Одооны 17-36 насныхан яагаад ганц бие амьдралыг илүүд үзэх болсон бэ? “Ү” үеийнхэн буюу миллениалуудын “ганцаараа” байхыг сонгодог шалтгаанууд

0

Өнөө цагт маш олон тооны миллениалууд орь ганцаар үлдэж байна. Вашингтон дахь Пью судалгааны төвөөс эрхлэн гаргасан тооцооноос харахад, 1984 оноос 2003 онуудад төрсөн хүмүүсийн 25% нь 40-50 нас хүртлээ орь ганцаар амьдрахыг хүсэж байгаа юм. Энэ нь үндсэн 3 шалтгаантай холбоотой: тохирох хүн олдохгүй (30%), санхүүгийн тогтворгүй байдал (27%) болон эрх чөлөөгөө алдахыг хүсэхгүй байх (22%).

Бид нэгэн зорилго тавьсан бөгөөд энэ нь орчин үеийн хүмүүс яагаад ганцаараа байхыг эрхэмлэх болоод байна вэ? гэдгийг судлах байлаа. Энэ үзэгдлийн далд шалтгаануудыг ч олж эхэлсэн гэж бодож байна.

1. Танилцах аппликейшн нүүр тулан уулзуулахгүйгээр шаардлагатай сэтгэл хөдлөлийг мэдрүүлж байна

© bellahadid / Instagram

Танилцах аппликейшн ашиглаж байгаа хүмүүсийн 70 хувь нь сэтгэл санаа, сонирхол нийлж байгаа тухайн хүнтэйгээ болзоонд явах тухай огт бодож байгаагүй гэсэн хариултыг өгсөн байдаг. 9 мянган миллениалуудаас асуулга авахад тэдний ихэнх нь бат бөх харилцаа тогтоохын зэрэгцээ мөн жирийн анхаарал халамж ч гэсэн чухал гэж хариулжээ.

“Ү” үеийнхний төлөөлөл интернетэд хэдэн ч жилээр хамаагүй харилцаа холбоотой байж чадна, энэ хугацаанд заавал уулзаж учрах шаардлага байхгүй. Аппликейшн тэдний хувьд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэх хэрэгсэл төдий болжээ. Ийм “эмчилгээ”-ний дараа тэд өөртөө итгэлтэй болно, тэгээд болзоонд явах ч хэрэг гарахгүй.

 

2. “Ү” үеийнхэн үлгэрт итгэх нь эрс багассан

© dakotafanning / Instagram

Аз жаргалтай гэр бүл гэж үүнийг л хэлнэ гэх үлгэр жишээ тэдэнд байхгүй. Статистик тооноос харахад, анхны гэрлэлтээр он удаан жил үргэлжлэх гэр бүлийн тохиолдол дөнгөж 6,6%-тай байна. 15 миллениалын дөнгөж 1 нь анх удаа гэр бүл зохиохоор зориглосон, 10 жилийн дараа ч гэсэн энэ гэрлэлтээ авч үлдэж чадна гэж найдаж байна. Гэрлэлт удаан үргэлжилнэ гэдэгт хэн ч, хэзээ ч баталгаа өгөхгүй. Тэгээд ч энэ үеийнхний ихэнх нь хүнд хэцүү үед буюу гэр бүл салалт өндөр байсан цаг хугацаанд өссөн, гэр бүлийн амьдралын сөрөг тал сүүдрээ тэдэнд үлдээсэн байгаа.

Миллениалын нэгэн алдартай төлөөлөл буюу жүжигчин Эмма Уотсон британийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэр хувийн амьдралаасаа дэлгэж байхдаа self-partnered хэмээх нэр томьёог хэрэглэсэн. Үүнийг “өөрөө өөрийнхөө хамтрагч” гэж орчуулж болох юм. “Ү” үеийнхний амьдралыг товчхон тодорхойлсон хэрэг.

 

3. Ганцаардал ажлын бүтээмжийг дээшлүүлдэг бөгөөд уран бүтээлийн онгодыг дууддаг

© taylorswift / Instagram

Уран бүтээл ганцаардлаар тэтгэгдэнэ. Хүний шилдэг санаа багийн ажиллагааны үр дүнд бус харин ихэвчлэн ганцаараа байхад төрсөн байдаг. Тэгээд ч хүн болгон хөндлөнгийн шүүмжлэлд эмзэг ханддаг, тиймээс хүн ганцаараа байхдаа илүү эрх чөлөөтэй сэтгэж чаддаг. Энэ нь ч үүний нэг шалтгаан болж байж мэдэх юм. Ажил хөдөлмөртөө өөрийгөө илүү гэдгийг нотлох хүсэлтэй үеийнхэнд ажил дээрээ төвлөрөх илүү их цаг шаардлагатай байх нь ойлгомжтой. Анхаарал сарниулах хүчин зүйлс түүнд хэрэггүй, тиймээс нийгмийн харилцаанаас зайгаа барьж мэргэжлийн түвшинд ахихыг хүсдэг байна.

 

 

4. Ганцаардлыг шийтгэл бус харин шагнал хэмээн хүлээн авдаг

© emilia_clarke / Instagram

“Ганцаардал” гэдэг ойлголтыг хэтэрхий дөвийлгөж эхлэх шиг. Өөрөө өөртэйгөө бие дааж цагийг өнгөрөөх нь сэтгэл зүйн, оюун бодлын мөн нийгмийн давуу талууд байх нь ойлгомжтой. Эдгээр давуу талуудыг олж авахын тулд хамгийн гол нь ганцаардлын утга учрыг юуны түрүүнд ойлгосон байх нь чухал. Хүмүүс чухам хэзээ ганцаараа үлдэх шаардлагатай вэ гэдгийг ойлгож эхэлдэг. Эрч хүчээ сэлбэх, тайван бодох, сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, санаа зовнилоо арилгах, стресс, атаархал зэргийг үгүй болгож дотоод тайтгарлыг олж авахын тулд ганцаардал тус болно.

 

5. Миллениалын үе удаан “том болж” байна

© caradelevingne / Instagram

Аав, ээж нар маань 25 насандаа аль хэдийн гэр бүл, үр хүүхэдтэй болсон байхад тэдний үр хүүхдүүд нь хүүхдээрээ л байна. “Ү” үеийнхэнд томчуудын бодол суутал цаг хэрэгтэй: “Тийм ээ, одоо л надад гэр бүл, хань ижил хэрэгтэй байна. Би одоо л үүнийг хүсэж байна” гэж хэлэх хол.

Насны зааг хязгаарын ойлголт өөрчлөгдсөн, тийм ч учраас “ухамсарт сонголт” өөрчлөгдөж байгаа юм. Гэрлэлт нь цаг хугацаатай зүйл биш. Тиймээс хань ижлээ сонгох сонголтод санаа зовох зүйл алга. 30, 40, эсвэл бүр 50 настайдаа ч гэр бүлтэй болох боломжтой. Миллениалууд эцсийн эцэст гэр бүлтэй болох бодолтой яваа нь санал асуулгаас харагдсан юм.

 

6. Ганцаараа байх нь ичгэвтэр зүйл биш

© badgalriri / Instagram

Бусдад таалагдахын тулд өөрийнхөө хүсэл сонирхлыг гаргуунд нь хаядаг цаг одоо өнгөрсөн. Буруу ойлголтоос салах хэрэгтэй, тэдний хувьд эдгээр нь энгийн зүйл болжээ. Нэн яаралтай, одоо гэрлэх ямар ч шалтгаан байхгүй. Миллениалуудыг хань ижлээ сонго гэж хэн ч шаардахгүй, тиймээс тэд өөрийнхөө боломжийг бүрэн ашиглахыг хүснэ. Урьд нь нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийг “борлогддоггүй”, харин эхнэр аваагүй гоонь эрчүүдийг ухаалаг гэж ярьдаг үе өнгөрсөн.

Одоо цагийн хүмүүс яагаад гэр бүл болохоос татгалзаад байгааг та юу гэж бодож байна вэ? Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ? Бидэнтэй коммент хэсгээр үзэл бодлоо хуваалцаарай.

8
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    2020/05/17 at 14:19

    Дөчин насанд амьдрал эхэлдэг гэж хүмүүс ярьцгаадаг ч энэ насан дээрээ амьдалаа зохиосон эр хүн бараг байдаггүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *