь өнгө ямар ч далдлалтаас илүү билээ. Бодит байдал дээрээ тэдний өнгө өөрчлөгдөх нь биеийн болон сэтгэл зүйн өөрчлөлтөөс шалтгаалдаг гэнэ. Мөн гэрэл болон агаарын халуун хүйтэн нөлөөлөх бөгөөд хоорондоо харьцахын тулд ч мөн өнгөө өөрчилдөг байна.
Бохь ходоодонд 7 жил болж байж шингэдэг
Та ийм яриаг цэцэрлэгт юм уу сургууль дээрээ сонссон байх. Энэ нь та тарвасын үр идвэл гэдсэнд тань тарвас ургана гэдэгтэй л адил зүйл. Хамгийн хачирхалтай нь олон хүн бохийг залгивал тэр нь ходоодны аль нэг хэсэгт наалдаж долоон жилийн турш боловсорно гэж хатуу итгэж өссөн байдаг. Энэ бол хүүхэд айлгах гэж л гаргасан яриа. Бохь ходоодонд бусад хүнс боловсордог шиг хугацаанд боловсорно.
Сарьсан багваахай хардаггүй
Бид биологийн хичээл дээр сарьсан багваахай долгион цацаж түүгээрээ орчин тойрноо мэдэрдэг гэж үзсэн. Гэтэл түүнд нүд байх бөгөөд илүү том төрөл зүйл нь долгион цацах үйлдлээс илүү харах нүдэндээ илүү найддаг байна. Бас шөнө харах чадварыг нь мартаж болохгүй.
Алкохол буюу архи тархины эсийг үхүүлдэг
Байз. Яаран баярлах хэрэггүй. Дээрх яриа төөрөгдөл боловч хэмжээнээсээ хэтэрсэн архины хэрэглээ тархинд сайн байхгүй нь лавтай. Алкохол тархины дендрит гэгч нейрон судлыг гэмтээх нь бий. Үүнийг гэхдээ эмчилж болно.
Хүний гар (сүүдэр туссан) хүрсэн ангаахайг эх нь голж хаядаг
Ээж шувуу ангаахайд нь хүн хүрснийг үнэрээр нь мэдээд хаядаг гэж та багадаа боддог байсан нь лавтай. Шувууны үнэрлэх эрхтэн муу хөгжсөн байдаг ба та газар унасан ангаахайтай таарвал тэр нь нисэж сурах гэж оролдоод газар унасан амьтан гэж ойлго. Түүний ээж хаа нэгэн газар ангаахайгаа анхааралтай ажиглаж байгаа билээ.
Аянга нэг буусан газраа дахин буухгүй
Бас нэгэн дэлгэрсэн төөрөгдөл. НАСА-гийн судалгаагаар аянга нэг буусан газраа дахин буух магадлал 0 биш 45% гэнэ. Аянга газар хүрэх хамгийн ойрхон замыг хайх учир өндөр байшин, модон дээр буух магадлал өндөр.
Эмпайр-стейт-билдинг-ээс хаясан зоос хүн ална
Ингэж хаяад тэр нь таны толгойг онодог байлаа ч сайндаа л хавдана. Учир нь зоос аэродинамикийн хувьд тогтвортой биш учир таны толгойг цоо цохих хэмжээний хурд авахгүй.
Алтан загас 5 минутын ой ухаантай
Хөөрхий загаснуудыг удаан хугацааны турш ингэж доромжилж байгаа бөгөөд энэ яриаг зогсоох цаг нь болж. Усан сангийн (аквариумын) загасны санах ой 5 сар хүртэл үргэлжлэх ба энэ нь агуу ухаантайд тооцогдохгүй ч зарим амьтад, шувуунаас дутахгүй “толгойтой” гэсэн үг юм.
Хүнд таван мэдрэхүй бий
Бодит байдал дээрээ таваар тогтохгүй олон бий. Одоо хүртэл энэ тухай тодорхой тоо байхгүй боловч (20 орчим) харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх зэргээс гадна өлсөх, цангах зэргийг нэмэх хэрэгтэй. Мөн энэ жагсаалтанд өвдөлт, хөл гар болон бусад эрхтнээ ямар байдалд, хаа байгааг мэдэрдэг байдал, халуун хүйтнийг мэдрэх, тэнцвэрээ олох зэргийг оруулах ёстой гэнэ.
Бронтозавр
Энэ динозаврыг Бронтозавр гэж олон хүн нэрлэдэг ба Майкл Крайтон хүртэл “Юрийн галавын цэцэрлэг”-тээ түүнийг ингэж дууддаг. Уг нь бол энэ амьтныг Апатозавр гэж нэрлэх ёстой ба 130 жилийн өмнө хоёр палентологчдын хооронд өрнөсөн “Ясны дайн”-ы үеэр ийм нэртэй гэсэн ойлголт бий болсон байна.








Зочин
2016/01/05 at 02:49
haha alind ni itgeh yumbe neg bol arhi uuhaar hunii heden myngan ed es dahin nuhun sergeegdehguigeer uhdeg l gehiin neg bolhoor gaigui baga zereg surug nuluutei geh yum lol