Эдгээр авьяаслаг хархнууд бяцхан уран зураг зурдаг бөгөөд хамгийн сонирхолтой нь тэдний бүтээлүүд аль хэдийнээ зарагджээ

0

Зарим амьтад уран бүтээлч байдаг нь нууц биш. Тэр дундаа хархнууд мэргэн ухаантай бас уян зөөлөн сэтгэлтэй. Тэгвэл “Toogood Tiny Paws” гэрийн тэжээвэр хархнууд уран зураг зурах мундаг авьяастай болохоо олон нийтэд харуулжээ.

Steph Toogood гэгч урьд өмнө нь хархны зурсан зургаар бизнес хийнэ гэж төсөөлж ч байгаагүй аж. Түүнд хархнуудаар уран зураг зуруулах санаа гэрийн тэжээвэр хархнуудын нэг болох ахмад Jack Sparrow-ийг алдсаны дараа толгойд нь орж ирсэн байна. Энэ харх мэс ажилбарт орсон ч, мэдээ алдуулагчаасаа сэрж чадаагүй гэнэ. Тэр үед Steph малын эмч байсан бөгөөд Jack-ийг таалал төгссөний дараа түүний сарвууны хэвийг дурсгал болгон хэвлэж авчээ.

“Би хархнуудыг сарвуугаараа ямар нэгэн зүйл зураад байх боломжтойг ойлгосон. Ингэснээр тэд үгүй болоход надад тэднийг дурсан санах зүйл нь энэ юм байна гэж бодсон.” хэмээн Steph анх уг бизнесээ эхлүүлж байсан үеэ дурсан ярьжээ. Steph бас зураг авах хоббитой бөгөөд тэр гэрийн тэжээвэр хархнуудынхаа зурсан уран зургуудын зургийг авах дуртай аж. Түүнийг хархнуудын зурсан зарим зургуудыг постолсны дараа хүмүүст маш их таалагдсан учир, заримыг нь худалдаж авахаар болжээ.

“Toogood’s Tiny Paws Art”-ыг Steph 2019.04.20-нд үүсгэн байгуулжээ

Хархнуудын албан ёсны Фэйсбүүк хуудаснаас харахад зураг зурдаг 12 харх байдаг аж. Steph хархнуудаа найзууд гэж боддог. “Тэд бол миний сайн найзууд. Тэднийг дуртай зүйлээ хийхэд нь би тусалдаг юм.” гэж тэрээр хэлжээ.

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

Steph “Toogood’s Tiny Paws Art” Фэйсбүүк хуудсыг зөвхөн хархнуудын уран зургийг хүмүүст харуулахын тулд ажиллуулдаггүй бөгөөд давхар хархыг гэрийн тэжээвэр амьтан болгох нь муур, нохой зэрэг бусад амьтдаас ялгаагүй гэдгийг хүмүүст ойлгуулах зорилготой гэнэ.

Toogood’s Tiny Paws Art / Facebook

Сонирхуулж хэлэхэд түүнд олон хүнээс хархнуудаараа тодорхой сэдвийн хүрээнд уран зураг зуруулах санал мэр сэр ирэх болжээ.

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Авьяаслаг хархнуудын зурсан уран зургуудыг сонирхоно уу:

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

 

Toogood’s Tiny Paws Art / Facebook

Танд эдгээр хархнуудын зурсан зураг ямар санагдаж байна вэ? Та харх гэртээ тэжээх талаар бодож үзсэн үү?

21
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Хулан Хуланка

    Хулан Хуланка

    2020/05/16 at 11:11

    Наанаа ямар хөархөн юм бэ? Үнэхээр хүнээс илүү ухаантай байна😍😘🙆

  2. Emulen Enkh-Amgalan

    Emulen Enkh-Amgalan

    2020/05/16 at 18:21

  3. Tamir Buyan

    Tamir Buyan

    2020/05/16 at 20:43

    Хулгана гэхэд хэтэрхий их ухаан ! 😰😰😰

  4. Guamaral Narankhuu

    Guamaral Narankhuu

    2020/05/17 at 19:22

    ysn huurhiin be mundii bn shu

  5. Зочин

    2020/05/27 at 16:09

    Harh ch bas hoorhon amitan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *