Эмчид очиж үзүүлэхгүйгээр өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг тодорхойлох боломжтой 9 тест

4

Өвчний эрсдэлийг бие даан үнэлцгээе.

Өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавихыг хүсэж байгаа бол жилд нэг удаа заавал эмчийн үзлэгт хамрагдаж байх ёстой. Үүгээр зогсохгүй, төлөвлөгөөт эмчийн үзлэгийн дундуур ч гэсэн биеийн байдлаа ажиглаж шалгаж байх хэрэгтэй. Өвчнийг анхны шинж тэмдэг илрэхээс ч өмнө олж мэдэхэд туслах тусгай тестүүд байдаг.

Өвчин даамжрах эрсдэлээс сэргийлэх тестүүдийг танд танилцуулахаар бэлдлээ. Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн бол яаралтай мэргэжлийн эмчид хандаж үзүүлэхийг зөвлөе.

1. Зүрх болон уушгины өвчлөл

periskopi

Хоёр гарын хуруунуудыг нийлүүлж байгаад урвуу нь харуулсан j-хэлбэр гаргаарай, хумс нийлсэн байна. Хумсны завсар зай байгаа эсэхийг шалгана. Хэрвээ зай байгаа бол таны зүрх болон бусад дотор эрхтний үйл ажиллагаа хэвийн гэж үзэх ажээ.

Хумсны хооронд зай алга уу? Хумс хавтгай болох нь цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй. Хүчилтөрөгчийн дутагдал олон шалтгаанаас бий болно. Жишээ нь, зүрх, уушги эсвэл ходоод, гэдэсний үрэвсэлтэй холбон авч үздэг.

 

2. Цус харвалт болон оюуны чадавх сулрах

motika

Энэ тестийг гүйцэтгэхэд танд секундомер хэрэгтэй болно. Гуя шалтай нэг шулуунд байхаар нэг хөлөө өргөнө, тэгээд цагаа тавина.

Та 20 эсвэл түүнээс дээш секунд зогсож чадсан уу? Мундаг байна: цус харвалт болон тархины өвчлөл танд байхгүй. Харин эсрэгээрээ: нэг хөл дээрээ тэнцвэрээ муухан авч байгаа бол тархины жижиг судаснууд гэмтсэн байгааг илтгэнэ.

 

3. Цус багадалт

periskopi

Толины өмнө зогсоод доод зовхио доош татаж үзээрэй. Зовхины дотор талын өнгө угтаа бол цайвар – ягаан өнгөтэй байх ёстой. Цус багадалтын үед хар – ягаан эсвэл шаргал туяатай болж хувирсан байна. Цус багадалт нь гемоглобины дутагдлаас үүдэлтэй. Булчин болон эд эс өөрт хангалттай хүчилтөрөгчөө авч чадахгүй байгаа тул 100% ажиллахгүй байна гэсэн үг. Царай цонхийх, ядарч сульдах эсвэл амьсгал давхцах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа бол цусан дахь төмрийн хэмжээг тодорхойлох шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

 

4. Дааврын тэнцвэрт байдал алдагдах болон шим тэжээлтэй микро элементүүд дутагдах

answers.ambebi

Үс унах – энэ бол энгийн үйл явц. Хүний үс өдөрт 50-100 хүртэл ширхэгээр унадаг гэж эмч нар үздэг. Тайван байхын тулд өөр дээрээ энгийн тест хийх боломжтой.

Тестийг хийхэд үс хуурай бөгөөд цэвэрхэн байх ёстой. Туг үс атгаад татаарай. Хэтэрхий их чанга татах хэрэггүй. Хэрвээ гарт 2-3 ширхэг үс үлдэж байгаа бол хэвийн гэж үзнэ. Харин үүнээс илүү үс үлдсэн бол трихологийн эмчид үзүүлэх шаардлагатай.

Үс олон шалтгаанаар унаж болно: стресс, үсний буруу арчилгаанаас эхлээд эрүүл мэндийн асуудлууд байх ажээ. Дааврын тэнцвэрт байдал алдагдах эсвэл шим тэжээлтэй бодис дутагдахад үс зөөлөрч эмзэг болдог байна. Үүнийг үл тоож огт болохгүй.

 

5. Сувгийн хам шинж

answers.ambebi

Энэхүү тест нь оффисын ажилтан, зураач, мотоциклчдын мэргэжлийн өвчнийг илрүүлэхэд тусална – гарын шууны сувгийн хам шинж.

Гарын бугуй нүүртэй нэг түвшинд байхаар өргөнө. Хуруунуудын үзүүрийг алганы дээд хэсэгт хүргэхийг хичээ. Энэ байрлалд 1-2 минут байна. Хэрвээ таны гар эсвэл шуу, бугуйгаар өвдөх, мэдээгүй болох зэрэг таагүй шинж тэмдэг илэрч байвал шууны сувгийн хам шинж байна гэж үзнэ.

Гарын шуу орчмын эд эс төв мэдрэл дээр дарах үед энэхүү хам шинж үүснэ. Зохих эмчилгээг хийлгэхгүй бол таагүй мэдрэмж нэмэгдэхээсээ илүү огт багасахгүй. Гарын жижиг хөдөлгөөнүүд ч алдагдаж эхэлдэг байна.

 

6. Чихрийн шижин

telegrafi

Энэхүү тестийг хийхэд танд хөндлөнгийн тусламж хэрэг болно. Баллууртай балын харандаа бэлдэх хэрэгтэй. Танд тусалж байгаа хүн таны хөлийн хуруу болон уланд харандааны хурц үзүүр, мохоо талаар ээлжилж хүрнэ. Харандааны аль хэсэг хүрч байгааг та харахгүйгээр зөвхөн мэдрэмжээрээ хэлж чадах уу?

Хэрвээ та бүрэн мэдэрч чадахгүй байгаа бол хөлийн захын жижиг мэдрэлүүд муу ажиллаж байгааг илтгэнэ. Мэдрэмж муудах – чихрийн шижингээс үүдэлтэй мэдрэлийн гэмтлүүдээс шалтгалгаалдаг байна.

 

7. Артерийн судасны асуудлууд

motika

Хөлөө өргөөд 45 хэмийн өнцөг гарган хэдэн минут хэвтэнэ. Одоо хөлийн өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаараарай. Хөл болон хуруунууд их цонхигор (бараг цагаан) болсон бол артерийн судас бөглөрч цусан хангамж муудсаныг илтгэж байна. Өнгөний өөрчлөлт нэг эсвэл хоёр хөлөнд хоёуланд ч гарч болно.

Артерийн судас захын эрхтнүүдийг цусаар хангадаг. Энэ судас бөглөрвөл булчингууд өөрт хэрэгтэй хүчилтөрөгчөө авч чадахгүйд хүрч таагүй шинж тэмдгүүд илэрч эхэлнэ: бадайрах, өвдөх, чангарах. Артерийн судас бөглөрөхөд төдийлөн шинж тэмдэг илрээд байдаггүй. Өвчнийг цаг тухайд нь эмчлэхгүй бол цус харвалт, зүрхний шигдээст хүргэх аюултай.

 

8. Сонсгол

periskopi

Энэхүү тестийг хийхийн тулд та шуугиангүй өрөөнд байх ёстой. Гараа чихнийхээ ойролцоо авчраад хуруунуудаа үрээрэй. Чимээ сонсож байна уу? Одоо гараа чихнээс аажим холдуулж хороодын зайг 15 см-т авчирна. Одоо ч гэсэн хурууны үрэлцэх чимээг сонсож байна уу? Баяр хүргэе, таны сонсгол хэвийн. Тестийг нөгөө чихэн дээрээ хийхээ мартаж болохгүй.

 

9. Зүрх болон судасны өвчлөлийн магадлал

crnobelo

Хэрвээ та энэхүү тестийг хийж үзэхээр шийдсэн бол шатаар гарах хэрэгтэй болно. Шатаар хэд (8-12) алхсаны дараа дуу дуулна. Эсвэл та утсаар хэн нэгэнтэй ярьсан ч болно. Хэрвээ энэ үед таны зүрх амаараа гарч ирэх гэж байгаа мэт мэдрэмж төрвөл зүрх-судасны системээ шалгуулах хэрэгтэй гэж үзнэ. Мөн таны уушги ачааллыг авч чадахгүй байна.

Бие даасан эдгээр тестүүд мэргэжлийн эмчийн үзлэг, анагаахын шинжилгээг бүрэн орлохгүй болохыг анхаараарай.

28
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Анхцэцэг

    Б. Анхцэцэг

    2019/08/03 at 10:51

    Н. Баярмаа

  2. Otgontugs Bayrsaikhan

    Otgontugs Bayrsaikhan

    2019/08/04 at 11:46

    Vdbdbdvhvdjvjfgifggdjfdjfvdjdhvhfhvhdjdjvchvchvgxbjfbhffjdjvdjfbfjdcdvcjdbvdjvdjgdvfdhxzmkgdcvchecdbvfff vfnfbvkbdvjvbks

  3. Juujee Ch

    Juujee Ch

    2019/08/04 at 16:51

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *