Охиныхоо төрсөн өдөрт амжихын тулд энэ эр өөрийгөө илгээмж болгон шууданд өгч, хэдэн өдрийн турш хайрцган дотор нисжээ

0

Ойр дотнын хүмүүсийнхээ төлөө хүмүүс юу ч хийхэд бэлэн байдаг. Өнөөдрийн бидний танилцуулж буй эрийг Реж Спайерс гэх бөгөөд мөнгөгүй бас гэрээсээ 21 мянган км-ийн хол байгаа нь охиныхоо төрсөн өдөрт амжиж очих хүслийг нь зогсоож чадаагүй юм. Танд энэхүү хачирхалтай түүх сонирхолтой санагдана гэж найдаж байна. Тиймээс, тухлан суугаад нэгэн галзуу үйл явдалтай танилцаарай.

© Fairfax Media Archives / Contributor / Getty Images

Режинальд Жейс Спайерс 18 насандаа спортын оргил өөд өөртөө итгэлтэй гэгч нь алхаж байжээ. Жад шидэхэд шаардлагатай бүх үзүүлэлтүүдийг хангасан: өндөр бие бас хүч чадалтай гар. Реж хоёр ч удаа Австралийн жад шидэлтийн аваргын тэмцээнд байр эзэлж байсан бөгөөд 1964 оны Токиогийн Олимпод улс эх орноо төлөөлөн оролцох бодол тээж явжээ.

Харамсалтай нь Спайерс бэлтгэл сургуулилтын үеэр авсан гэмтэл нь түүний амжилтад сөргөөр нөлөөлж эхэлжээ. Байнга бэлтгэл сургуулилтаа хийж байсан ч өдөр өнгөрөх тутам түүний шидэлт муудсаар. Яахаа мэдэхээ байсан тамирчин залуу их хэмжээний мөнгө аваад Лондонг зорьжээ – тус улсын дасгалжуулагчид түүнийг буцааж эгнээнд нь оруулна гэсэн итгэл найдвар тээн нисэв. Гэвч ид шидийн зүйл болсонгүй. Реж шигшээ багийн бэлтгэл сургуулилтын ачааллыг авч чадаагүй тул нутаг буцахаас өөр аргагүйд хүрэв. Даанч буцах тасалбар авах мөнгө түүнд байсангүй.

© Campbell Live / Three

Түүнийг бууж өглөө гэж яаран буруушаалгүй түр хүлээгээрэй. Тэр гэр рүүгээ буцахын тулд үнэнч шударгаар хөдөлмөрлөж онгоцны билет авахаар Хитроу онгоцны буудалд ачигчаар ажилласан. Хувь тавилан харин Спайерст хайр найргүй хандаж байгаа нь гомдмоор – түүний түрийвчийг хулгайлчихжээ. Үнэхээр гомдмоор мэдрэмж төрөлгүй яах вэ, арга ч үгүй дээ, халамжтай эцэг хүний хувьд тэрээр тун удахгүй болох гэж байсан охиныхоо төрсөн өдөрт бэлэг авахаар бас мөнгөө хуримтлуулж байсан юм.

Төрсөн өдөр нь болтол шаардлагатай мөнгөтэй болж амжихгүйгээ ойлгосон Режинальдс нэгэн “утгагүй” алхам хийхээр шийджээ. Тэр өөрийгөө шуудангаар илгээхээр шийдсэн… өөрийгөө гэр рүүгээ шуудангийн хайрцгаар. Түүнд лондонгийн анд Жон Максорли нь туслахаар шийджээ. Тэд агаарын тээвэрт зориулагдсан том хайрцаг олж аваад этгээд аялалд зориулж тоноглож эхэлсэн байна. Хайрцгийг дотор талаас нь нээж болохоор, аюулгүйн бүс бас агаарын солилцоог хангах хэд хэдэн нүх ч гаргаж. Илгээмж илгээгчийн мэдээлэл хуурамч тул илгээмжийн төлбөрийг төлөхгүй зугтаах бүрэн боломжтой байв.

Товлосон өдөр “илгээмж”-ээ багахан хоол унд, бүтээлэг, дэр, чийдэн болон хоосон шилээр хангаад Жон Максорли “будаг” гэсэн шошготой хайрцгийг онгоцны буудалд хүргэж өгчээ. “Илгээмж”-ийн нислэг 24 цаг үргэлжлэхээр байсан юм.

© Campbell Live / Three

Режийн сууж байсан хайрцагны байдал

Нисээгүй байхад л Реж хүндрэлтэй тулгарлаа. Манан ихтэй байсан тул нислэг хойшлов. Энэ хугацаанд аялагч хайрцгаасаа гаралгүй тэвчсээр, уг нь бие засахыг их хүсэж байсан боловч тэсэхээс өөр арга байсангүй. Ашгүй нэг юм онгоц хөөрсний дараа Спайерс хайрцгаасаа хэсэгхэн болов гарч биеийн чилээгээ гаргаж эхний даваагаа амжилттай давжээ. Түүний аялал цаашлах тусам хүндэрнэ гэдгийг тэр төсөөлөөгүй юм. Энэтхэгт хайрцгийг нь доош харуулчихаж. Реж толгойгоороо доошоо харсан бөгөөд Мумбайн өдрийн халуун наранд гадаа ил байжээ. Энэ байрлалд залуу хэдэн цаг байжээ, халуунд ам нь цангаж шингэний дутагдалд оров. Тэрээр бүх хувцсаа тайлахаас өөр арга үлдсэнгүй.

Онгоц сэлгэх хүртэл засмал дээр тавьсан хайрцагтаа би тэвчсээр л байв. Би хүлээстэй, тэгэхээр хөл агаарт. Яг л гахай шиг хөлөрч байсан даа, гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй бөгөөд өөртөө: “Хүлээ, тэвчээд л байгаарай” гэж хэлж зоригжуулж байлаа. Ашгүй тэд эцэст нь намайг онгоцонд хийхээр аваад явсан даа” Режинальд Спайерс

 

 

Онгоц төрөлх Австралид улсад нь газардсаны дараа Реж танил аялага сонсоод үнэхээр их баярлажээ. Ачигчид түүний байгаа хайрцгийг ямар том юм гэж хараан ажлаа хийцгээж эхлэв.

“Би бараг л чих хүртлээ инээсэн байх, гэхдээ би өөрийгөө хайрцаг дотор байгаа гэдгийг мэдэгдэж болохгүй байсан. Тун удахгүй чөлөөтэй боллоо л гэж бодож байлаа” Режинальд Спайерс

Хайрцгийг ачаа хадгалах тусгай өрөөнд оруулсны дараа аялагч нэг юм суларчээ. Эргэн тойрон шар айрагтай хайрцагнууд, Реж уг нь согтууруулах төрлийн ундаа уудаггүй хүн, даанч цангасан ам нь өөрийгөө уу гэж шаардаж байгаа мэт байсан учир ганц хоёр шилийг хоосолж орхив.

© Campbell Live / Three

Режинальд Спайерс, 2015 онд

Тэрээр гурван өдрийг хайрцаг дотор өнгөрөөжээ, үүгээр түүний аялал дууссангүй, одоо хаалттай терминалаас гарах ёстой. Ачаа хадгалах өрөөнд байсан багажийг ашиглан ханыг нь цоолж тэндээс гарч чадсан байна. Төрөлх хот руугаа замын машинд сууж хүрчээ.

Энэ үед найз Жон Максорли байж суух газраа олохгүй байв, яагаад гэвэл Спайерсийн тухай ямар ч хэл чимээ ирсэнгүй. Санаа нь зовсон Жон танил сэтгүүлчдээ юу хийснээ ярьжээ. Режинальд ингэж л алдартай болсон юм. Түүнд австралийн улс төрч хүртэл захидал илгээж, түүний уйгагүй хичээл зүтгэлийг өндрөөр үнэлснээ илэрхийлсэн захидал байсан гэдэг. Агаарын тээврийн компани уг үйл явдалд цочирдсон хэдий ч түүнийг хүргэлтийн төлбөрөөс чөлөөлжээ.

© Fairfax Media Archive / Getty Images

Аялагчийн гэргий нөхрийнхөө түүхэнд огт итгээгүй гэдэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад ирэх тэр цагт итгэхээс өөр аргагүй болжээ. Реж охиныхоо төрсөн өдөрт амжиж очсон шүү.

Та ойр дотнын хүмүүсийнхээ төлөө ямар аймшигтай, аз туршсан зүйл хийж байсан бэ?

28
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Sant Tek

    Sant Tek

    2020/05/16 at 19:25

    WOW

  2. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2020/05/17 at 09:26

    солиорчихсон юм юун төрсөн өдөр бүтэж үхсэн бол төрсөн өдөр мантаи юм болно ш дээ энэ барууныхан иим оюуны хомсдолтои ш дээ угаасаа

  3. Altanzul Zulaa

    Altanzul Zulaa

    2020/05/17 at 11:28

    Шал худлаа итгэмэргүй юм.камерт ачаа тээвэрлэлтэнд хардаггүй гэж үү ?!кхх…

  4. Королева Королева

    Королева Королева

    2020/05/17 at 13:04

    Худлаа

  5. Javkhlan Javhaa

    Javkhlan Javhaa

    2020/05/17 at 17:56

    Энэ нөхөр дараа нь хар тамхи зөөж байгаад баригдаж байсан

  6. Bilguun Khurelbaatar

    Bilguun Khurelbaatar

    2020/05/18 at 11:24

    Бараг л хасар градустай болчышдээ, онгоцны ачааны хэсэг чинь юун хэдэн өдөр нисэх хахаха.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *