Хорвоод мэндлэхдээ буурал үстэй төрсөн энэ бяцхан охин ямар ч хүний дутагдал тухайн хүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулах боломжтой гэдгийг баталжээ

0

Бяцхан Mayah маш ховор генийн өөрчлөлттэй төрсөн бөгөөд үс нь байгалиасаа буурал юм шиг саарал өнгөтэй ажээ. Түүний гадаад төрх нь хүн бүрийг гайхшруулж байгаа хэдий ч, ээжийнх нь хувьд бяцхан Mayah түүний жижигрүүлсэн хувилбар нь юм.

Ер бусын өвөрмөц гоо сайхнаасаа болоод Mayah аль хэдийнээ 23,000 гаруй фентэй болжээ. Бид ч гэсэн түүний фен болсон бөгөөд та бүхэнтэйгээ энэ өхөөрдөм хөөрхөн, бяцхан охины түүхээс хуваалцъя гэж бодлоо.

Тэр “piebaldism” буюу үс алаг цоохор болох эмгэгтэй

Меланоцит буюу биед меланин ялгаруулах үүрэгтэй эсийн дутагдлаас болж, үс алаг цоог болох эмгэг үүсдэг. Пигмент меланин нүд, үс болон арьсны өнгийг зохицуулдаг. Меланины дутагдлаас болоод арьс нимгэрэх болон үс халзрахад хүргэдэг байна.

© mayahaziz / Instagram

 

© mayahaziz / Instagram

 

Түүний ээжид ч бас энэ эмгэг бий

Охины ээжийг Talyta гэдэг бөгөөд тэр ч бас үс алаг цоог болох эмгэгтэй. Үнэндээ энэ эмгэг уг гэр бүлийнхэнд нь удамшсан гэж ойлгож болно. Ярилцлагын үеэр Talyta өөрийнх нь өвөө, авга эгч, хоёр үеэл болон ээж нь ялгаагүй ийм өвөрмөц үстэй талаар хэлсэн байна.

© talytayoussef / Instagram

 

© talytayoussef / Instagram

 

Mayah хүмүүс өөрийг нь хайрлаж байгаад маш их баяртай байна

Mayah ердөө 2 настай бөгөөд сошиал медиаг хангалттай ойлгож мэдэхгүй ч, өөрийгөө Инстаграмд олонд танигдаж эхэлж байгаа од гэдгээ мэддэг гэнэ. Ээж нь түүний зургуудыг постлох үед тэр “Mayah” гэж өхөөрдөм байдлаар хэлээд, дараа нь хөөрхөн царай гаргадаг.

© mayahaziz / Instagram

 

© mayahaziz / Instagram

 

Зураг авахуулахаас гадна Mayah бүжиглэх дуртай

Бяцхан охин ихэнх цагийг барби хүүхэлдэйнүүдээрээ тоглож өнгөрөөдөг. Мөн тэрээр бүжиглэх, хүүхэлдэйн кино үзэх болон наран шарлагын газар очих дуртай. Түүний ээжийнх нь хэлж буйгаар анх удаа бяцхан охиноо харах үед түүний зүрх сэтгэл нь уярсан бөгөөд яг өөрийнхөө жижигрүүлсэн хувилбарыг тэвэрч байгаа юм шиг мэдрэмж төрж байсан гэнэ. Энэ өхөөрдөм охинтой уулзсаны дараа ямар ч хүний зүрх сэтгэл уярахгүй байхын аргагүй юм.

© mayahaziz / Instagram, © mayahaziz / Instagram

 

© mayahaziz / Instagram

Хэрэв та бяцхан Mayah-д ямар нэг зүйл хэлэх боломж гарвал, юу гэж хэлэх байсан бэ?

22
ГоёГоё
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *