Мэс заслын эмч нар эмэгтэйчүүдийг UGG гутал өмсөхгүй байхыг анхааруулж байна. Шалтгаан нь маш аймшигтай!

0

UGG – хөлд маш эвтэйхэн өвлийн гутал. Дулаахан, эвтэйхэн учраас эмэгтэйчүүд маш ихээр дурладаг. Австралиас гаралтай энэ дулаахан гутал одоо моод болоод байгааг ч хэлэх үү. Хүүхдийнх, тэр бүү хэл эрчүүдийнх ч гэж гарсан байна лээ. Будран орох цаснаар хөнгөн, зөөлөн бас дулаахан алхахыг хүн болгон л хүсэлгүй яах вэ. Харамсалтай нь бидний төсөөлж байгаа шиг тийм ч сайхан дүр зураг биднийг хүлээхгүй бололтой.

Дэлхийн эмч болгон UGG өмсөхгүй байхыг уриалж байна. Энэ гутлыг өмссөн бүсгүйчүүд гэмтэл согогийн эмч нарт зовиур хэлж ихээр үзүүлэх болжээ. Өвдгөөр хатгаж өвдөх зэрэг олон өвчинд шаналж байна. Танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бид шийдэв.

Аюултай гутал

Эмэгтэйчүүд минь энэ гутлыг өмсөхгүй байхыг эмч нар таниас гуйж байна, эс бөгөөс мэс заслын орон дээр хэвтэх магадлал өндөрсөнө. Хэт зөөлөн, дотроо сул зай ихтэй учраас хөлөнд зохих дэмжлэгийг өгч чадахгүйд хүргэж байна. Ялангуяа өвдөгний өвчлөлд их өртөх болжээ. Ортопед мэс заслын эмч Иэн Макдермоттын баталж байгаагаар, маш зөөлөн гутал өмсдөг хүний нурууны яс өөрчлөгддөг, үүний зэрэгцээ бие махбодийн ерөнхий бүтэц ч өөрчлөгдөнө гэжээ.

Ингээд өвдгөнд ирэх ачаалал нэмэгдэнэ, яг л дотор талаасаа нурж байгаа мэт. Хөлийн хэлбэр “Х” болж өөрчлөгдөнө. Үр дагавар үүгээр дуусахгүй, үе мөч хоорондоо үрэгдэж мөгөөрсний гэмтэлд хүргэнэ.

Өөрийгөө энэ гуталгүйгээр төсөөлж чадахгүй байгаа бол сонголтондоо нухацтай хандах хэрэгтэй. Хөл гутлан дотроо сул холхиж болохгүй, UGG хөлийг бүрэн барьж байх тийм хэмжээг сонго. Өнөөдрийн зах зээл дээр маш олон загварын гутал зарагдаж байна. Энэ дотроос өөрийн хөлийн хэлбэрт тохирох загварыг л сонгоорой. Эрүүл хөлтэй хүмүүст зөөлөн гутлыг богино хугацаанд л өмсөхийг зөвлөнө – 30 минутаас илүүгүй. Гэрийн углаашны хувьд ч мөн адил.

“UGG өвлийн гуталны хувьд шилдэг нь байж болно, гэхдээ хөлийг бүрэн дэмжих гутал өмсөх нь чухал” гэж доктор Макдермотт онцолж байна. Хөлийн ул хавтгай хүмүүсийн хувьд энэ гутлыг мартсан нь дээр. Хэрвээ үе мөчний холбоос нь төрөлхийн сул эсвэл нуруу нугас, тулгуур эрхтний ямар нэгэн асуудалтай л бол энэ гутлаас бүрмөсөн татгалзах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Хэрвээ та UGG гуталнаас салдаггүй нэгэн бол өөрийн эрүүл мэндийн төлөө сонголтоо өөрчлөхөөс аргагүйд хүрлээ. Энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

Эх сурвалж: https://takprosto.cc/opasnaya-obuv/

26
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Oyumaa Badam

    Oyumaa Badam

    2018/03/04 at 08:31

    Tuul Usagi unsharai

  2. Lhamdegd Batochir

    Lhamdegd Batochir

    2018/03/04 at 08:58

    Unen baij magadgui hol mash ih ovddog bolood bga

  3. Zundui Javzaa

    Zundui Javzaa

    2018/03/04 at 09:49

    Ss ogooch

  4. Enkhjin Soko

    Enkhjin Soko

    2018/03/04 at 09:54

    Unen yum shig bnaa

  5. Т.о Янжка

    Т.о Янжка

    2018/03/04 at 12:34

    янаа

  6. Chantal Simon

    Chantal Simon

    2018/03/04 at 13:55

    Hello Sir / Madam Энэ өдөр та бүхэнтэй холбоо барина уу. Би хэрэгтэй хүмүүст туслах санхүүгийн зээлийг санал болгож буй хувь хүн гэдгээ танд хэлмээр байна. Манай тив дэх хямрал бидний банк, санхүүгийн институцийг сулруулж байгааг бид анзаарахгүй байна. Би хувь хүний хоорондох мөнгөний санал эсвэл зээлийн талаар ярихыг хүсч байна, энэ зээл нь бүгд хүрч болох, ажилгүй, хоригдсон, эсвэл банкны файлд хүрч чадаж байна. Би бас хэрэгцээтэй байгаа хүмүүст хандаж, төслүүдээ дуусгах, өр төлбөрөө төлөхөд нь санхүүгийн тусламж хайж байгаа хүмүүсийг хэлдэг. Би танд $ 2,500 $ 5,200,000 зээлийг надад сонирхолтой бичдэг хүмүүст зориулсан, 3% -ийн хүүтэйгээр нөхөн төлөх чадвартай, хүндэтгэн бус, татгалзах боломжтой. Зөв шударга, найдвартай. Надтай холбоо бариарай: [email protected]

    [email protected]

  7. Aldar Bold

    Aldar Bold

    2018/03/04 at 16:38

    Худлаа

  8. Уранчимэг Уула

    Уранчимэг Уула

    2018/03/04 at 17:21

    Хөлдөө таарсан .томдоод байвал зузаан оймстой өмсвөл яав л гэж, юм болгоноос айж амьдарна гэж юу байсийн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *