Цэвэр агаарт унтвал таны биед дараах 6 эерэг өөрчлөлт гарна. Сэрүү орохоос өмнө бага ч болов гадаа унтаад аваарай!

1

Бид бүхэн бага байхдаа унтахыг үзэн яддаг байснаа одоо санадаг, харин орчин цагт хүмүүс унтах дуртай болсон ч, хангалттай унтах цаг олдохоо больсон. Учир нь стресс болон насанд хүрэгчдийн амьдрал гэх зэрэг зүйлсээс болж, бидний дийлэнх нь хангалттай унтаж амарч чаддаггүй. Сайн мэдээ гэвэл энэ асуудлыг шийдэж болох арга зам байна! Колорадогийн их сургуулийн хийсэн судалгаагаар шөнийг майханд өнгөрүүлдэг буюу цэвэр агаарт унтдаг хүмүүс гэртээ байдгаасаа 2 цагийн өмнө орондоо ордог болохыг олж тогтоожээ.

Бид өнөөдөр та бүхэнд цэвэр агаарт, гадаа унтахын 6 ач тусыг хүргэхээр бэлдлээ.

1. Та байгалийн гэрэлд өртөнө

Колорадо их сургуулийн хийсэн судалгаанаас харахад, байгалийн гэрэлд өртөх нь таны биеийн хэмнэлийг нөхөн сэргээх, дахин зөв голдиролд оруулах ач тустай гэж үзжээ.

Хэрэв та унтаж чаддаггүй шөнүүддээ төгсгөл авчрахыг хүсэж байвал, технологоос хол, цэвэр агаарт унтаж амрахыг эрхэмлээрэй.

2. Таны мелатонины хэмжээ өөрчлөгдөнө

Энэ судалгаагаар гар утас эсвэл компьютерын хиймэл гэрэл таны мелатонины хэмжээг бууруулж, унтах чанарт сөрөг нөлөө үзүүлдэг болохыг баталсан байна.

Тийм учраас бид аль болох гадаа, цэвэр агаарт унтах хэрэгтэй.

© pixabay.com © pixabay.com © pixabay.com

 

3. Таны дархлааны систем нэмэгдэнэ

Японд хийсэн судалгаагаар өдөр бүр 2 цагийг ой модонд өнгөрүүлэх нь бидэнд асар их ач тустай болохыг олж илрүүлжээ. Тухайлбал цусны даралт багасах, кортизолын төвлөрөлт буурах, зүрхний хэм багасах, цагаан цусны эсүүдийн хэмжээ нэмэгдэх гэх мэт.

Япончууд үүнийг ой мод-ванн гэж дүрсэлдэг ба энэ нь биднийг ой модонд ихэнх цагийг өнгөрүүлэх үед, модны химийн элементүүд эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэсэн үг юм.

© depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com © depositphotos.com

 

4. Таны тархи болон биеийн бүтэц сайжирна

Бидний тархи маш их хэмжээний хүчилтөрөгч ашиглаж байж л ажиллах ёстой горимоороо ажиллаж чаддаг ба үр дүнд нь булчингууд ачаалладаг. Хэдий хэр хэмжээний хүчилтөрөгч амьсгалж чадна, төдий чинээ бидэнд үр ашигтай гэж ойлгож болно.

Тэгэхээр гадаа, цэвэр агаарт унтах нь дан ганц амралт болоод зогсохгүй, технологоос ангид байж, бие болон тархины аль алинд нь ач тустай байх нь ээ.

© depositphotos.com © depositphotos.com

 

5. Таны стрессийн түвшин буурна

Тийм ээ, энэ бол хамгийн том ач тус! Одоо цагт бидний амьдрал стрессээс л ангижирч байвал, тэрнээс өөр сайхан зүйл гэж үгүй.

Судалгаанаас харахад, модны зураг харахад хүртэл стресс багасдаг болох нь батлагдсан ба бодит мод харвал, оюун санааны эрүүл мэндэд бүр ч илүү ач тустай байдаг гэнэ. Түүгээр ч зогсохгүй байгалийн дуу чимээ тайвшруулах болон амраах нөлөөтэй.

Иймд танд амьтдын чимээ таалагддаггүй биш л бол, гадаа цэвэр агаарт унтах нь гайхалтай амралт болно гэдгийг хэлэх хэрэгтэй байх!

© depositphotos.com © depositphotos.com

 

6. Цэвэр агаараар амьсгална

Хэд хэдэн судалгаанаас харахад, хэрэв та оффист ажилладаг эсвэл ихэнх цагийг агааржуулагчийн доор өнгөрөөдөг бол таны нүүрстөрөгчийн хэмжээ хэт ихэссэн байх эрсдэлтэй байдаг ба тархи манарах, бүтээлч байдал алдагдах, толгой өвдөх болон амьсгал давчдах зэрэг сөрөг үр дагаврууд үүсдэг байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

Та амралтын өдрүүдээр зуслан руугаа гарах гэж байна уу? Байгалийн сайханд гарч, тархи толгойгоо амраахаа бүү мартаарай!

© depositphotos.com

Та гадаа, цэвэр агаарт унтдаг уу? Тийм бол манай уншигчидтай гадаа, цэвэр агаарт унтахын ач тусын талаар өөрийнхөө туршлага, мэдлэгээс хуваалцаарай.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *