Стрессийн эсрэг эм шиг л үйлчлэх Японы 10 “тасарцан” телевизийн шоу

2

Японы телевизийн шоу хачирхалтай үзэгдлээр дүүрэн. Шоуны зочид, жүжигчид, хөтлөгчид бүгд энгийн бус аргаар хөгжилдөнө. Бие биенээ балбана, толгойдоо нимгэн трико өмсөнө, тэгээд юунаас ч ичиж биеэ барихгүй. Тэдний логикийг ойлгохыг хичээх хэрэггүй ээ, энэ төрлийн нэвтрүүлгүүдийг зүгээр л үзэж зугаацах хэрэгтэй.

Японы телевизийн цэнгээнт хөтөлбөр гэж юу байдгийг бид танд танилцуулахаар шийдлээ. Эдгээр залуучууд үнэхээр амарч чаддаг бололтой, энэ дэлхий дээр тэдэн шиг зугаацаж чадаж байгаа улс алга. Нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж байгаа шүү. Хүүхдүүдэд зориулсан бас л хачирхалтай хүүхэлдэйн кино.

1. Хөөрхөн охидыг хайр найргүй шоглоно

© AKBingo! / Nippon TV

AKBingo шоу– алдарт айдол-хамтлагийн гишүүд. Долоо хоногт нэг удаа охид зочид хүлээн авч, буухиа маягийн бяцхан тэмцээн зохион байгуулдаг. Зүгээр нэг тэмцээн болоод өнгөрөх байсан бол Японы телевиз өөрийн нэр хүндээ алдах байсан биз. Энд охидыг залхаан цээрлүүлдэг. Шууд утгаараа шүү.

Японы төгс шоуны жорыг энд сийрүүлбэл: шоуны баатрууд хогтой сагсанд сэлнэ, мод мөчир иднэ, эсвэл хамрандаа цаас чихэж найтаахгүй тэвчинэ гэх мэт (дээрх зурагт үзүүлсэн шиг).

 

2. Өөрийн үзэн яддаг зүйлээ идэх

© nasu otabe / Youtube

Энэ шоуны нэр Kuwazu girai, махчлан орчуулбал “урьд нь хэзээ ч идэж үзээгүй боловч аль хэдийн үзэн ядсан зүйлээ идэх” гэдэг утга бууна. Шоу хөтлөгчид нэвтрүүлэгтээ алдартнуудыг урьж, тэднийг үндэсний хоол хүнсээр дайлна. Шоуны гол зорилго нь зочин хэзээнээс, ямар хоол идсэний дараа дотор нь муухайрч эхлэх вэ гэдгийг тодорхойлох. Уригдсан зочин чухам ямар хоолыг үзэн яддагийг таасан хүн тэмцээний ялагч болно. Дургүй хоолоо зажилж, залгиж байгаа зочдын нүүр царайны хувирал уу? Ярих юм байхгүй үзүүштэй зүйл.

 

3. Инээвэл шийтгэл хүлээлгэнэ

© Gaki no tsukai ya arahende!! / NTV

Gaki no Tsukai шоуны үеэр хамаг чадлаараа инээхгүй байхыг хичээх бөгөөд инээвэл бөгсөн дундуураа шавхуурдуулж шийтгүүлэх болно шүү. Багийн гишүүдийн нэг марзан зүйл ярих, эсвэл үйлдэл үзүүлж байхад нөгөө хэд нь нууц тасалгаанд суугаад инээхгүй байхыг хичээнэ. Хэрвээ тэсэхгүй инээчихвэл баг зүүсэн хүмүүс гарч ирээд л инээдээ барьж чадаагүй хүнийг балбаж өгнө. Хамгийн нүүрний хувиралгүй, хөлдүү оролцогч тэмцээний ялагч болж мөнгөн шагнал авна.

Та өөрөө үз дээ. Япончууд Америкийн Массачусетс мужийн нэрийг хэлэхийг хэрхэн оролдож байна вэ? Та инээдээ барьж чадах уу?

© Gaki no tsukai ya arahende!! / NTV

Шоуны оролцогч лав инээхгүй байхыг их л хичээлээ.

 

4. Трико татах – тэдний дуртай зугаа

© iugzuigzuigz iuguzguigzuoiz / Youtube

Японы шоуны оролцогчид нь ихэвчлэн царайлаг охид бүсгүйчүүд байгааг анзаарсан байх. Эдгээр охидоор хөтлөгчид их даажигнана. Нэвтрүүлгийн үеэр охидын толгойд трико углаж, дараа нь трикогоо дээш нь татахад нэг иймэрхүү мангас гарч ирнэ дээ.

Шоуны өөр нэг хувилбар бас бий, трико татаж тэмцэлдэнэ. Хоёр хүн триког толгойдоо углаад хоёр тийш нь татна.

 

5. Аялал аюултай байх ёстой

© Sekai no hatemade itte-Q! / NTV

Энэ шоу бусад адил төстэй хэдэн зуун хөтөлбөр дунд анзаарагдахгүй өнгөрч болох л байлаа. Байгалийн үзэсгэлэнт, түүхэн газраар баргийн хүмүүсийг гайхшруулахад хэцүү болсон цаг. Гэхдээ уламжлалт аялал жуулчлалын нэвтрүүлгийг бодвол энэ шоу өөрийн гэсэн онцлогтой.

ItteQ! (нэвтрүүлгийн нэр) – ийн оролцогчид өөртөө хэрчим мах уяад махчин гүрвэлээс амь тэмцэн зугтаана, аварга том хүрэн баавгайн тоглоом болно, бас мэлхийний багт хувцас өмсөж ширэнгэн ойгоор харайлгана.

© Sekai no hatemade itte-Q! / NTV

 

6. Барианд хүрэх бараг л боломжгүй тоглоом

© Showdown! Takeshi’s Castle / TBS

Takeshi Castle (“Такэси цамхаг”) хөтөлбөрийг сонгодог гэж хэлж болохоор, уг хөтөлбөрийн олон улсад хуулбарлан хийх болжээ. Шоуны оролцогчид Такэси цамхгийг түрэмгийлэн эзлэхээр явцгаана. Тэдний замд маш олон туршилт, сорилт хүлээж буй: аяганд сууж гол уруудна, чулуу дээрээс нь нурж унана, намаг, далай, шалбааг давж гарна гээд л. Тоглогчдыг зодно, тамлан зовооно, амьсгалыг нь ч бооно. Ингээд хөтөлбөрийн төгсгөлд ганц хоёр л оролцогч шалгарч үлдэнэ дээ.

 

7. Телевизийн шоунууд хүүхдүүдийг ч зүгээр байлгахгүй

© People Monitoring / TBS

Нууц камерын тусламжтайгаар хүмүүсийн эр зориг, тэвчээрийг шалгах телевизийн шоу одоо маш их болжээ. Гэхдээ Японы телевизүүд дэлхий дахинаас дандаа нэг алхмын урьд явдаг хойно тэд гадаад хүмүүс, хүүхэд, хөгшидгүй даажигнах ажээ. Наргиа нь зарим үед үнэхээр хурц ширүүн.

Бусдыг ажиглах” гэх нэртэй энэ шоуны үеэр алтан загас нь ярьж чадна гэдэгт бяцхан охиныг итгүүлнэ. Загас нь охиноос ногоо идмээр байна гэж гуйна, охин баяртай гэгч нь загасандаа ногоо өгөхөөр зөвшөөрнө.

 

8. Нүв нүцгэн хүний тухай реалити шоу. Утгагүй, бас арай л хэрцгий

© Susunu! Denpa Shōnen / NTV © The Truman Show / Paramount Pictures

Susunu! Denpa Shōnen – телевизийн түүхэнд ийм төрлийн реалити шоу үнэхээр байсангүй. Нашуби, стэндап-хошин шогч, жүжигчин  Солонгос дахь нэгэн хоосон байранд байх ажээ. Байх байхдаа бүр нүв нүцгэн, бас ямар ч мөнгөгүй. Хөтөлбөрт оролцогчийн гол зорилго нь сэтгүүлээс зохион байгуулдаг сугалааны ачаар амьдралаа залгуулахад оршино. Залуу өлсөх үедээ өлсөн, заримдаа бүр нохойн хоол ч идэх үе ирнэ. Нэг ёсондоо сугалаагаар хожсон нохой хоолоо шүү дээ.

Нашуби шоуг шууд нэвтрүүлж байгааг тэрээр огт мэдэхгүй, гадарлах ч үгүй, “The Truman Show” киноны Жим Керри шиг л. Залуу бүтэн жил ийм амьдралаар амьдарсны эцэст ялагч нь болж чадсан юм. Залуу тавилгатай ч, цахилгаан хэрэгсэлтэй ч болж чаджээ.

 

9. Айснаас болж гаргаж байгаа инээдтэй царай

© Panic Face King / TBS

Panic Face King шоуны үед үнэхээр инээдтэй нүүр хувиргалт гаргасан хүн нь ялагч болно. Гэхдээ тэд өөрсдийгөө тэмцээнд оролцож байгаагаа өөрсдөө огт мэдээгүй байх юм. Хүмүүсийг юугаар ч айлгаж болно, динозавр, мэргэн буудагчийн дайралт эсвэл цахилгаан шатны осол. За яахав дээ, үхтлээ айсан хүмүүсийг харах угаасаа инээдтэй л байдаг биз дээ.

 

10. Япон маягийн нойрсож буй гүнж

© AVTV Comedy / Youtube

Энэ тэмцээнд охид бүсгүйчүүд болон 2 залуу баг болж оролцох юм. Охидын даалгавар нь гоо сайхан сэрэх. Хэрвээ залууд гоо сайхан сэрсэн гэж санагдахгүй бол охидын нүүрэнд бялуу нялгадаж орхино доо.

 

Бонус: Хүүхэлдэйн кино ч гэсэн энд хачирхалтай

© Bananya / Television Saitama © Donyatsu / Square Enix

Этгээд хошин шогт дурлах нь Япон хүүхдүүдийн цусанд нь байдаг бололтой. Хүүхэлдэйн киноны баатар нь гадилан муур эсвэл мууран пончик байж болно гээд та төсөөл дөө. Гадилхан бол гадилын хальсанд амьдардаг бяцхан муужгай бөгөөд хэзээ нэгэн цагт шоколаданд сэлнэ гэж мөрөөддөг. Харин мууран пончикийн түүх арай гунигтай. Энэ баатар нэг л өглөө хачирхалтай биетэйгээр сүйрсэн орчинд сэрнэ. Ингээд амьд үлдсэн хүмүүсийн эрэлд гарна. Гэвч өөртэйгөө адилхан л зүйлстэй тааралдах ажээ: мууран пончик, мууран бялуу гэх мэт.

Танд Японы эдгээр шоунууд таалагддаг уу? Манай телевизүүдээр ч гэсэн иймэрхүү төрлийн шоу гараасай гэж хүсэж байна уу?

25
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *