Суганы үсийг заавал хусах шаардлагагүй! Арьсаа гэмтээхгүйгээр илүүдэл үсийг авах 5 арга

2

Зун бол гэрэлтсэн даашинз, танк топ, шорт болон бикинид зориулсан улирал билээ. Эдгээр хувцаснуудыг өмсөхөд сайхан боловч зарим хүмүүсийн хувьд хөл болон суганыхаа үснээс болоод ихээхэн санаа зовнидог. Үсийг хусах нь загатнуулах, илүү нэмж ургах сөрөг үр дагавартайгаас гадна хамгийн ихдээ үсийг нь хуссан хэсгийг 24 цаг цэвэрхэн харагдуулна. Бүсгүйчүүдийн 77% нь 2017 оны байдлаар суганыхаа үсийг хуссаар байгаа ба үлдсэн 23% нь байгалийн гаралтай аргаар уг сэтгэл зовоосон асуудлаа хялбархан шийдвэрлэдэг байна. Чухам ямар аргууд юм бол?

Бид танд гэрийн нөхцөлд биеийн үснээс салахад туслах, татуурга хэрэглэх шаардлагагүй 5 үр дүнтэй аргыг хүргэхээр бэлтгэлээ. Та мөн бонус мэдээг анхааралтай сайн уншаарай.

1. Сахар + нимбэгийн шүүс

Сахар болон нимбэгийн шүүсийн тусламжтай биеийн илүүдэл үснээс салж болно. Эдгээр орцуудаар зуурмаг хийж болно – вакс шиг болох ба урт хугацаанд ургасан үсийг амархан унагана. Үйл явцын үед өвдөлт мэдрэгдэх боловч дөрвөн 7 хоногоос хэтрэхгүй үр дүн нь шууд харагдана. Түүнчлэн дахин үс нэмж ургахгүй.

Дээрх орцууд дээр нэмж зөгийн бал хийж болох ба үүний тулд печь ашиглахад л хангалттай. Энэ зуурмагийг бэлтгэхийн тулд:

  • 1 аяга сахар
  • 1\2 аяга зөгийн бал
  • 1\2 хэмжээтэй нимбэгийн шүүс (2 цайны халбага)
  • Орцуудыг саванд хийж холих ба зөөлөртөл нь хутгаж, дараа нь печинд хийж 2 минут халаана. Гаргаж ирээд 20-30 секунд бүрд дахин хутгана. Хэрэглэхээсээ өмнө хөргөх хэрэгтэйг анхаарна уу.

Нимбэг нь хүчиллэг ба цайруулах үйлчилгээтэй, үсийг нэмж ургахаас сэргийлэх ач тустай юм. Хэрхэн бэлтгэх вэ:

  • 2 цайны халбага сахар болон 1\2 аяга халуун ус авна
  • Дээр нь 2 цайны халбага нимбэгийн шүүс хийж сайтар хутгана
  • Сугандаа түрхэж 20 минут байлгана
  • Халуун усаар угааж сугыг зөөлөн үрнэ
  • 7 хоногт 2-3 удаа энэ аргыг хэрэглэвэл тохиромжтой

Хэрэв та дээрх хоёр аргыг хамтад нь хэрэглэвэл сахарын хэрэглээнээс шалтгаалж, суганы үс харагдахуйц хэмжээнд үлдэх боловч санаа зовоох хэмжээнд үлдэхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

 

2. Өндөгний цагаан + эрдэнэ шишийн гурил

Та урьд өмнө нь нүүрний гуужуулагч маск хэрэглэж байсан уу? Хэрэв таны хариулт тийм бол энэ маск үсийг авч, хар толгойтой батгыг арилгах ач тустай гэдгийг та мэдэх үү? Тэгвэл яагаад энэ маскыг сугандаа хэрэглэж болохгүй гэж?

  • Өндгийг хагалж, цагааныг нь саванд хийж хутгана
  • Дээр нь 1\2 цайны халбага эрдэнэ шишийн гурил, 1 цайны халбага сахар хийж хооронд нь сайтар холино

Зуурмагийг үс ихтэй хэсэгтээ түрхэж, хаттал (тэвчээртэй хүлээж суух хэрэгтэй) нь байлгах хэрэгтэй. Үүнийхээ дараа зуурмагийг хуулж авч илүүдэл үсэндээ баяртай гэж хэлж болно.

 

3. Сүү + куркума

Суганы үсийг удаан ургуулж, үсийг нь багасгах нөлөөтэй өөр арга бий. Энэ аргыг хэрэглэхийн тулд:

  • 3 цайны халбага куркумагийн нунтаг
  • 1 цайны халбага сүү

Амархан байгаа биз? Одоо дээрх хоёр орцыг хольж зузаан зуурмаг болгох ба үүнийг сугандаа түрхэж 20-30 минут зуурмагийг хаттал нь байлгана. Цаг болмогц нүүр гарын алчуур авч халуун усанд бага зэрэг норгох хэрэгтэй ба тойрог хэлбэрээр сугаа зөөлөн арчина. Дараа нь сугаа угаах хэрэгтэй ба зуурмагаас үлдсэн хэсгийг алчуураар авна. Үр дүн гарах хүртэл нь хэдэн ч удаа энэ аргыг туршиж болно.

 

4. Папаяа + куркума

Хамгийн үр дүнтэй арга. Папаяийн найрлаганд папаин гэх бодис байх ба энэ нь үсний уутанцрыг устгаж, дахин ургахаас сэргийлдэг фермент юм.

  • 1-2 цайны халбага нухсан түүхий папаяаг хагас цайны халбага куркумагийн нунтагтай хольж, хооронд нь хутгана
  • Асуудалтай хэсэгтээ түрхэж зөөлөн иллэг хийнэ
  • Дараа нь 15 минут байлгаад угаана

Энэ удаан хугацааны дараа үр дүнгээ өгөх ба иймд 7 хоногт 2-3 удаа, хэдэн сарын турш хэрэглэвэл тохиромжтой.

 

5. Куркума + хүнсний сод

Хэрэв та папаяа жимсийг зуурмаг болгон хэрэглэхээс илүүтэй, идэхийг эрхэмлэдэг бол бас нэгэн өөр аргыг танд дуулгая. Бэлтгэхэд маш амархан ба үр  дүн нь таны бодож байснаас ч илүү хурдан мэдрэгдэх болно.

  • Үүнийг хийхийн тулд 1 хэсэг куркума болон 2 хэсэг хүнсний содыг хооронд нь сайтар холино
  • Дээр нь нэмж ус хийх ба орцуудыг өтгөн зуурмаг болтол нь хутгана
  • Дараа нь сугандаа хийж хаттал нь байлгана
  • Гараараа суганы үсээ зөөлөн үрж, дараа нь угаах хэрэгтэй

Куркума нь тод улбар шар өнгөтэй учир таны арьсыг бага зэрэг өөр өнгөтэй харагдуулах магадлалтай, гэхдээ тэвчээртэй байж энэ аргыг туршиж үзэх нь төсөөлж ч байгаагүй үр дүнд хүргэнэ.

 

Бонус: Байнгын үс авагч

Та эдгээр гэрийн нөхцөлд ашиглах боломжтой аргуудыг хэд хэдэн удаа туршиж үзсэний дараа бодит үр дүнг мэдрэнэ. Харин нэг дор илүүдэл үснээс салах боломжтой арга гэж бас байдаг байна.

Бид цахилгаан үс зулгаагчийн талаар ярьж байна. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар ямар ч үсийг 100% авах боломжтой. Төхөөрөмж үсний уутанцарт нөлөөлж, үсний угийг авч хаядаг байна. Аймшигтай сонсогдож байна уу? Гэвч энэ нь үнэхээр үр дүнтэй ба саарал болон буурал үсийг ч мөн ялгаагүй авах болно. Түүнчлэн ямар ч насны хүн энэ төхөөрөмжийг ашиглах боломжтой юм.

Гэхдээ энэ төхөөрөмжийг ашиглах үед өвдөлт мэдрэгдэнэ, мөн үнэ өртөг өндөр, цаг багагүй орох ч гэлээ үр дүн нь таны хүсэл сонирхолд нийцнэ.

54
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *