Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд

0

Машинд тохь тух нэмэх, үнэтэй автомашинд зориулсан 10 тоноглолыг сонирхуулж байна. Нэмж хэлэхэд эдгээр тоноглолууд нь тухайн загвар бүхий машины салшгүй нэгэн хэсэг болжээ.

Ferrari – нүүрстөрөгчийн утсаар хийсэн аяганы суурь – $ 3533

Ferrari F12 загварт олон янзын нэмэлт тоноглол суурилуулж болох ба тэдний нэг нь нүүрстөрөгчийн утсаар хийсэн аяганы суурь бөгөөд өндөр хурдтай үед ч энэ сууринд байгаа аяганаас шингэн асгарахгүй гэнэ. Аяганы суурь мэдээж хэрэгтэй байлгүй яахав, гэхдээ үнэтэй машины аяганы суурь үнэтэй л байж таарах ба 3533 ам доллар.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 1

Rolls-Royce Phantom – үзэгний тусгай хайрцаг – $ 4800

Үүнийг нэмэлт тоноглол гэхээсээ илүү гоёл чимэглэл гэмээр бөгөөд зохих хэмжээний мөнгө төлөөд машиндаа суурилуулж болох нь. Энэхүү сайхан сав нь ганган автомашины эзэн үзгээ хаашаа хийлээ гэж хайх шаардлагагүй сайн талтай л байж таараа.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 2

Lamborghini Aventador – ухрахын камер – $ 4900

Өндөр нарийвчлал бүхий энэ камер Lamborghini Aventador-оо зогсоолд тавихад хэрэг бололгүй яахав. Камерын үнэ нь 4900 ам доллар.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 3

Maybach 57 – эвхэгддэг ширээ – $ 5000

5000 ам доллар төлөөд Maybach 57 машины урд суудлын ард эвхэгддэг ширээ хийлгэж болох юм байна. Мэдээж онгоцны ширээтэй адил зарчимтай боловч гоё ганганы талаар бол харьцуулалтгүй.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 4

Audi A8/Q7 – Bang & Olufsen өсгөгч – $ 6300

Та 6300 доллар төлөөд Ауди машиндаа самбараас дээш өргөгдөн гарч ирдэг өсгөгч нэмэлтээр хийлгэж болох нь. Энэ фирмийн өсгөгч нь амьд мэт дуугаралтаараа алдартай билээ.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 5

Lexus LFA – нүүрстөрөгч-керамик тоормос – $ 10,000

Тоормос гэдэг бол аль ч автомашинд аюулгүй байдал хангагч төдийгүй тохь тух юм. Уг машины нүүрстөрөгч-керамик тоормос нь тоормосны замыг эрс багасгах ба ийм аюулгүй байдлын төлөө 10 000 ам доллар төлөхөд буруу юм юу байхав.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 6

Rolls-Royce Phantom – тэнгэр бүхий тааз – $ 12,000

Энэхүү машин 300 000 ам долларын үнэтэй гэдгийг бодох юм бол нэмэлт 12 000 ам доллараар тэнгэр харагдах мэт тааз хийлгэхэд сүйд болох юм ер алга. 12 000 ам доллараар машины таазанд 1600 гэрлийн диод суулгах ба асах үед одот тэнгэр харагдах мэт л болно.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 7

Infiniti QX56 – харагдах орчин хязгаарлагдмал хэсгийг хянах систем – $ 12,750

Хэрвээ та ийм машинтай бол 12,750 доллар төлөөд зам дээрх аюулгүй байдлаа эрс сайжруулж болох нь. Хажуугийн толинд үл харагдах “үхлийн зон” хэмээх хэсгийг олон жолооч үл тоодог. Харин энэ машины тэрхүү ухаалаг систем нь үл харагдах хэсэгт машин байгааг танд тэр дор нь мэдэгдэх болно.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 8

Maybach 62 – урд хойд сандлыг тусгаарласан хана – $ 38,700

Ийм хана шинэ зүйл биш боловч Maybach энэ ханыг модон суурьтай, сум үл нэвтрэх, хэд хэдэн дэлгэцтэй байхаар хийжээ.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 9

Nissan GT-R – тусгай тоормос – $ 50,000

Nissan GT-R хэмээх энэхүү хүчирхэг машиныг 50 000 ам долларын үнэтэй Spec V тоормос тавьж тоноглож болох бөгөөд энэхүү үнэтэй тоормосны систем нь өөрийн гэсэн амортизатортой учир тоормослох үед бусад машинтай адил урагшаа тонгос хийхгүй гэнэ.

Үнэтэй машинд зориулсан үнэтэй тоноглолууд 10

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *