Бид өмнө нь та бүхэнд 2 сарын хугацаанд хөл хорионд орсноос болж, томоохон худалдааны төв дэх арьсан бараа бүтээгдэхүүнүүдэд хөгц үүссэн тухай мэдээллийг хүргэж байсан.
Энэ талаарх мэдээлэл сошиал медиад олон нийтийн анхаарлын төвд орж, улмаар холбогдох удирдлагууд нь хариу арга хэмжээ авч эхэлжээ. Тэд дэлгүүрт их цэвэрлэгээ хийж, үүссэн хөгцүүдийг цэвэрлэж, бараа бүтээгдэхүүнийг ариутгасан байна. Их цэвэрлэгээ хэрхэн хийсэн талаар Суриа Сабахт байрладаг Метрожая дэлгүүрийн зүгээс сошиал медиагаар дамжуулан албан ёсоор мэдэгдэл хийжээ.
Хөгц үүссэн бараа бүтээгдэхүүн болон дэлгүүрийн зарим хэсгийг хэрхэн цэвэрлэж байгааг харуулсан хэд хэдэн бичлэгүүдийг холбогдох газрын удирдлагууд сошиалд постолжээ – тавилга, шүүгээнүүдийг нэг нэгээр нь салган авч, лангуу тус бүрийг арчиж цэвэрлэжээ.
Мөн агааржуулалтын системийг маш сайн цэвэрлэж, агаарын солилцлыг хангах тал дээр онцгойлон анхаарсан байна.
Өмнөх мэдээлэл дээрх хөгцөнд идэгдсэн байсан бараа бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн “Santa Barbara Polo” болон “Racquet Club” брендийнх байсан бөгөөд тэд хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хөгц үүссэн бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь гаргаж хаясан талаараа албан ёсоор мэдэгдэл хийжээ.
Мөн тэд хөгц удаан хугацаанд хуримтлагдсан учраас хэдий цэвэрлэсэн ч гэлээ, үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзсэн тул дээрх шийдвэрт хүрсэн гэж хэлсэн байна.
Boldbaatar Bazartseren
2020/05/16 at 08:05
Haluun chiigtei gazar ch ingene dee. Arisan edlel moogontsoroor burhegdeed saaral bolchdog.
Rosa Rosa
2020/05/16 at 22:18
tuuj avh ymsan
Ням Баяр
2020/05/18 at 10:47
Ochij avah yumsan aris shudee kk
Rosa Rosa
2020/05/18 at 10:48
ugaagal zugeershde.hairan ym.end avchraaad zarval ch
Boogi Bolor Erdene
2020/05/18 at 11:17
Haluun gazar huwtsas hadgalah er ni hecuun bn le bainga huiten aircontoi bj bgad untarchihaar ingedin bn le.
Oyun Chimeg
2020/05/18 at 12:06
Манайхан түүгээд аваад ирэх гүй байгаа хүний эрүүл мэндэд хортой гэж байна шүү