Яг одоо Инстаграмд дагаж эхлэх ёстой 20 халyyхан загвар өмсөгч. Та тэднийг дагасандаа хэзээ ч харамсахгүй!

2

Инстаграм бол өргөн хэрэглээний сошиал медиа платформ. Түүнчлэн өнөөдөр, маш олон загвар өмсөгчид Инстаграмаар дамжуулж өөрсдийнхөө фенүүдтэй холбогдож байна. Яг одоо эргэлзэлгүйгээр дагах ёстой халyyхан 20 загвар өмсөгчийг Инстаграм хаягийнх нь хамтаар та бүхэнд танилцуулж байна.

20. Lucky Blue Smith – @luckybsmith

Тэр бол Инстаграм дээр 3 сая дагагчтай цорын ганц эрэгтэй загвар өмсөгч юм.

19. Sierra Skye Egan – @sierraaaskyee

Инстаграм дээр өөрийн карьераа эхлүүлээд удаагүй байгаа цөөн хэдэн загвар өмсөгчдийн нэг.

18. Liu Wen – @liuwenlw

Түүний хувьд “Victoria’s Secret”-ийн загварын шоун дээр алхсан хамгийн анхны Хятад загвар өмсөгч болсон билээ.

17. Cindy Kimberly – @wolfiecindy

Тэр энэ жагсаалтад багтсан хамгийн залуу загвар өмсөгч.

16. Josephine Skriver – @josephineskriver

Карьерийнхаа хугацаанд ойролцоогоор 300 гаруй загварын шоунд алхсан загвар өмсөгчдийн нэг.

15. Ashley Graham – @theashleygraham

Тэр бол хөвсгөр биетэй загвар өмсөгч бөгөөд маш олон сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн.

14. Karlie Kloss – @karliekloss

Тэрээр олон брендүүдтэй хамтарч ажилладаг бөгөөд 21-р зууны шилдэг 30 загвар өмсөгчийн нэгээр нэрлэгдэж байв.

13. Barbara Palvin – @realbarbarapalvin

Тэр “Victoria’s Secret”, “H&M” болон өөр бусад олон алдартай брендүүдтэй хамтарч ажиллаж, нүүр царай нь болж байсан нэгэн.

12. Adriana Lima – @adrianalima

Алдарт “Victoria’s Secret”-ийн тайзан дээр хамгийн урт хугацаанд алхсан загвар өмсөгч.

11. Miranda Kerr – @mirandakerr

Түүний хувьд 2007 онд “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхсан анхны Австрали загвар өмсөгч болж байв.

10. Candice Swanepoel – @angelcandices

2016 онд “Forbes” сэтгүүлээс зарласан дэлхийн өндөр ашиг орлоготой загвар өмсөгчдийн 8-р байрт түүний нэр бичигдэж байсан.

9. Gisele Bundchen – @gisele

Энэ жагсаалтын хамгийн ахмад нь тэр. Гэхдээ түүний хувьд, одоо ч гэсэн алдар нэртэй хэвээрээ байгааг онцлох нь зүйтэй.

8. Hailey Baldwin – @haileybaldwin

Дөнгөж 21 настай тэрээр “Pretty Little Thing” болон “Teen Vogue”, “Vogue” гэх зэрэг томоохон газруудтай хэдийнээ хамтарч ажилласан.

7. Sommer Ray – @sommerray

22 настай түүний хувьд, Инстаграмд оруулсан пост бүрээсээ 25,000 долларыг халаасалдаг.

6. Emily Ratajkowski – @emrata

Тэр Robin Thicke-ийн “Blurred Lines” гэх нэртэй дууны видео клипэнд 2013 онд тоглосноосоо хойш Инстаграмд маш алдартай болж эхэлсэн.

5. Bella Hadid – @bellahadid

Хадидын эгч дүүсийн отгон нь болох тэрээр бас л алдартай нэгэн.

4. Chrissy Teigen – @chrissyteigen

Тэр дан ганц Инстаграмд биш, Твиттер болон бусад сошиал медиад алдартай бөгөөд түүний оруулсан пост, бичсэн сэтгэгдэл зэрэг нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татдаг.

3. Cara DeLevigne – @caradelevingne

Алдар нэр нь олонд түгээд байгаа тэрээр загвар өмсөгчийн карьераа дөнгөж 10 настай байхдаа эхэлж байжээ.

2. Gigi Hadid – @gigihadid

Түүний хувьд Инстаграмын тусламжтай өөрийнхөө алдар нэрийг өндөрт өргөж, асар их хөрөнгийг өөрийн болгож буй загвар өмсөгчдийн нэг юм.

1. Kendall Jenner – @kendalljenner

Ойролцоогоор 97 сая дагагчтай тэрээр “Chanel”, “Marc Jacobs” болон “Dolce & Gabbana” зэрэг дэлхийн алдартай брендүүдтэй хамтарч ажилладаг.

Та тэдний хэнийг нь Инстаграмд дагахыг хүсэж байна? Аль эсвэл хэнийг нь дагаад эхэлчихсэн байсан бэ?

8
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *