
Сонирхолтой логик бодлого – олон мянган хүмүүсийн барьж авах дуртай ажил. Ялангуяа хүүхдүүд маш их дуртай төдийгүй томчууд ч гэсэн цагаа ашигтай өнгөрөөх нэг арга юм.
Энэ пирамидыг хар даа – мөр болгон дахь тоо санамсаргүй биш, мөр болгон өмнөхтэйгөө холбоотой. Ямар холбоотой байгааг таагаарай?
Логик бодлого – тархийг ажиллуулах дасгал сургуулилт болдог. Стандарт бусаар бодоход ой санамж хөгжинө, анхаарал төвлөрөл нэмэгдэнэ, мөн сэтгэн бодох чадвар ч сайжирдаг байна.
Гэхдээ одоо бодлого руугаа эргээд орцгооё.
Пирамидын мөр болгонд байгаа тоог дараах логик ойлголтоор тайлбарлана. Жишээ нь, хоёр дахь мөрөнд байгаа 11–ийн тоо нь нэгдүгээр мөрөнд – нэг 1-ийн тоо байгаа учраас гэж тайлбарлана. Гурав дахь мөрийг тайлбарлахдаа, хоёр дахь мөрөнд хоёр 1-ийн тоо байна гэнэ. Одоо учрыг нь ойлгосон биз дээ? Дөрөв дэх мөрөнд нэг 2-ын тоо бас нэг 1-ийн тоо, тэгээд нийлүүлээд харахаар – 1211.
Эндээс харахад математикт гоц ухаантан байх хэрэг огт байхгүй – логикт л гол учир байгаа юм, таны ухаан хэрхэн хурдан сэтгэн бодож чадаж байна вэ? Өдөрт хэдхэн минут тархиа ажиллуулахад л ганц бодлогыг ч гаргаахгүй боддог болно доо.








Naranzul Lkhundew
2018/10/01 at 18:46
1111223314133221111
Пирамидын суурь