
Тэжээвэр амьтад богино хугацаанд бидний сайн найзууд болдог, бид тэдний зуршил болон ааш занг нь хүртэл мэддэг болохоос гадна аз жаргалтай амьдруулахын тулд чадлаараа хичээдэг билээ. Гэхдээ бид заримдаа үргэлж тэдний хүссэн зүйлийг хийж чадахгүй, үр дүнд нь тэжээвэр амьтад бидэнд гомддог, тухайлбал ажил эсвэл амралтаар тэднийг орхиж явах, бороонд гадаа гарахыг нь хориглох, нэг бол зүгээр л “үгүй” гэж хэлэх гэх мэт.
Гэвч тэд яаж ч уурлаж, гомдсон ч гэсэн өхөөрдөм, хайр татам хэвээрээ байдаг. Бид өнөөдөр та бүхэндээ тэжээвэр амьтдын хайр хүргэм үйлдлийг харуулсан гэрэл зургуудыг хүргэхээр бэлдлээ.
“Би түүн рүү орилсон бөгөөд тэр 10 минутын турш ийм байдалтай байсан.”

“Лунад шинэ гөлөг таалагдахгүй байгаа бололтой.”

“Миний үсэнд дахиж битгий хүр!”
“Алив л дээ, намайг цүнхэндээ хийгээд цуг аваад яв л даа!”

“Малын эмчийг ирэх хүртэл тэр ийм царай гаргав. Тэр тариа тариулахдаа үнэхээр мундаг байсан!”

Бага зэрэг ч болов анхаарал халамж хүсэхэд:
“Би тээшээ машинд хийж, нисэх онгоцны буудал руу явах үедээ түүн рүү хартал… Над руу ингэж хараад зогсож байв.”

Зарим тэжээвэр амьтад эзнээ явуулахгүйн тулд ийм арга хэрэглэдэг

“Намайг үгүй гэж хэлэхэд:”

“Удаан алхахад миний муужгай намайг хүлээнгээ ийм царайгаар харав.”

“Би нэгхэн зүсмийг идэж болох уу?”

Би: “Тэнд маш их шумуул байна, тиймээс гэр рүүгээ харьцгаая. Ингэж хэлэхэд тэр над руу гунигтай харцаар харсан!”
Түүний царайны хувирал:
Амархан сэтгэл хөдлөлдөө автдаг мууртай цуг телевиз үзэх хэрэггүй!
“Миний гөлөг малын эмнэлэг рүү явж байгаагаа мэдмэгцээ, ийм байдалтай машинд явсан.”

Таныг найзууддаа өөр өөрсдийгөө болгоцгоогоорой гэх үед:
“Жэк намайг өөр нохойтой болж байгаа юм байна гэж бодоод гунигласан. Миний хийсэн зүйл бол сүүлийн 3 өдөр цэвэрлээгүй байсан шалаа л шүүрдсэн төдий.”

“Намайг оймсоо өмсөх бүрийд манай нохой мэдэгдэхүйц гунигладаг, яагаад гэвэл тэр намайг ажилдаа явах нь байна гэж боддог, түүнийг намайг хайрлаж байгаа хайранд би аз жаргалтай болдог.”

“Уучлаарай, бороо орж байна. Би юу ч хийж чадахгүй нь.”
Бонус: Бид нар муурыг маш амархан гомддог гэдгийг мэднэ, гэхдээ бүр арай ч ийм эмзэгхэн дэлбээ гэж бодож байсангүй!

Таны тэжээвэр амьтан ямар нэг байдлаар гомдоллодог уу?








Sarah Sarah Sarah
2019/07/12 at 01:34
Minii hairuud bas l gomdono shu kk
Лхамаа Пүрэвбаатар
2019/07/12 at 14:25
Ugaasaa l xairlah gej tejeedeg bizde
Mnkhgrl Mnkhtulga
2019/07/12 at 18:59
Bilguun Batkhuyg bitii muur tamlad bai